Эмэгтэйчүүдийн хувьд гормон чухал үүрэг гүйцэтгэдэг: Гормоны тэнцвэрийг алдагдуулахгүй байхад туслах эрүүл мэндийн шидэт ундаанууд

2

Гормон эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал гормон, эстроген болон прогестерон зэргийг энд дурдаж болно. Эмэгтэй хүний бие организм ялгаруулдаг гол гормонууд юм. Эдгээр гормон нь сарын тэмдэг тогтмол ирэх, жирэмслэх болон цэвэршилт явагдах үйл явцыг удирддаг. Гэхдээ эдгээрээс гадна өөр олон гормоныг хүний бие ялгаруулдаг. Ааш зан, жин, энергийн түвшин хүртэл ямар байх нь дээрх гормонуудаас шалтгаална. Иймд хэрэв та өөртөө анхаарал тавьдаг бол гормоны түвшин ямар байгааг үргэлж шалгах хэрэгтэй. Эрүүл ундаанууд танд туслах болно. Тийм ч учраас бид танд зарим нэг ундааны жорыг хүргэхээр бэлтгэлээ.

juliachistykosmetolog/Instagram

 

Гормоны тэнцвэрийг алдагдуулахгүй байхад туслах ундаанууд

1. Ногоон өтгөн ундаа

Эмори их сургуулийн доктор, профессор Таз Бхатиа (Taz Bhatia), ногоон өтгөн ундаа уух нь гормоны тэнцвэрт байдлыг хангах ач тустай болохыг хэлж байна. Жорыг нь та бүхэнд хүргэе.

robinmckelle/Instagram

Орц:

  • 1 аяга буржгар байцаа, бууцай, гичний навч эсвэл Швейцарь навчит манжин (сонголтоор нэгийг нь ашиглах)
  • 2 хоолны халбага шинэхэн яншуй
  • 1 хоолны халбага багваахай цэцэг
  • 1 ширхэг гадил
  • 5 аяга хөлдөөсөн эсвэл шинэхэн гүзээлзгэнэ, нэг бол интоор
  • 1 хоолны халбага чиа үр
  • 25-0.5 аяга шүүлтүүрээр шүүсэн цэвэр ус
  • 1 цайны халбага зөгийн бал (хэрэв хэрэгтэй гэж үзвэл)

Хийх заавар:

Дээрх орцуудыг бүгдийг нь холигчид хийж өтгөртөл нь холино. Ингээд л таны шидэт ундаа бэлэн болно!

grundig_deautschland/Instagram

 

2. Алтадмал сүү

Алтадмал сүү нь гормоныг тэнцвэржүүлэхэд үнэхээр сайн нөлөөтэй. Энэ ундаа таны биеийг халааж, тайвшруулахаас гадна маш амттай.

insta_yora/Instagram

Орц:

  • 5 хоолны халбага кокосын тос
  • 5 аяга куркумагийн нунтаг
  • 1 аяга ус
  • 5 цайны халбага хар чинжүү
  • 2 аяга кокосын сүү
  • Шанцай болон зөгийн бал (амт оруулах)

Хийх заавар:

Эхлээд зуурмаг болгож, бэлтгэх хэрэгтэй. Кокосын тос, куркумагийн нунтаг, ус болон хар чинжүүг тогоонд хийж 10 минут буцалгана. Бэлэн болмогц шингэнийг саванд хийж, хөргөгчинд 2 долоо хоногийн турш хадгална.

Шингэнийг хэрэглэхийн тулд 2 аяга кокосын сүү болон 1 цайны халбага зуурмагийг халаана. Сайтар холино. Дээр нь шанцай болон зөгийн бал хийж амтална.

eatoutwithjo/Instagram

Анхааруулга: Нойр булчирхай, арьсны үрэвсэл, чихрийн шижин, цусны даралт буурах, хоол боловсруулах эрхтний өвчлөл, холелитаз, хөх, умай болон өндгөвчний хорт хавдар, эндометроз эсвэл умайн фибройд, үргүйдэл, төмрийн дутагдалтай хүмүүс болон жирэмсэн, хөхүүл эмэгтэй, түүнчлэн 6-аас доош насны хүүхэд хэрэглэхийг хориглоно.

Эдгээр хэрэгтэй ундаанууд нь үнэхээр үр дүнтэй байх болно, тэр тусмаа мэргэжлийн эмчийн зөвшөөрөлтэйгөөр уувал бүр ч илүү үр өгөөжөө өгнө. Та энэхүү жоруудыг найзуудтайгаа хуваалцаарай!

7
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Merion

    2019/05/02 at 13:43

    Good

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *