Аарцаар хийж болох 5 төрлийн амтат нарийн боов

1

Аарцтай боов үргэлж зөөлөн, хөвсгөр, амттай болдог. Мөн аарц нь уургаар баялаг, калори багатай учир биед тустай. Танд дараах хамгийн шилдэг 5 амттаны жорыг танилцуулж байна.

Гэрийн нарийн боов дэлгүүрийнхээс илүү амттай байдаг. Дараах жорыг ашиглан өөрийгөө, гэр бүлээ болон зочдоо баярлуулаарай!

Аарцтай кекс

sweet curd cupcakes with sunflower seeds close-up

Орц:

  • Аарц – 250 гр
  • Гурил – 150 гр
  • Өндөг – 3 ширхэг
  • Элсэн чихэр – 150 гр
  • Цөцгийн тос – 150 гр
  • Хөөлгөгч – 1 цайны халбага
  • Хутганы үзүүр дээрх ванилин
  • Хэвээ тослох тос

Хийх арга:

  1. Өндгөө элсэн чихэртэйгээ цохино.
  2. Аарцаа сэрээгээр нухаад дээр нь хайлуулсан цөцгийн тос, ванилин, хөөлгөгчөө нэмнэ. Дээр нь өндөг, элсэн чихэртэй холимгоо нэмээрэй. Хутгангаа дээр нь шигшсэн гурил бага багаар нэмнэ.
  3. Хэвээ тосоор тосолно. Хэвний 2/3-ыг дүүргэн зуурмагаа хийнэ.
  4. 180 градус хүртэл урьдчилж халаасан шарах шүүгээнд 30-40 минут жигнэнэ.

Аарцтай, үзэмтэй боов

Аарцаар хийж болох 5 төрлийн амтат нарийн боов 2

Орц:

Зуурмагт:

  • Аарц – 100 гр
  • Гурил – 150 гр
  • Элсэн чихэр – 100 гр
  • Өндөг – 1 ширхэг
  • Чимх давс
  • Хөөлгөгч – 1 цайны халбага

Шанзанд:

  • Аарц – 300 гр
  • Өндөг – 1 ширхэг
  • Элсэн чихэр – 75 гр
  • Үзэм
  • Хэв тослох цөцгийн тос

Хийх арга:

Зуурмаг бэлтгэхдээ: аарц, элсэн чихэр, өндөг, чимх давсаа миксерт хийж холино. Гурилаа хөөлгөгчтэй холино. Бусад орц дээрээ гурилаа бага багаар нэмж бага хурдаар миксерт холино.

Шанзанд: шанзны бүх орцоо сэрээгээр хутгаад дээр нь угааж цэвэрлэсэн үзэм нэмнэ. Хүсвэл дээр нь нимбэгний хальс, ванилийн сахар нэмж болно. Хэвээ цөцгийн тосоор тослоно.

Дараа нь зуурмагаасаа гараараа тасдаж аваад бөөрөнхий хавтгай хэвэнд оруулж дунд нь шанзаа тавина. 180-200 °С хүртэл халаасан шарах шүүгээнд 10-12 минут жигнээрэй.

Ванилинтай аарцтай бялуу

Аарцаар хийж болох 5 төрлийн амтат нарийн боов 8

Орц:

  • Аарц – 200 гр
  • Хүүхдийн будаа – 1 хоолны халбага
  • Элсэн чихэр – 1 цайны халбага
  • Өндөг – 1 ширхэг
  • Хутганы үзүүр дээрх хөөлгөгч
  • Ванилин

Хийх арга:

Хэвээ тосоор тосолно. Бүх орцоо хооронд нь холино. Аарцтай холимгоо хэвэнд хийнэ. 180 градус хүртэл урьдчилж халаасан шарах шүүгээнд 25 минут болгоно.

Аарцтай жигнэмэг

Аарцаар хийж болох 5 төрлийн амтат нарийн боов 4

Орц:

Зуурмагт:

  • Гурил – 350 гр
  • Том өндөг – 1 ширхэг
  • Зөөхий – 125 гр
  • Цөцгийн тос – 100 гр
  • Хөөлгөгч – 1,5 цайны халбага
  • Элсэн чихэр – 100 гр
  • Чимх давс

Шанзанд:

  • Аарц – 350 гр
  • Өндөг – 2 ширхэг
  • Элсэн чихэр – 100 гр
  • Хүүхдийн будаа – 2 цайны халбага
  • Ванилийн сахар – 10 гр
  • Өндөгний шар эсвэл сүүг хэвэнд түрхэхэд хэрэглэнэ

Хийх арга:

  1. Аарцаа элсэн чихэр, өндөг, хайлуулсан цөцгийн тостой хольж цохино.
  2. Гурилаа хөөлгөгч, давстай холино. Аарцтай холимгоо гурилтайгаа хольж зөөлөн зуурмаг бэлтгэж гурилаа тугалган цаасанд ороогоод хөргөгчинд хагас цаг амраана.
  3. Аарцаа элсэн чихэр, хүүхдийн будаа, өндөгтэй хольж сэрээгээр хутгана.
  4. Зуурмагаа 0,5 см зузаантай илдээд 10-12 диаметртэй дугуй дүрс зүсэж авна.
  5. Дугуй зуурмаг бүр дээр хагас цайны халбага шанц авч тавина. Зуурмагийн нэг талын ирмэгийг шанз дээр бүтээж тавина, ингэхдээ ирмэгийг нь чимхэхгүй. Шанзны тал нь ил гарсан байх ёстой.
  6. Жигнэмгээ хооронд нь зайтай тавьж сүүтэй хольж цохисон өндөгний шараар жигнэмэгний гадаргууд түрхэнэ.
  7. 180 градус хүртэл урьдчилж халаасан шарах шүүгээнд ойролцоогоор 20 минут эсвэл шаргал гадаргуутай болтол нь жигнээрэй.

Аарцтай шарвин

Аарцаар хийж болох 5 төрлийн амтат нарийн боов 7

Орц:

  • Гурил – 4 амны халбага
  • Аарц – 250 гр
  • Элсэн чихэр – 1-2 амны халбага
  • Өндөг – 1 ширхэг
  • Ванилин
  • Чимх давс
  • Чимх сод

Хийх арга:

Аарцаа өндөг, гурил, элсэн чихэртэй холиод дээр нь ванилин, давс, сод нэмнэ. Сайтар холиод 15 минут амраана. Хайруулын тавган дээр ургамлын эсвэл цөцгийн тос халааж дээр нь шарна. Шарвин дээрээ сахарын пудр цацаж болно.

Сайхан хооллоорой!

17
ХөөрхөнХөөрхөн
6
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/11/01 at 18:03

    .

  2. Зочин

    2016/11/02 at 08:37

    Hi hoolgogch gej baking soda yu baking powder yu? Talx. Hoolgoch droj ym u ?

  3. Зочин

    2016/11/02 at 15:45

    Europ-d toort, keks, boovnuud ni dandaa aarts amtagdaad baidag. Manai boovnuud tegsen chin zugeer elsen chihertei guril baij baidag

  4. uujinbaasambuuxvv

    2016/11/05 at 13:22

    Mash ih taalagdlaa garin doorhi metrialaar hicheh yum bn nen yalanguya aartstai waniltai byaluu hvvhded ugj bhd uidamgvi goy yum bn bayrlalaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *