Махан дээр ийм зүйл байвал ямар ч тохиолдолд битгий худалдаж аваарай!

2

Туберкулез – амьтан, мал болон хүнд тусах хүнд хэлбэрийн халдварт өвчин. Уг өвчин нь эд эсийг үхжилд хүргэх бөгөөд цаашлаад амь насанд хүрэх аюултай.

Уг өвчнөөр өвчилсөн малыг бүрэн эдгээж чаддаггүй, тийм ч учраас хэрвээ үхэр туберкулезоор өвчилсөн бол ойрын хугацаанд бусад малд ч гэсэн халдварлах аюултай ажээ.

Уг өвчний бактерийг тээж байгаа мал ямар ч замаар бактериа гадагшлуулна – шүлс, шээс, цэр, өтгөн, сүү, үрийн шингэн. Эдгээрээс зөвхөн мал халдварлаад зогсохгүй хүн ч мөн өвчний халдвар авна. Мал маллагааны үед, мөн халдвартай мал сааж байхад хүнд халдварлана.

Өвчтэй малын мах ч гэсэн мөн адил халдвар түгээнэ. Өвчний халдвар авсан малын мах эсэхийг мэдэж болно. Мах худалдаж авахдаа сайтар ажиглаарай, хөөс шиг зүйл болон элдэв сэжиг төрүүлэх зүйл байгаа эсэхийг анхааралтай шалгана.

Туберкулезоор халдварласан малын мах идсэн тохиолдолд хүн хордохоос гадна үхэж ч мэднэ гэдгийг анхаарах хэрэгтэй.

Зэрлэг ан амьтан агнах дуртай хүмүүс ч гэсэн энэ өвчний халдвар авах эрсдэлтэй байдаг. Тиймээс агнасан амьтныхаа махыг сайтар ажиглаарай. Мал, амьтны цээж орчмоор нь бор эсвэл шаргал хөөс шиг зүйл байвал ямар ч тохиолдолд уг махыг хүнсэндээ хэрэглэж огт болохгүй шүү.

44
ГайхмаарГайхмаар
13
ХарамсалтайХарамсалтай
8
Ха ХаХа Ха
7
ТэнэглэлТэнэглэл
5
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *