Алдартнуудын ахлах сургуульд байх үеийнх нь дүр төрх

0

Өнөөдөр 30, 40 насны босгыг хэдийнээ алхсан хэн бүхэнд дунд болон ахлах сургуульд байх үеийн өсвөр насны хүүхэд үеийнх нь дурсамж хадгалагдан үлдсэн байгаа. Тэр хүн хичнээн алдар нэртэй, хичнээн хөрөнгө мөнгөтэй нэгэн байсан ч ялгаагүй энэхүү дурсамж түүнд тээгдсээр явна. Гэнэн томоогүй зүрхэндээ том мөрөөдөл тээсэн туранхай биетэй өсвөр насны жаахан охин, хөвгүүн байх үеийнх нь алдартнуудын зургууд үүний гэрч юм.

Ар гэрийн хүнд хэцүү амьдралын улмаас 16 настайдаа сургуулиа орхисон Johnny Depp мансууруулах бодис хэрэглэж, The Kids хэмээх гараажны хамтлагт тоглодог байжээ. Тэрээр найзуудтайгаа 1967 Chevrolet Impala машинд хэдэн сарын турш амьдарсан юм.Алдартнуудын ахлах сургуульд байх үеийнх нь дүр төрх 1

Алабамагийн хөдөөгийн ахлах сургуульд хөл бөмбөг, бейсбол тоглож өссөн Channing Tatum ректорын өрөөнд олонтаа дуудагддаг байжээ.Алдартнуудын ахлах сургуульд байх үеийнх нь дүр төрх 2

Growing Pains телевизийн цувралынхаа дүрийн зураг авалтыг хийлгэхээр өсвөр насандаа сургуулиасаа гарсан Leonardo DiCaprio нутгийн үнэ төлбөргүй жүжигчний сургалтанд хамрагддаг байжээ. Тэрээр амьдрал бол миний коллеж гэж хэлсэн байдаг.Алдартнуудын ахлах сургуульд байх үеийнх нь дүр төрх 3

Angelina Jolie “муу хүүхдүүд явдаг” хэмээн өөрийн тодорхойлсон Беверли Хиллзийн ахлах сургуульд сурдаг байжээ. Тэрээр “Би айхыг мэддэггүй, хэн ч халдаж зүрхэлдэггүй танхай этгээд байсан.” гэж өөрийнхөө тухай өгүүлсэн байдаг.Алдартнуудын ахлах сургуульд байх үеийнх нь дүр төрх 4

Асуудлаас мултрахын тулд ярих чадвараараа Prince хоч хүртсэн Will Smith католик сургуулийн сурагч байсан. Тэрээр коллежоо зэгсэн сайн дүнтэй дүүргэсэн гэнэ.Алдартнуудын ахлах сургуульд байх үеийнх нь дүр төрх 5

Mila Kunis 14 насандаа That ‘70s Show-д тоглосон. Зураг авалтын хоорондох хэсэг хугацаанд Лос Анжелесын ахлах сургуульд суралцаж байсан түүн дээр сэтгүүл барьсан хүүхдүүд гарын үсгийг нь зуруулахаар ирдэг байсан гэнэ.Алдартнуудын ахлах сургуульд байх үеийнх нь дүр төрх 6

Католик сургуульд сурдаг байсан Tom Cruise-ыг ангийнхан нь үргэлж ямар нэгэн зүйлийг батлах гэж оролддог ганцаардмал зожиг нэгэн байсан хэмээн дурссан байдаг. Тэрээр хэтэрхий олон хайртай эмэгтэйчүүд байсан учраас сургуулиа орхисон гэдэг байна.Алдартнуудын ахлах сургуульд байх үеийнх нь дүр төрх 7

Дунд сургуульдаа хамгийн их ярьдаг хэмээгдсэн Jennifer Lawrence жүжигчний карьер хөөн Лос Анжелес руу нүүснийхээ дараа гэрийн сургуулийн аргаар суралцах болсон. Би тийм ч өргөн боловсрол эзэмшээгүй хэмээн тэрээр хошигнодог.Алдартнуудын ахлах сургуульд байх үеийнх нь дүр төрх 8

Jennifer Aniston-ы нэр хөгжим, урлаг, жүжигчний урлагийн Fiorello H. LaGuardia ахлах сургуулийн тоглолтын хөтөлбөр болгоны тэргүүнд бичигддэг байжээ.Алдартнуудын ахлах сургуульд байх үеийнх нь дүр төрх 9

Paul Rudd “Caddyshack”, “Animal House”, “Weird Science” зэргээс үргэлж иш татдаг киноны хорхойтон байсан. Тэрээр Trivial Pursuit-ын тоглолтын үеэр үдэшлэг дээр нэгэн охиныг дуурайж байгаад гэр бүлийн найз John Hamm-д хөөгдсөн байна.Алдартнуудын ахлах сургуульд байх үеийнх нь дүр төрх 10

George Clooney ангийнхаа алиалагч гэдэг хочтой байсан. Тэрээр 16 настайдаа Cincinnati Reds бейсболын багт орохын тулд сургуулиа орхихоор оролдож байжээ.Алдартнуудын ахлах сургуульд байх үеийнх нь дүр төрх 11

Melissa McCarthy өөрийгөө шагайгаараа бариу, дээгүүрээ өргөн хэлхгэр өмд өмсөж, үүргэвч үүрч, үсээ хажуу талыг нь хусаж, хөх-хар өнгөөр будах хүртлээ их сургуульд бэлтгэх сургуулийн шилдэг сурагч байсан гэсэн.Алдартнуудын ахлах сургуульд байх үеийнх нь дүр төрх 12

Natalie Portman үндэсний хамгийн шилдэг ахлах сургуулийн судалгааны тэмцээн болох Intel Science Talent Search-д хагас шигшээд үлдэж байсан. Тэрээр их сургуулийн шилдэг сурагчдын нэг байсан.Алдартнуудын ахлах сургуульд байх үеийнх нь дүр төрх 13

Хөл бөмбөг тоглож, сургуулийн жүжгүүдэд тоглож, хоор дуунд дуулдаг байсан Ashton Kutcher согтуугаар сургууль руу нэвтэрч, хулгайн хэрэгт буруутан болсныхоо дараа коллежид суралцах эрх болон найз охиноо ч алдсан юм.Алдартнуудын ахлах сургуульд байх үеийнх нь дүр төрх 14

Anna Kendrick ахлах сургуульд байхдаа л телевизийн сурталчилгаануудад тоглодог байсан ч ангийнхандаа хэзээ ч ихэрхүү зан гаргаж байгаагүй хэмээн түүний драмын багш өгүүлжээ.Алдартнуудын ахлах сургуульд байх үеийнх нь дүр төрх 15

Улсын сургуулийн багш нарын охин, хөгжөөн дэмжигчдийн багийн гишүүн Amy Poehler хэлэхдээ хамгийн том харуусал нь мөрний хавчуурга, өргөн хэлхгэр шүхрийн өмд, хүчлээр угаасан жинсэн жакет, том үс байсан гэдэг. Тэрээр хичээлээ тарсны дараа хуучин цагийн зайрмагны мухлагт ажилладаг байжээ.Алдартнуудын ахлах сургуульд байх үеийнх нь дүр төрх 16

Химийн клубын гишүүн байсан Bryan Cranston Лос Анжелесын цагдаагийн байгууллагын хууль сахиулагч шинжээчдийн эгнээнд орохоор зүтгэж байжээ. Мөн залууст зориулсан фитнес болон бусад нэмэлт хөтөлбөрүүдэд хамрагдах дуртай байжээ.Алдартнуудын ахлах сургуульд байх үеийнх нь дүр төрх 17

Математикын хичээлд онцгой сайн байсан James Franco Америкийн нисэх хүчин, батлан хамгаалал, аюулгүй байдал, дэвшилтэт технологийн Lockheed Martin компанид орох тусгай эрхтэй байжээ. Гэвч согтууруулах ундаа хэрэглэсэн, дэлгүүрээс хулгай хийсэн, граффит зураг зурсан гэсэн хуулийн шалтгаанаар энэ эрхээ хасуулсан байна.Алдартнуудын ахлах сургуульд байх үеийнх нь дүр төрх 18

Ахлах сургуулийн авьяастны шоунд үргэлж оролцдог байсан Sandra Bullock герман аялгатай ярьж, их сургуулийн хөгжөөн дэмжигчдийн багийн гишүүн шиг л биеэ авч явдаг байжээ.Алдартнуудын ахлах сургуульд байх үеийнх нь дүр төрх 19

Ben Affleck найз Matt Damon-тайгаа хичээлийн бус цагаар нууцаар ууж, тамхи татдаг байсан гэнэ.Алдартнуудын ахлах сургуульд байх үеийнх нь дүр төрх 20

Цасны хавтангаар гулгагч байсан Aaron Paul ахлах сургуульд орохынхоо өмнөхөн авьяасаа шалгуулж, жүжигчин болох гараагаа эхлүүлжээ.Алдартнуудын ахлах сургуульд байх үеийнх нь дүр төрх 21

2
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *