2020 онд ажил олгогчдод өндрөөр үнэлэгдэх 10 ур чадвар

2

Ирээдүйд ажилгүй болохгүйн тулд ямар чанараа хөгжүүлэх хэрэгтэй вэ?

Олон улсын эдийн засгийн форумын гаргасан мэдээллээр бол 2015 онд нэг их чухал биш гэж үзэж байсан хэд хэдэн чадвар 2020 онд ихээхэн дээгүүр үнэлэгдэх болно гэжээ. Ингэж өөрчлөгдөх шалтгаан нь технологийн хөгжлийн хурд билээ.

Экспертүүдийн үзэж байгаагаар робот хүнийг, одоо байгаа мэргэжилтнүүдийг бүрэн орлож чадахгүй боловч олон автоматчлагдсан үүрэг даалгаврыг голчлон биелүүлэх гэнэ. Харин хүний хувьд албан тушаалын гишгүүрээр итгэлтэй дээшлэхийн тулд хүний гэсэн онцлог болгоноо илүү сайн хөгжүүлэх хэрэгтэй болох нь.

Ингээд 2020 онд ямар чадварууд илүү үнэлэгдэх тухай:

1. Аливаа асуудлыг цогцоор нь шийдэх

Энэ чанар нь мэргэжилтнийг гинжний нэг хэсэг биш харин бүр хөдөлгөгч хүч нь болгодог. Энэ нь бэрхшээлийг олж харах, түүний эх үүсвэрийг илрүүлэх, цаашид ямар үр дагавар гарахыг урьдчилан харахад тусална. Хамгийн гол нь ийм чадвартай мэргэжилтэн нь энэ төсөлд ямар үр дагавар учирч болохыг урьдчилан тооцоолж, түүнээс зайлсхийж чаддаг явдал юм. Экспертүүдийн үзэж байгаагаар 2020 онд аливаа асуудлыг цогцоор нь шийдэж чадах чадвар бүхий ажлын байр нийт ажлын байрны 36%-ийг эзлэх бололтой.

2. Критикал сэтгэлгээ (critical thinking)

Технологи боловсронгуй болсоор. 2018 онд Стэнфордын уншлага болон уншсан зүйлээ ойлгох тест дээр хиймэл оюун ухаан хүнийг анх удаа давж гарсан байдаг. Гэхдээ энэхүү өсөн нэмэгдэж буй робот-техникийн боломж нь критикал сэтгэлгээ буюу олон талын шинжилгээ хийх чадвартай хүний хэрэгцээг улам бүр их болгож байгаа юм. Учир нь чухам хүн л аливаа технологийг ашиглах нь ёс суртахууны болон бусад байдлаараа зөв эсэх, дээд боломжийг нь ашиглаж чадах, үгүй зэргийг дүгнэж, ашиг тустай байлгахын тулд шаардлагатай бол өөрчлөн тохируулж байх болно.

3. Бүтээлч сэтгэлгээ

Дахиад л хиймэл оюун ухааны хөгжил дэвшлийн тухай: Microsoft-ын нэгэн бүтээл техникийн даалгавар бүхий текстийг уншаад зургаар зурж чаддаг болсон байна. Энэ нь зөвхөн эхлэл төдий бөгөөд цаашид хөгжих явцад энгийн үйл хийх хүний шаардлага багасах болно. Харин бүтээлч сэтгэлгээтэй, янз бүрийн шинэ санаа сэдэж, аливаа зүйлд өвөрмөц хандах хүмүүст ажил олгогч нар ихээхэн анхаарал хандуулах билээ. Энэ талаар явуулсан судалгаагаар: 2015 онд бүтээлч сэтгэлгээ хамгийн хэрэгтэй чанарын үзүүлэлтээрээ дөнгөж 10-р байранд явсан байна.

4. Хүн удирдах чадвар

Компанийн ажилтнуудыг зөв зохион байгуулж, тодорхой үүрэг даалгавар өгөх чадвар чухал боловч үүнийг хийж байгаа арга нь бас их чухал юм. Ирээдүйд ажил олгогч нарт лидер, удирдагч хэрэгтэй бөгөөд тэд хүнийг урамшуулж чаддаг, авьяасыг нь тодруулж хөгжүүлж, үр дүнтэй баг бүрдүүлж чаддаг байх ёстой. Үүний тулд хүний хурц чадвар хэрэгтэй ба ийм өвөрмөц, сэтгэл татам зэрэг зан чадварыг роботууд ойрын үед лав олж чадахгүй.

5. Хүнтэй хамтран ажиллах

Энэ нь нийгмийн янз бүрийн чадавх цаашид улам бүр хэрэгтэй болно гэсэн чиглэлийг бататгаж байгаа хэсэг юм. Ажлын байрны зар болгонд байдаг, амны уншлага болсон “багаар ажиллах чадвартай” байх нь ирээдүйд  шийдвэрлэх ач холбогдолтой болох нь. Хэрвээ та амжилтад хүрье гэж бодож байгаа бол шинэ хүнтэй танилцаж, нэгнийгээ ойлголцох, тохирох, зөв хэмжээний анхаарал халамж тавих, хариуцлагыг өөрөөсөө зайлуулж бусдад тохох зэрэг үйлдлийг тэвчихгүй зан зэргийг сурч, хөгжүүлэх хэрэгтэй билээ.

6. Emotional intelligence буюу сэтгэл зүйг жолоодох

Сэтгэл хөдлөл, урам зоригийг таньж, үүнд зөв үйлчлэл үзүүлэх чадвар нь эрт дээр үеийн хүний орчин тойрон, овог аймгийнхантайгаа зохицон амьдрах гол хэрэгсэл болж байсан гэж эрдэмтэд үздэг.  Хүн төрөлхтөн агуйд амьдрахаа болиод удаж байгаа боловч сэтгэл зүйг жолоодох чадвар буюу emotional intelligence нь одоог хүртэл хүн нийгэмд амжилттай амьдрах нэг чадвар гэж тооцогдсон хэвээр байна. Хүний ямар нэг үйлдэлд зөв хариу үйлчлэл үзүүлэх нь баг дотор төдийгүй харилцагч, өрсөлдөгч нартай ч зөв харилцаа тогтоход тус болдог. Ажлын бус үед ч хэрэг болох нь тодорхой.

7. Дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргах чадвар

Мэдээлэл авах эх сурвалж улам бүр их болсоор байгаа нь мэдээллийг системчилж, дүн шинжилгээ хийж, дүгнэлт хийн түүн дээрээ суурилан компанид хэрэгтэй шийдвэр гаргах чадвар одоо улам бүр шаардлагатай болж байна. Гэхдээ энэ бүхнийг хийх хурд нь энэ чадварыг үнэлэх гол шалгуур болох билээ.

8. Үйлчлүүлэгчдээ анхаарал тавих

Хүн нэг нэгэнтэйгээ хамгийн их харьцдаг үйлчилгээний салбарт хэн нэгэндээ тус болох, ойртох арга хэлбэрийг идэвхтэй хайх чадвар одоо ч хэрэгтэй байна. Багт ашигтай, хэрэгтэй бол зөвхөн баг дотроо биш эргэн тойрныхондоо бүгдэд туслах эрмэлзэл заавал байх ёстой зүйлийн нэг болно.

9. Хэлэлцээ хийх чадвар

Зөрчилдөөнийг арилгаж, хоёр талд хэрэгтэй боломж санал болгох, хэлэлцээнд оролцогч нарын эрх ашгийн уулзах цэгийг олж чадах чадвар нь компьютер болон математикийн салбар, дизайн, соёл урлагт ихээхэн шаардлагатай болно.

10. Уян хатан сэтгэх

Мэргэжилтэн хэд хэдэн санааг зэрэг бодох ёстой болох ба ойлгомжтой, танил замаар биш харин хамгийн үр ашигтай замаар явж, шинэ мэдээлэл, технологийг ажлынхаа процесст нэвтрүүлэх шаардлагатай болно. Хүнтэй харьцах үед ярилцагчийнхаа хэлсэн санаа болгоныг ойлгох, мэдрэх, ярилцагчийнхаа биеэ авч яваа байдлаас шалтгаалан өөрийн байдлаа өөрчлөх чанар нь өндөр үнэлэгдэх болно.

Ажил олгогчдод эдгээр чадвар нь ямар дарааллаар хэрэгтэй, яг тэр дарааллаар бичигдсэн байна.

Компанийн удирдагч нарын 2015 онд гаргасан жагсаалтад аливаа асуудлыг цогцоор нь шийдэх чадвар эхний байранд орсон байдаг. Хүнтэй хамтран ажиллах чадвар – хоёрт, удирдах чадвар – гуравт, критикал сэтгэлгээ – дөрөвт, хэлэлцээ хийх чадвар – тавд, үйлчлүүлэгчдээ анхаарал тавих – долоод, дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргах – есөд, бүтээлч сэтгэлгээ – аравт бичигдсэн байна.

Сэтгэл зүйг жолоодох болон уян хатан сэтгэх чадварын оронд чанар шалгах, сонсох чадвар зэрэг нь хамгийн хэрэгцээт чанарт багтаж байжээ.

11
Ха ХаХа Ха
6
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Eegii Enkhe

    Eegii Enkhe

    2018/02/05 at 21:06

    Dem Bui Budrel

  2. Eegii Enkhe

    Eegii Enkhe

    2018/02/05 at 21:06

    Dem Bui Budrel

  3. Зочин

    2018/02/08 at 10:06

    юу

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *