Ямар ч тохиолдолд эдгээр 4 үгсийг эмэгтэй хүнд хэзээ ч хэлж болохгүй! Түүний гадаад үзэмжийн талаар…

4

Яагаад заримдаа эмэгтэйчүүдтэй харьцахад хэцүү байдаг вэ? Тэд яагаад амархан гомдож хэлсэн болгоныг чинь эргүүлж мушгиж хэрүүл уруул болгодог вэ? Энэ асуулт эр хүний толгойг эргүүлж орхино… Хариулт энгийн!

Уг нийтлэлээр сэтгэл зүйн онол хөндөж нуршихгүй. Зөвхөн практик хэрэглээ, тэгээд ч үнэ цэнэтэй 3-хан зүйл байх юм. Бидний зөвлөгөө ямар үр дүнтэй байсныг та сэтгэгдэл хэсгээр хуваалцаарай.

 

Эмэгтэй хүнд юу гэж хэлэх ёстой вэ?

1. Магтаалын үгс

Ихэнх эрчүүд магтаалын үгсийн хүчийг ухаардаггүй. Эмэгтэй хүний галбирыг шүтэж байгаагаа түүнд хэлэх хэрэгтэй, түүний нүд, урт хуруунууд нь ямар их сэтгэл татам болохыг байнга хэлж бай. Эмэгтэй хүнд магтаалын үгийг зөв хэлж сурвал түүний хувьд хамгийн шилдэг бөгөөд төгс эр хүн нь болно. Чамаас хагацахгүй, хууран мэхлэхгүй.

Гадна төрхөөс чухам юу таалагдаж байгааг тэд тодорхой сонсох дуртай. Үг харамлах хэрэггүй, сэтгэлээ бүрэн нээж илэрхийлж сур.

 

2. Талархалын үгс

Ямар ч хүнд, тэр бүү хэл эмэгтэй хүнд ч талархалын үгс чухал. Эр хүн чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлэх нь эмэгтэйчүүдэд маш тааламжтай байдаг. Хайртай хүнээсээ ямар нэгэн зүйл гуйх шаардлага гарсан уу? Эхлээд таларх, дараа нь хүслээ хэл. Амжилт баталгаатай.

Үр дүнтэй практик арга юм шүү! Жишээ нь, хайртай бүсгүйгээсээ хөнжилдөө шинэ арга барил туршиж үзэхийг хүсэхээр шийджээ. Тийм ээ, чамд ямар нэгэн шинэ соргог мэдрэмж мэдрэх хүсэл төрсөн. Тэгэхээр хэрүүл уруул болгохгүйхэн шиг энэ хүслээ зөвөөр хэрхэн ойлгуулах вэ?

Талархалаас эхэл. Таны хайртай бүсгүй ямар сайхан болохыг, түүний гоо үзэсгэлэнг биширч явдгаа чин сэтгэлээсээ хэлээрэй. Хамгийн гол нь – үнэнч, жижиг сажиг содон зүйлийг ч орхихгүй байх ёстой. Түүнийгээ халамжил, мартагдашгүй мэдрэмж төрүүлэх хүсэлтэй байгаагаа хэл…

Түүний сэтгэлийг бүрэн тайвшруул, энэ л үед тэр илүү их мэдрэмжтэй болж бүрэн таашаал авч чадна. Түүний хүсэл, тачаалыг зөв голдрилд оруулж чадвал чи хүссэндээ хүрч чадна.

Бүсгүй эхлээд дургүйцэх нь ойлгомжтой, ялангуяа чи шууд ингэж хэлсэн бол, тэгэхээр аажим өөр аргаас эхлүүл.

 

3. Уучлалын үгс

Уучлах ид шидийг эрчүүд мартаж орхидог. Хэрвээ эр хүний хувьд чин сэтгэлээсээ уучлалт хүсвэл эмэгтэй хүн дуртайяа уучилж чадна. Хэрвээ хоцорч түүнийг хүлээлгэсэн бол уучлалт гуй. Цамцан дээрээ кофе асгаж түүнийг толбо арилгах ажилд унагасан бол уучлалт гуй. Хамгийн гол нь өөрийнхөө бурууг бүрэн ухаарсан байх ёстой – энэ үед ямар ч хатуу сэтгэлтэй эмэгтэй эр хүнийг уучилж чадна.

Энэ гурван алтан дүрмийг л баримтал, тэгээд л Хаан болно. Хаантай харьцаж байгаа мэт л хайртай бүсгүй чинь хандана. Гэхдээ нэг чухал зүйлийг орхигдуулж болохгүй. Дараах үгсийг огт хэлж болохгүй…

 

Эмэгтэй хүнд ямар үгс хэлж болохгүй вэ?

1. Түүний бие галбир, биеийн жинтэй холбоотой үгс бүү хэл. Тэр өөрөө хэдэн кг жин нэмэгдсэнээ сайн мэдэж байгаа. Өөрийнхөө дутагдлыг тэд сайн мэднэ.

 

2. Хайртай бүсгүй тань ядарсан харагдаж байна гэж бүү хэл! Хэрвээ ядарсан байвал түүнийгээ халамжил, сайхан амраа, иллэг хийж өг. Ядарсан царайны тухайд – маш гомдмоор үгс.

 

3. Хайртай бүсгүйгээ бусад найз бүсгүйчүүд, эмэгтэйчүүдтэй нь бүү харьцуул. Харьцуулбал түүнийгээ өөрөөсөө түлхэж орхино.

 

4. Эмэгтэй хүний төрсөн гэр бүл, ойр дотны найз нөхдийг нь хэзээ ч муу хэлж болохгүй. Эрэгтэй хүн гэр бүлийг амьдралын нөхцөл байдал, үүрэг хариуцлага гэж хүлээж авдаг бол эмэгтэй хүний хувьд – өрнөж буй амьдралынх нь бүх үнэ цэнэ нь байдаг. Тэднийх нь тухай муугаар хэлэхэд л танд итгэх итгэлээ нэг мөр алдана.

Одоо хайртай бүсгүйдээ юу гэж хэлэхээ сайн ойлгосон гэж найдаж байна. Магадгүй бидний зөвлөгөөнд эргэлзээ төрсөн л болов уу? Эмэгтэй хүнд хэлж болох эсвэл хэлж болохгүй үгсийн тухай та ямар бодолтой вэ?

70
ГоёГоё
14
ТэнэглэлТэнэглэл
13
БахархмаарБахархмаар
10
ХөөрхөнХөөрхөн
9
ХарамсалтайХарамсалтай
8
Ха ХаХа Ха
7
БурууБуруу
7
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Ж. Лхагвасүрэн

    Ж. Лхагвасүрэн

    2018/02/06 at 19:00

    Унхан Овогтой Нарантуяа Чинзориг

  2. Nmun Gnbtr

    Nmun Gnbtr

    2018/02/06 at 19:49

    Tuugu Tp hairaa orood unshdaa hha

  3. П. Нямка???

  4. П. Нямка

    П. Нямка

    2018/02/06 at 22:22

    :*

  5. Б. Буянаа

    Б. Буянаа

    2018/02/07 at 00:03

    ss

  6. Ganbileg Tuvshinbayar

    Ganbileg Tuvshinbayar

    2018/02/07 at 00:59

    Munkhzul Zulaa enig unshaad chamtai oilgoltsdoggui heden zuilsiin talaar medeed awlaa??

  7. М. Энхжин

    М. Энхжин

    2018/02/07 at 01:10

    Altangerel Aagii Aagii unshaad awaarai hair

  8. Byambaa Battulga

    Byambaa Battulga

    2018/02/07 at 08:59

    Altangerel Sandag unshaarai hairaa

  9. Altangerel Aagii Aagii

    Altangerel Aagii Aagii

    2018/02/07 at 10:30

    Za ?

  10. Haliunaa Haliunaa

    Haliunaa Haliunaa

    2018/02/09 at 23:42

    Б. Аангаа надд ss hiiged ogdo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *