Сайн энергиэр гэр орноо дүүргэж, тавтай тухтай амьдрахын тулд олон давхар байрны оршин суугчдын мэдэх ёстой зүйлс

1

Бидний гэр орон маань гадны элдэв таагүй үйл явдал, хандлагаас хамгаалах бат бөх цайз байгаасай гэж бид бүхэн хүсдэг. Харин үүний тулд гэрийн энергийг яаж сайжруулах вэ гэдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй билээ. Хэрвээ та муу унтдаг, их өвдөж, онцгой шалтгаангүй аливаа юманд санаа зовдог, хувийн амьдрал тань бүтэлгүйтсэн зэрэг нь та гэр орондоо уялдаа зохицол бий болгож чадаагүй, буруу зөрүү тавилга тавьсан мэтийн буруу энерги бий болох нөхцөл бүрдүүлжээ гэсэн үг. Ялангуяа унтлагын өрөөнд.

Сайн энергиэр гэр орноо дүүргэж, тавтай тухтай амьдрахын тулд фэнг-шүйн мэргэжилтнүүдийн зөвлөгөөг дагаарай.

 

Унтлагын өрөө Фэнгшүйн заавраар

Юуны түрүүнд унтлагын өрөөг зөв зохицуулах тухай ярихын өмнө гэрийн энергийн байдлыг сайн анзаарах, тэр тухай зөвлөгөөг санах хэрэгтэй. Зарим нэг тодорхой дүрэм баримтлан сайн энерги бий болгох нь амархан байх тохиолдол бий ч олон давхар байшинд онцлогтой зүйлс их байдаг юм.

Олон давхар орон сууцанд хөрш болон бусад айлууд өөрсдийн энерги болон мэдээллийг өөрийн мэдэлгүй хуваалцаж байдаг бөгөөд хажуу айлын нөхөр архичин эсвэл шизофрен өвчтэй бол энэ айлын муу энергийн талбай танай гэрт ямар нэг хэмжээгээр тусаж, муу орчин үүсгэж болох юм. Тийм учраас гэр орноо ариусгаж, муу зүйл хуралдаж болох газар бузраас хамгаалах хамгаалалт тавих хэрэгтэй билээ.

Хажуу айл чинь хэрүүл уруул их хийдэг, хааяа гар зөрүүлдэг байх нь өмнөхтэй яг л адил нөхцөл бий болгоно. Тиймээс гэрээ ариусгах, тавилгаа зөв тавихад маш их анхаарал тавих хэрэгтэй шүү.

Угсармал, болон тоосгоор барьсан байшин барилга нь энергийн хувьд ихээхэн муу байр юм. Силикатын тоосго нь нам давтамж үүсгэн хүний био-талбайд сөргөөр нөлөөлөх ба үүнээс болж хүн өвдөх, муухай ааштай байх нь элбэг. Ийм байшинд байгаа хүүхдүүд сурах болон анхаарал хандуулахдаа маш сул байдаг байна.

Гэр орон ариусгах ямар ч ажил эхлээд их цэвэрлэгээнээс эхэлнэ. Хэрэггүй зүйлс, хогоо хаяж, тавилгаа цэвэрхэн болгож, хивсээ угааж, цэцэг навчныхаа хатаж гандсан навчийг түүх гэх мэт. Хана таазан дээр элдэв толбо байвал арилгах хэрэгтэй. Гэрэл орон гэрт энерги авчрах учир харанхуй булан байж болохгүй.

Гэр орондоо эерэг энерги хадгалах бас нэг арга нь гэрээ элдэв ваараар чимэглэх явдал юм. Ваар нь фэнгшүйн хувьд их зөв хэлбэртэй байдаг бөгөөд сайн энерги цуглуулна. Вааранд 3 зоос улаан утсаар холбож хийвэл эерэг энерги хэд дахин илүү цугладаг гэнэ. Ингээд унтлагын өрөөний тухай.

Унтлагын өрөөний фэнгшүй

1. Хэрвээ таны унтлагын өрөө байрны хойд хэсэгт бол энэ нь сайн унтаж амрахад таарсан байрлал билээ. Гэхдээ энэ байрлал ганц бие хүнд сайн таарахгүй бөгөөд орчлонгоос тасарсан мэт байдалд байлгана. Зүүн хойд зүг нойронд муу бол, баруун хойд зүг нь бүх л зүйлд тогтвортой тайван байхыг хүсдэг хүнд таарах байрлал юм.

Зүүн зүг нь шинэ залуу айл гэрийн энерги цуглах, өсөж хөгжихөд хамгийн сайн таарах байрлал бол зүүн урд хэсэг нь ажил төрлийн хүмүүст илүү тохирно. Баруун тал ажил төрөл 2-рт байх, романтик хүмүүст зориулагдсан бөгөөд урд хэсэгт унтаж амрахад бэрхшээлтэй газар. Хамгийн сайн чиглэл, байрлал бол баруун урд зүг юм.

 

2. Унтлагын өрөөнд хоёр зүйл маш зохицох ёстой бөгөөд энэ нь инь, ян юм. Инь-эмэгтэй хүний энерги бөгөөд зөөлөн гэрэл, өнгө, аажуу өөрчлөгдөх хэлбэр давамгайлах явдал бөгөөд бүх л талаараа сонгомол гэмээр унтлагын өрөөнд сайн унтаж чадахгүй байгаа бол өрөөгөө ян чиглэл рүү хандуулах хэрэгтэй.

Хар улаан, бор, хар ногоон, мат өнгөтэй гэрлийн бүрхүүл, хурц зурагтай бүтээлэг зэргийг сонго.

 

3. Унтлагын өрөөнд дурлалын, амралтын, юм хадгалах гэсэн хэсэг бүс байх ба хамгийн гол нь эхнийх нь юм шүү. Энэ хэсгийг хосолсон зүйлээр чимэглэх бөгөөд улаан, улбар шар өнгөтэй лаа, сахиусан тэнгэрийн баримал зэрэг таарна. Мөн нойр хураагч хэрэглэх нь цөөнгүй ба үүнийг орны толгой дээр өлгөнө.

Бүсүүд хоорондоо зааглагдахгүй байх хэрэгтэй бөгөөд элдэв эд зүйл шүүгээнд найдвартай хадгалагдсан байх ёстой болохоос замбараагүй энд тэнд хөглөрч болохгүй. Ер нь бол хувцас хунарыг өөр өрөөнд тусгайлан хураах нь зөв юм.

 

4. Унтлагын өрөөний зүрх бол ор бөгөөд фэнгшүйн ойлголтоор том толгойтой өргөн орыг хэлнэ. Орны толгойн хэлбэр өөрийн гэсэн утгатай: гурвалжин толгой нь дурлалд ээлтэй бол зууван, тойрог хэлбэр нь гэр орон хөгжин дээшлэх, тэгш өнцөгт нь гэр бүлийнхэн үнэнч байх зэрэгт нөлөөлдөг.

Давалгаа хэлбэртэй орны толгой нь олон жил амьдарч байгаа хосуудад тохирох бөгөөд тайван амьдралд нөлөөлөх бол нум хэлбэртэй нь “үхлийн нойрыг” билэгдсэн муу хэлбэр юм.

 

5. Ор дугуй байж болохгүй бөгөөд синтетик, усан матрасс байж бас болохгүй. Муухан модтой ор нь сайн амрахад тохиромжгүй билээ. Орны хөл хаалга руу харж болохгүй ба та орондоо хэвтэж байхдаа хаалгаа харж байхаар байрлуулах ёстой.

 

6. Аливаа нэг зүйлээр шүүгээ болон гоо сайхны жижиг ширээгээ хааж болохгүй. Гоо сайхны хэрэгсэл, ном зэргийг шүүгээнд хийж хураах ба дээр нь сайхан баримал юм уу сахиус тавьж болно.

17
БахархмаарБахархмаар
6
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Mandah Dashdendev

    Mandah Dashdendev

    2018/02/08 at 12:27

    Bgl Bst

  2. Mandah Dashdendev

    Mandah Dashdendev

    2018/02/08 at 12:27

    Bgl Bst

  3. Зочин

    2018/02/09 at 19:12

    ain

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *