Дуэйн Жонсоныг хайрлаж хүндлэх 16 баримт

0

Хад (Rock) Дуэйн Жонсон гэж та мэдэх үү? Авьяаслаг, жүжиглэлт сайтай барилдаанч хэмээн тооцогддог. Мөн телевизийн хөтлөгч, зохиолч. Түүний авсан цалин хөлс, шагнал урамшуулал тоо томшгүй. Хадын дүр төрх: булчинлаг, нүдэнд дулаахан царай, дайчин зан чанар – энэ бүхэн нь хайр татна. Түүний амьдрал эгэл жирийн байсангүй, өлөн зэлмүүн ч байж үзсэн хүн. Түүний тухай зарим нэг сонирхолтой баримтуудыг танд дэлгэе.

16. Тулаанд ялагдахыг, харин дайнд ялахыг илүүд үздэг

Дуэйн Жонсоныг хайрлаж хүндлэх 16 баримт 2

Уучлаарай, хэн ялагдахыг хүсдэг гэнэ ээ? Арай үгүй байлгүй дээ. 2002 онд Ларри Кингийн шоунд ярилцлага өгөхдөө Жонсон бүхнийг алмайруулах нэгэн зүйл ярьжээ: “Хад ямар ч зодоончид ялагдаж болно. Хад гэдэг нэр зүүсэн хүнд гол учир нь байгаа болов уу гэж бодож байна… тэрээр мэдрэх мэдрэмж бага, бүхнээр дутагдсан, тэгсэн хэрнээ агуу том. Тэр юу ч ярьдаггүй, дуугүй л зодолдоод байна. Зодоон тулаан үзэж байгаа хүмүүс илүү тамирчныг өрөвдөхийг хүсдэг, тэр харилцааг бид үүсгэх ёстой. Спортын одоос ч гэсэн амжилт нүүр бууруулдаг гэдгийг олон түмэн үзэгчид хардаг, үүндээ сэтгэл хангалуун бус байдаг. Тэгэхээр үзэгчдээр хэрхэн өрөвдүүлэх вэ? Мэдээж, ялагдах” гэжээ.

Жонсон өөрийнхөө амжилтын томьёонд бүрэн итгэдэг: “Тийм ээ, би үнэндээ ялагдахыг илүүд үздэг. Үнэн хэрэгтээ Хадын хөгжөөн дэмжигчид түүнийг ялж байна уу, ялагдаж байна уу сайн мэддэггүй. Би өөрийнхөө зүгээс нэг л зүйлийг хийж чадна, төлсөн мөнгөндөө харамсахааргүй үзүүштэй шоуг л үзүүлэх болно. Хад эцсээ хүртэл тэмцэнэ гэдгийг би амлаж байна.”

15. Тогтвортой байхын тулд жүжигчин болсон

Дуэйн Жонсоныг хайрлаж хүндлэх 16 баримт 3

Тэрээр киноны салбарт ороход рестлингийн түүхэнд хамгийн алдартай тулаанч болж чадсан байлаа. Тэрээр тогтвортой нэр хүнд, ирээдүй нь баталгаатай байхыг хүссэн юм. Энэ хүслийг нь та ойлгох болов уу. Тулаанчид эрт тэтгэвэрт гардаг – яг л балетчин шиг. Жонсоны Esquire сэтгүүлд өгсөн нэгэн ярилцлагадаа: “Би Холливудад нэр алдар олохоор ирсэн, би амьдралаараа дэнчин тавихыг хүсдэггүй. Банкинд хэдэн доллар байгаа хэдий ч эрсдэлтэй л хэрэг. Би мөнгөөр өөрийгөө үнэлэхгүй, амжилтаар үнэлэхийг хүсдэг. Би өөрөө эрсдэл үүрч, амжилтгүй болсон зүйлийг давж чадах тийм ухаантай гэж боддог” гэжээ.

Хад өөрийнхөө гэр бүлийг Микки Руркийн “The Wrestler”-ээр төсөөлдөг: түүний эцэг, өвөө нь залуудаа сайн тулаанчид байсан, өтөл насандаа хэдхэн долларын төлөө гудамжинд навс зодолддог байв. Тэдэнд өөр хийж чадах ажил байгаагүй учраас л тэр шүү дээ.

14. Оуэний үхлийн дараа шууд талбайд гарсан

Дуэйн Жонсоныг хайрлаж хүндлэх 16 баримт 4

Оуэн Хартын үхэл – том уй гашуу, гэхдээ Винс (Vince McMahon) шоугаа үргэлжлүүлэхээр шийдсэн юм. Шоу үргэлжлэх ёстой… Талбай дээр гарах дараагийн тамирчин Дуэйн байлаа – Оуэн болон түүний гэр бүлтэй маш ойр байсан хүн.

Хад тэр өдрийн дурсамжаасаа: “Оуэнийг сэргээхийг оролдож хиймэл амьсгал хийж байсныг би тайзны араас харсан. Найзынхаа дэргэд байхыг би үнэхээр хүсэж байлаа. Хэрвээ би гүйгээд гарвал энэ эмгэнэлт хэсгийг шоу гэж үзэгчид хүлээн авна гэж бодсон юм. Тийм байхыг би хүсээгүй. Түүнийг байхгүй болсоныг мэдсэн, гаралгүй тэвчээд л зогсож байлаа. Тэр мөчүүд миний хувьд одоо ч хүнд санагддаг”.

Дуэйн тэр өдрийг өөрийнхөө амьдралын хамгийн хэцүү өдөр гэж үздэг бөгөөд тулаан ч мөн хамгийн хүнд байсныг хэлдэг. Оуэний үхлийн тухай маш их яриа яригддаг. Үхэж байгаа найз руугаа гүйгээд гарахыг хүсэж байсан найз Жонсоны зовсон сэтгэл, уй гашуу тохиолдоод байхад шоугаа үргэлжлүүлсэн тамирчны зүрх сэтгэлийг бид яаж ойлгох вэ дээ.

13. Тэрээр сэтгэл санаа тогтворгүй байдалтайгаар ганц ч тулаанд гараагүй

Дуэйн Жонсоныг хайрлаж хүндлэх 16 баримт 5

Дуэйн Жонсоны амьдралыг амар байсан гэж хэлэхгүй: 14 настай байхад нь гэр бүлийг нь орон байрнаас нь хөөж гаргажээ. The Hollywood Reporter сэтгүүлд залуу насныхаа тухай тэрээр ийн ярилцлага өгсөн байна: “Би юу ч хийхийг хүсээгүй, хийж ч чадахгүй байсан юм. Хаашаа ч явахыг хүсээгүй. Би байнга уйлдаг байлаа. Эцэс сүүлдээ зүгээр л нулимс, гуншигнах чимээ л болсон”.

Майами их сургуулийн хөлбөмбөгийн багт тоглосныхоо төлөө тэтгэлэг авснаас хойш тэрээр сэтгэл санааны хямралаас гарч чадсан юм. Төд удалгүй түүнийг NFL–д аваагүй, мөн Калгари Stampeders багт багтаагаагүйгээс болж бүр ч их сэтгэл санааны хямралд оржээ.

“Би хар дарж зүүдэлж байлаа, намайг хөлбөмбөгөөс гаргаснаас хойш би хий нь гарсан бөмбөг шиг л болсон. Зүрх сэтгэл минь шархалж байсан, энэ үе бол миний амьдралын хамгийн бараан өдрүүд … надад ердөө 7-хон доллар л байлаа. Гайхалтай, бүхэл бүтэн долоон доллар шүү” гэж тэрээр дурсан ярьдаг.

Залуу насныхаа тэр өдрүүдийг мартахгүйн тулд өөрийн продюссерийн компанийг “Долоон доллар” гэж нэрлэсэн ажээ.

12. Амжилтын эхэнд түүнийг үзэн яддаг байлаа

Дуэйн Жонсоныг хайрлаж хүндлэх 16 баримт 6

Таны дуртай зодоончийн амжилтын гараа хэрхэн эхэлсэн нь сонин байгаа биз. Рокки Майвиа (Maivia) гэх нэрээр анх зодооны тулаанд ороход үзэгчид түүнийг халуун дотноор хүлээж аваагүй юм. Түүнийг талбайд гарч ирэхэд “Рокки-хог” гэж хашгирдаг байжээ, яагаад тэгдэг байсныг Жонсон өөрөө тайлбарлахдаа: “Би их инээдэг байсан болохоор үзэгчдийг арзагануулдаг байсан болов уу” гэжээ.

Нэгэн өдөр өвдөгний айхтар бэртэл авч хэдэн сараар завсарлага авсан нь түүнийг аварсан гэж хэлж болно. Жонсоны хэлж байгаагаар: “Үзэгчид хувь хүний хувьд намайг үзэн яддаг байсан – яагаад гэвэл би өөрөөрөө байдаггүй байсан юм. Нүүрэн дундуураа цохиулаад арзайтлаа инээнэ гэж юу байх вэ дээ, тэр бол хувирсан би байлаа”.

Бие нь сайжирч түүнийг зодоонд эргэж ирэхийг хүссэн, гэхдээ “хил”-ийн буюу муу талын зодоончоор шүү. Винсиний зөвлөснөөр тэр саналыг хүлээн авсан бөгөөд тэмцээн эхлэхээс өмнө хөгжөөн дэмжигчдэд ямар нэгэн байдлаар хандаж байхаа ойлгуулж чаджээ.

1997 оны 8-р сард эргэн оржээ. Үзэгч олон түүнийг гарч ирэхээр “Роки хөхдөг” гэж хашгиралдана. Инээлгүйгээр, төв царай гарган “Би маш олон зүйл хийж чадна, гэхдээ “хөхөх” ажил бол биш шүү” гэжээ. Яг тэр үед Жонсон өөрийгөө Хад мэт мэдэрч. Сарын турш тэрээр “хил”-ийн дүрийг сайн бүтээв.

11. “Геркулес”-ийн сахалд сарлагийн үсийг ашигласан …

Дуэйн Жонсоныг хайрлаж хүндлэх 16 баримт 7

Дуэйн Жонсон “Геркулес”-ийн кастингт ирж чадах бүхнээ хийсэн бөгөөд дүрийг авсан юм. Жонсон зогсоо зайгүй бэлтгэл хийж байв: “Би шөнийн гурван цагт босоод, бага сага идэж уугаад бэлтгэлдээ гарна. Тэгээд нүүр хувиргалтандаа ордог байлаа. Тэнд би бүтэн гурван цагаа зарцуулна”.

Тэр үед Жонсон нэг зүйлийг огт мэдээгүй байлаа, нүүр хувиргагч түүнд сахал наана – бухын доодохын үс.

Таны ойлгосноор нүүр хувиргалт амаргүй ажил байсан бөгөөд Жонсон тэвчээр заан сууж байлаа: “Энэ цаг хугацааны шалгуурыг би давж чадна”. Киноны зураг авалтын үеэр Жонсон гэмтэл бэртэл их авч байсан тул зураг авалт завсарлаж байлаа. Энэ мэтээр кино студи түүнд 2 сая доллар төлжээ.

10. Би одоо бол алдартай жүжигчин

Дуэйн Жонсоныг хайрлаж хүндлэх 16 баримт 8

Хадын нэр хүнд алдаршиж байгаа нь тодорхой байлаа. Олон киноны дүр бүтээх гэрээнд гарын үсэг зурж байсан бөгөөд хамгийн чухал үйл явдал бол 2015 онд нэгэн захидал хүлээн авсан юм.

Захидалд: “Олон жилийн турш таны киног сонирхон үзэж байна. Маш сайхан. Яагаад ч юм таныг олон жил таньдаг юм шиг санагддаг, таны хөтөлдөг Saturday Night Live шоуг ч үзэх дуртай. Сайхан үзүүштэй нэвтрүүлэг. Таниар бахархан удахгүй уулзахын ерөөл тавьсан Стивен Спилберг”.

Энэ бол жүжигчний хувьд маш том нэр хүнд – дараагийн хувь заяаны дуудлагыг хүлээн авсан мэт.

9. “Tooth Fairy” киноны дараа Хад агентуудаа сольсон

Дуэйн Жонсоныг хайрлаж хүндлэх 16 баримт 9

Жонсон хэд хэдэн сайхан кинонд тоглосон, гэхдээ бас бүтэлгүйтэж байсан тохиолдол ч бий. Энэ бол 2010 оны “Tooth Fairy” кино байлаа. Хоккейчний тухай кино прокатаараа боломжийн орлого (48 сая долларын төсөвтэй хийгдэж 112,5 сая долларын орлоготой) олсон ч шүүмжлэгчдийн шүүмжид өртсөнөөс гадна өөрөө ч сэтгэл дундуур байлаа. Жонсон цаашид кино салбарт амжилт олохыг хүсэж байгаа бол агентуудаа солих ёстой гэдгийг энэ мөчөөс ойлгожээ.

Энэ тухай ярилцлага өгөхдөө: “Агентуудаа солиход хэцүү байлгүй яах вэ, олон жилийн турш хамтран ажиллаж найз нөхөд болсон улсууд шүү дээ. Гэхдээ би нэг зүйлийг маш тодорхой мэдэж байсан юм: хэзээ нэгэн цагт өөрчлөлт хийх ёстой”. Энэ шийдвэрээс хойш түүний амжилт улам өссөнтэй холбож үзвэл зөв алхам хийсэн байна.

8. Хад арай л “Charlie and the Chocolate Factory” кинонд тоглочихоогүй

Дуэйн Жонсоныг хайрлаж хүндлэх 16 баримт 10

Жонсон зөгнөлт кинонд тоглох маш их хүсэлтэй байсан хэдий ч зарим нэг дүрүүдийг авч чадаагүй юм. Түүний тоглоход маш их ойртсон кино бол Тим Бертоны “Charlie and the Chocolate Factory”. Ид шидтэй Вилли Конгийн дүрийг Жонни Депп гайхалтай бүтээсэн, энэ дүрд булчинлаг Хад Жонсон тоглосон бол гээд та төсөөл дөө.

7. Бин Ладенийг алуулсан тухай мэдээг сонссон анхны хүмүүсийн нэг

Дуэйн Жонсоныг хайрлаж хүндлэх 16 баримт 11

Бин Ладений үхлийн тухай АНУ-ын ерөнхийлөгчөөс нэг цагийн өмнө өөрийнхөө твиттерт бичиж байсан хүн бол Жонсон. Тэр хаанаас олж мэдэв ээ? Түүний даруухан тайлбараар бол “мэдээллийн эх үүсвэр”-т түүний маш ойрын хүн байсан бөгөөд сонссон мэдээгээ дэлхийн ард түмэнтэй хуваалцахыг хүссэн юм гэжээ.

6. Тэр NFL-д тоглохыг хүсэж байлаа

Дуэйн Жонсоныг хайрлаж хүндлэх 16 баримт 12

Түүний бие хааг хараад хэн ч түүнийг хөлбөмбөг тоглож чадна гэж хэлнэ. Тэр бол бурхнаас заяасан тамирчин, шоучин. Майами их сургуулийн хөлбөмбөгийн багт тоглож байсан. Түүний оронд багт нь Уоррен Сапп орж ирсэн бөгөөд одоо ч гайхалтай тоглож байгаа. Жонсоны хэлж байгаагаар бол тэр үед хүнд бэртэл авсан тул ийнхүү солигдсон ажээ.

Жонсон ямар тоглогч байсан тухай Майамигийн багийн дасгалжуулагч Эд Оржероноос асаахад: “Дуэйн од болж болох байсан, магадгүй бүх америкийн од, тэгээд NFL-д орох байсан биз” гэжээ.

“Би NFL–д тоглохыг мөрөөддөг байсан, гэхдээ би мөнгө олж, аав ээжийгээ байшинтай болгохыг илүү их мөрөөддөг байлаа. Тэгээд ч мөрөөдлөө биелүүлсэн. Нэг ёсондоо би хэсэг хугацаанд ялагдал хүлээсэн. Энэ миний хувь заяаны төөрөг юм уу даа” гэж Хад ярьжээ.

Жонсон өөрийнхөө биелүүлж чадаагүй мөрөөдлүүдийг маш сонирхолтойгоор тайлбарладаг нэгэн юм.

5. Түүний галзуурмаар хоолны дэглэм: 5000 калори, 7 хоол

Дуэйн Жонсоныг хайрлаж хүндлэх 16 баримт 13

Тусгай хоолны дэглэмгүйгээр тэр биеийн жингээ барьж чадахгүй нь хэнд ч ойлгомжтой. “Геркулес”-ийн зураг авалтын үер хоолныхоо дэглэмийн талаар дэлгэрэнгүй ярилцлага өгч байжээ. Нэг хоногт 10 фунт хоол иднэ, үүний гуравны нэг нь загас. Загас түүний үндсэн хоол ажээ. Зурагнаас та түүний өдөр болгон иддэг 7 хоолыг харж болно. Тооцоолоод үзэхээр жилд 800 фунт загас идэж байгаа юм. “Нүүрс-усны өдөр”-өөр инстаграмдаа 12 шарвин, 4 том пицца, 21 брауни-кекс идсэн юм. Энэ “тансаглал” нь 150 өдрийн хагас өлсгөлөнгийн дэглэмийн төгсгөлийг тэмдэглэсэн хэрэг байжээ.

4. Хад хуримын ёслол удирдсан

Дуэйн Жонсоныг хайрлаж хүндлэх 16 баримт 14

Ник Манди бол Screen Junkies киноны сайт дээр хэдэн жил ажилласан залуу бөгөөд Дуэйн Жонсонтой найзалж амжжээ. Ник сошиал сувгаар сэтгэгдэл үлдээхдээ Жонсоныг хуримдаа тоглоом шоглоомоор урьжээ. Тийм том хэмжээний одыг өөрсдийнхөө хурим дээр ирнэ гэж залуу хосууд төсөөлөөгүй байсан юм. Дуэйн тэр үедээ хариу хэлээгүй ч хуримд очихоор сэм бэлдэж байсан бөгөөд ганган хар смоукитой очиж зочдыг алмайруулжээ. Тэрээр хуримын ёслолыг шууд л хөтлөөд эхэлжээ.

3. Зүүдэг цүнхтэй ганган залуу

Дуэйн Жонсоныг хайрлаж хүндлэх 16 баримт 15

Залуу байхдаа бид бүгд л загвар хөөж зургаа авахуулдаг байлаа, харин нас тогтоод ирэхээрээ тэр үеэ мартахыг хүснэ. Инстаграмд тэрээр өөрийнхөө энэ зургийг тавьсан нь олны сонирхолыг татсан байна. Жим Жаллонолын шоунд оролцоход түүнээс тэр цүнхэндээ юу хийдэг байсан тухай асуухад “бэлгэвч, жигнэмэг” гэж хариулжээ.

2. 2016 оны хамгийн үнэтэй жүжигчин

Дуэйн Жонсоныг хайрлаж хүндлэх 16 баримт 16

Халаасандаа 7-хон доллартай байсныг нь та мэднэ. Forbes сэтгүүлийн мэдээллэснээр бол тэр одоо хамгийн үнэтэй жүжигчдийн тоонд орж байгаа ажээ, 2016 онд тэрээр 64,5 сая долларын орлого олжээ. Баяр хүргэе, жил дуусах болоо ч үгүй байна.

1. Хад гэдэг хоч хаанаас гарч ирсэн бэ?

Дуэйн Жонсоныг хайрлаж хүндлэх 16 баримт 17

WWE-гээс гараагаа эхлэхдээ өөрийгөө Рокки Майвиа гэж нэрлэсэн. Залуу зодоончийн санаагаар бол өвөө Питер Майвиагийн овгийг, аавынхаа овог болон нэр болох Рокки Жонсоноор нэрлэсэн байжээ.

Ларри Кингт тэрээр ярилцлага өгөхдөө:”Би аав болон өвөөгийнхөө нэрээр амжилт олохыг хүсээгүй. Би бүгдийг өөрөө хийхийг хүссэн юм. Хэрвээ би өөрөө л бүтээхгүй бол юу ч надад хэрэггүй” гэжээ. Шүтэн бишрэгчид нь түүнийг “Хад” гэж өргөмжлөхөд өөрөөрөө маш их бахархаж байжээ.

18
ГоёГоё
4
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *