Бутаны тухай 14 сонирхолтой баримт – энд орон гэргүй хүн гэж байхгүй, эмнэлгийн үйлчилгээ нь хүн бүрд үнэ төлбөргүй

3

Нууцлаг бөгөөд үзэсгэлэнт байгальтай энэ улс Энэтхэг болон Хятадтай хил залгаа оршдог. Жуулчдад 1974 он хүртэл хаалттай байлаа. Өнөөдөр Бутаныг хүссэн хүн болгон зорьж очиж болно, гэхдээ багагүй шалгуурыг давахаас гадна халаасандаа овоо их мөнгөтэй байх ёстой ажээ. Хэдийгээр тус улс гадныханд нээлттэй болсон хэдий ч хаан нь улс эх орноо, ард иргэдээ өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд хамгаалахыг зорьдог байна.

Бутан улсын ёс заншил хийгээд тус улсад юу хорьдог болохыг сонирхоцгооё. Ард иргэд нь бүгд аз жаргалтай байдгийн нууцыг олж мэдэцгээе.

1. Интернет, зурагт байдаггүй

dragonculturaltours / instagram

1999 он хүртэл Бутанд зурагт болон интернет албан ёсоор хориотой байсан. Орчин үеийн технологийн хөгжлөөс ард иргэдийг бүрэн тусгаарлах боломжгүй болж эхэлсэн тул Бутаны хаан зурагт, интернетийг нэвтрүүлж улс эх орны хөгжилд хувь нэмэр оруулахаар шийджээ. Бутан нь зурагтыг хэрэглээндээ нэвтрүүлж эхэлсэн сүүлчийн улсаар тодорхойлогдсон байна.

 

2. Аз жаргалын яам

© Associated Press / Eastnews

Иргэдийнхээ сэтгэл зүйд анхаарал хандуулах зорилгоор 2008 онд Аз жаргалын хороог үүсгэн байгуулжээ. Хүн амын шилжин суурьших өргөдөлд тусгай бөглөх заалтууд ч байдаг буюу амьдралдаа хэр сэтгэл хангалуун байдаг вэ гэсэн асуултанд хариулах ёстой ажээ.

Үүгээр бүх зүйл дуусахгүй. Тус улсад аз жаргалын яам ажилладаг, аз жаргал гэдэг зүйл үндэсний хэмжээний томоохон асуудалд тооцогддог байна. Хүн амын аз жаргалын индекс Бутанд дээгүүрт тавигддаг, өөрөөр хэлбэл амьдралын чанарыг материаллаг болон оюун санааны үнэт зүйлсийн тэнцвэрт байдлаар тодорхойлдог.

 

3. Орон гэргүй хүмүүс гэж үгүй

© Allpix Press / Eastnews © Associated Press / Eastnews

Бутанд гудамжинд амьдардаг тэнэмэл хүн байдаггүй. Хэрвээ хүн орон гэргүй болбол хаанд хүсэлт тавихад л болно – хаан байшин барьж, газар тариалан эрхэлж болох газар зааж өгнө.

Бутанчууд өөрсдийгөө яагаад аз жаргалтай гэдгийн нууц одоо бага зэрэг ойлгогдож эхэлж байгаа биз?

 

4. Үнэгүй эмнэлэг

explora_world / instagram

Тус улсын иргэд бүгд эмнэлгийн үнэгүй үйлчилгээ авах эрхтэй. Сонирхолтой нь, тус улсад орчин үеийн болон уламжлалт анагаах ухаан хоёул хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд өвчтөн өөрөө эмчилгээгээ сонгох эрхтэй ажээ.

 

5. Үндэсний дресс-код

no___boundary / instagram

Бутаны иргэд үндэсний хувцсаа өмсөнө. Эрчүүдийн хувьд өвдгөө хүртэл урттай цамц, харин эмэгтэйчүүд нь газар хүрэх урттай даашинз. Хүний үүсэл гарал, нийгмийн байр суурийг зүүн мөрөн дээр тохсон байгаа ороолтны өнгөөр ялгаж мэднэ. Жирийн ард иргэд нь цагаан ороолттой, харин лам нар – шар орхимжтой.

 

6. Тамхины хориг

dechen__dee / instagram

Бутаны хаан өөрийн газар нутаг дээрээ тамхины ургамал тарьж ургуулах, хураах, худалдан борлуулахыг хориглосон хууль баталжээ. Тус улсад тамхи худалдаж авах боломжгүй. Бутанаар аялах виз авч чадсан жуулчид хилээр тамхи нэвтрүүлэх бол маш өндөр торгууль төлөх шаардлагатай болно.

 

7. Ан амьтан хийгээд байгальдаа хайртай бөгөөд маш болгоомжтой харьцана

Juan Pérez-Sorrosal / Flickr

Тус улс экологи болон байгаль орчиндоо маш их анхаарал тавьдаг. Ялангуяа мод суулгаж ургуулах тал дээр олон ажил хийдэг байна. Сонирхуулж хэлэхэд, 2015 онд Бутанчууд маш их мод суулгаж дэлхийн рекорд тогтоожээ. Улсын ард иргэд нь 50 мянга гаруй мод суулгасан түүхтэй.

 

8. Хоолны онцгой соёл

spiceafffairs / instagram

Бутанчуудын ихэнх нь буддын шашин шүтлэгтэй. Уг шашин амьд амьтанд ээлтэй хандахыг сургамжилдаг тул ихэнх нь цагаан хоолтны дэг жаягийг мөрддөг байна. Бүх төрлийн хоолны үндэс нь цагаан будаа. Уулархаг нутаг дэвсгэртэй тул цагаан будаа тэр болгон ургах боломжгүй. Бутанчууд улаан будаа тариалдаг, хатуувтар бөгөөд өөрийн гэсэн өвөрмөц амттай будаа юм.

Мөн цай уух ёслолд маш их ач холбогдол өгнө. Хар цай эсвэл давстай ногоон цай ууцгаадаг, дээрээс нь чимх перец, халбага шар тос хөвүүлж уух дуртай.

 

9. Онцгой аялал жуулчлал

© Homocosmicos / Easyfotostock / Eastnews

Хаан хэдий хилээ гадныханд нээсэн ч гэлээ хүссэн хүн болгон дангаар зорчих боломжгүй. Бутанд зөвхөн аялал жуулчлалын багт орж байж л очих боломжтой. Бүх бичиг баримт, визийг улсаас эрх олгосон цорын ганц компани хариуцан зохион байгуулна. Тус улсын хилээр нэвтрэн орох зөвшөөрөл авахаас өмнө бүх төлбөрүүдийг (онгоцны тасалбар, зочид буудал, үйлчилгээний төлбөр, хураамжууд, даатгал зэрэг ) урьдчилан төлсөн байх учиртай.

Улс дотор зөвхөн аялал жуучлалын санал болгосон унаагаар л аялна, зөвхөн хөтөчтэй цуг. Бие дааж аялах ямар ч боломж байхгүй. Бутаны аялал жуулчлалын компаниуд бүх төрлийн хөтөлбөр санал болгоно. Нэг өдрийн аяллын хөтөлбөр ойролцоогоор 250 ам.доллар болдог.

Тус улсад агаарын тээврийг ганцхан л компани үйлддэг. Зочид буудлын үнийг улсаас тогтооно. Зочид буудлын хувьд даруухнаас эхлээд 5 одтой, спа зочид буудлууд ч бий.

 

10. Эд хөрөнгө өвлөх ёс заншил

© NIV / SIPA / Eastnews

Бутанд эмэгтэйчүүдийг хүндэтгэн дээдэлдэг. Үүний нэг том илрэл бол – өв залгамжлалын асуудал болно. Бүх эд хөрөнгө хүүд бус харин том охинд өвлөгдөн үлдэнэ. Үүнд байшин, мал, газар зэрэг багтдаг байна.

 

11. Экологи хамгаас чухал

s.lo0k / instagram

Дэлхий дахин одоо “био” гэдэг тодотголтой хүнс рүү хошуурч байна. Харин Бутанд ийм асуудал огт байхгүй. Химийн гаралтай бордоо улсын хилээр нэвтрэн оруулахыг эрс хориглосон зохицуулалттай, мөн дотооддоо ийм төрлийн бордоо үйлдвэрлэх, хэрэглэхийг ч хоригложээ. Тийм учраас энэ улсын газар нутаг дээр ургаж байгаа бүх хүнсний бүтээгдэхүүн цэвэр.

 

12. Хуримлах ёс заншил

bhutantraveller / instagram

Бутанд гадны хүнтэй гэрлэхийг хориглодог. Тус улсын хаан уламжлагдаж ирсэн ёс заншил, онцлогоо хадгалж үлдэхийн тулд ихэд хичээж байна.

Хуримын ёсыг лам нар удирдан явуулж ном уншдаг. Хосуудын сэтгэлийг ариусгаж нэгэн бүхэл болоход нь зориулсан ном ажээ. Ном айлдсаны дараа бурхандаа өргөл өргөнө. Ингээд хосууд гэр бүл болсон гэж үздэг байна.

Нөхөр нь ихэвчлэн эхнэрийнхээ төрсөн гэрт очиж амьдардаг уламжлалтай. Хосууд бие даан амьдрах хангалттай мөнгөтэй болсон гэж үзвэл тэд тусдаа орон байр авч өөрсдийн амьдралаа зохионо.

 

13. Замын хөдөлгөөний байдал

onthesameplanet / instagram

Бутаны нийслэлд ганц ч гэрлэн дохио байхгүй. Тэглээ гээд зам дээр эмх замбараагүй байдал огт үүсдэггүй. Харин замын тэмдгүүдийг гараар зурдаг ажээ.

 

14. Гоёмсог байшингууд

red__jacket__ / instagram

Бутанд байшингаа гоёж чимэх маш дуртай. Ихэвчлэн байшингаа шувуу, амьтан болон олон төрлийн хээ хуар зурж чимнэ. Үнэндээ маш гоёмсог бөгөөд баярын өнгө төрхийг санагдуулам харагддаг.

Уламжлалт байшин нь ихэвчлэн 3 давхар. Нэгдүгээр давхарт мал аж ахуйгаа эрхэлнэ, хоёр дахь давхарт нь өөрсдөө амьдарцгаана, харин дээд давхарт өвс тэжээлээ хатааж хадгалдаг байна.

Бутан улс ард иргэддээ багагүй хориг тавьсан байдаг ч гэлээ тэдний нүүр царай инээд хөөрөөр гэрэлтэх ажээ. Оньсого мэт тус улсад аялахыг хүсэх жуулчдын тоо ч өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

Та Бутан улсаар аялж үзмээр байна уу? Өөрийн гэсэн нууцтай, онцлогтой энэ улсаар аялах боломж танд байгаа ч юм билүү?

45
ГоёГоё
13
БахархмаарБахархмаар
10
ГайхмаарГайхмаар
8
Ха ХаХа Ха
4
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Rendawaa Gantsooj

    Rendawaa Gantsooj

    2019/04/30 at 20:57

    76-г Бутан явуулж сургалтанд суулгах юмсан

  2. Ganzorig Tserendorj

    Ganzorig Tserendorj

    2019/04/30 at 22:22

    тэгэхдээ аз жаргалтай 10 улсын тоонд олж хараагүй юм бна

  3. Buren Buren

    Buren Buren

    2019/04/30 at 22:51

  4. Nergui Dansranjav

    Nergui Dansranjav

    2019/05/01 at 07:27

    Ymarch goein iim udirdagchtai uls taivan amgalan saihan eumaa atarhchihlaa bur

  5. Tsevelmaa Damdinjav

    Tsevelmaa Damdinjav

    2019/05/01 at 09:29

    mundag haant zasaglaltai

  6. Agi Agi

    Agi Agi

    2019/05/01 at 09:50

    Гоё үлс бнаа

  7. Ulziijargal Sodnomdash

    Ulziijargal Sodnomdash

    2019/05/01 at 19:33

    Manai ulsad ene haan shig humuusee boddog uls turch baidag ch boloosoi

  8. Ц. Баяраа

    Ц. Баяраа

    2019/05/03 at 08:12

    goe ymaa

  9. Nominjin

    2019/05/09 at 12:53

    Манай улс асар их байгалийн баялагтай мөртлөө ард иргэд нь эмнэлэгт ч үзүүлж чадахгүй байдаг айн.

  10. Nominjin

    2019/05/09 at 12:59

    Манай улс Бутан улсаас хамаагүй их байгалийн баялагтай, хамаагүй том газартай мөртлөө ард иргэд нь эмнэлэгт үзүүлж чадахгүй аймаар. Үнэхээр амаараа шороо үмхэж байна даа. Бүгд боол болчихсон.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *