00-ын цаасны гол бол хог биш, таны уран бүтээлийн талбар юм. Хаях гэж бүү яар!

3

Хуучин хэрэггүй болсон зүйлийг хэрэгтэй, сонирхолтой зүйл болгож болно гэдгийг туршлага харуулах байгаа ба гол нь уран сэтгэмж, залхуурахгүй хийх явдал юм.

Иймэрхүү ажлын мастерууд 00-ын цаасны гол мэтийн энгийн зүйлийг ч хэрэгтэй зүйл болгож чаддаг ба хамгийн энгийн хэрэгцээт зүйлээс чимэглэл хүртэл төрөл бүрийн юм болгодог байна. Ингээд 00-ын цаасны голоор хийсэн маш сонирхолтой, хэрэгтэй санаануудыг танд танилцуулъя. Санаа авч хийж үзээрэй!

 

00-ын цаасны голоор хийж болох 10 санаа

1. Ургамлын сав

Энэ гол нь картоноор хийгдсэн учир хуванцрыг бодвол илүү байгальд ээлтэй материал билээ. Тиймээс энэ голоор ургамлын сайхан сав хийж болох ба хийхэд ч амархан юм. Үүний тулд 4 зүсэлт хийж дотогшоо хулмайлгаж аяганы ёроол шиг болгоно. Гол нь тогтвортой байх ёстой билээ. Үүний дараа энэ жижиг сав-аяганд юу ч тарьж болно.

 

2. Шувуу хооллох сав

Бид бүгд хүүхэд байхдаа шувуу хооллох сав, үүр хийдэг байсан билээ. Энэ голоор бид шувуу хооллох сав хийж болох бөгөөд бага цаг, материал зарцуулах сайн талтай. Таны хийх зүйл бол энэ голыг арахис буюу газрын самрын тосоор тосолж шувууны хоолоор бүрэх явдал юм. Дараа нь шувуу их цуглах газар болох цэцэрлэгт хүрээлэн, мод эсвэл тагтан дээрээ тогтоох л үлдлээ. Ингээд л болоо.

 

3. Бигуд

Ариун цэврийн цаасны голыг хамгийн ашигтай, ер бусын гэмээр аргаар ашигласан нь бигуд болгосон явдал юм. Чухал үйл явдалд явах болоход үсээ янзлах зүйл дутагдаж байгаа тэр үед ариун цэврийн цаасны гол олноор байвал та аврагдлаа л гэсэн үг. Хэрэглэх арга нь маш энгийн: Голондоо үсээ ороох ба үл харагдагч тогтоогчоор тогтооно. Сайхан харагдаж байна.

Энэ эмэгтэйн харц таныг ч уруу татаж, ийм бигуд хийх хүсэл төрүүлэх байх

 

4. Тоглоомон машины гараж

Автомашин цуглуулагч болгонд ийм гараж байх хэрэгтэй. Танд гутлын хайрцаг болон олон тооны гол хэрэгтэй болно. Эдгээр голоо хайрцагныхаа ёроолд нааж машинаа байрлуулна. Гарын үсгээ томхон зураад хүнд харагдахаар газар байрлуулж цуглуулгаа гайхуулаарай.

 

5. Цахилгааны утасны агуулах

Маш хэрэгтэй зүйл юм. Машины гаражтай адилхан зарчмаар хийх ба цахилгааны орооцолдсон утас гэдэг зовлонгоос салж хэрэгтэй утсаа дор нь олж, гаргаж ирэх болно.

 

6. Цахилгааны утас тогтоогч

Цахилгааны утсыг зөвхөн дээр хэлсэн шиг саванд биш бас ийм тогтоогчид хадгалж болно. Энэ нь та байнга хэрэглэдэг цахилгааны утсаа хадгалахад илүү тохиромжтой юм. Дээр нь гол дээрээ янз бүрийн сонирхолтой зүйл бичиж, зурвал сайхан чимэглэл болно.

 

7. Юм боох цаас хадгалах

Цахилгааны утас тогтоогч шиг зарчмаар юм боох цаасыг хадгалж болно. Ингэснээр зай бага эзэлж, задарч хумхирахгүй болно.

 

8. Мах шарах гал асаагч

Гар дор гал асаагуур байхгүй бол 00-ын цаасны голоор асааж болно. Хуурай навч аваад гол дотроо хийгээд шатаа. Амархан гал асаж мах шарахад саад болох зүйл үгүй боллоо. Магадгүй асааж чадахгүй байж болох ч ийм технологи бүтээж байгаа нь өөрөө сонирхолтой хөгжилтэй юм.

 

9. Гоёл чимэглэл

Энэ голоор тоолж баршгүй олон гоёл чимэглэл хийж болно. Таны уран сэтгэмж л мэдэх хэрэг бөгөөд зарим нэг жишээ харуулъя.

 

10. Ухаалаг утасны суурь

Амархан, эгдүүтэй. Гол цаасандаа 4 ширхэг цаасны тогтоогч зоож хөл хийх ба гадаад өнгө будаг нь ямар байхыг таны уран сэтгэмж шийднэ. Таны уран бүтээл бэлэн боллоо. Хэрэглэж болно.

00-ын цаасны голыг бид хадгалалгүй шууд хаядаг билээ. Зүгээр хаяж байхаар ямар нэг хэрэгтэй, ашигтай зүйл болгож болохгүй гэж үү? Болно гэдгийг та одоо мэднэ.

Энэ нийтлэлийг найз нартаа хуваалцаарай. Тэд ч бас энэ аргуудыг мэдэж авах болно.

34
ГайхмаарГайхмаар
10
Ха ХаХа Ха
7
ХөөрхөнХөөрхөн
5
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *