Яавал үргэлж 25 настай юм шиг залуухан харагдах вэ? Нэгэн хятад эмэгтэй мөнхийн залуу төрхийнхөө нууцаас дэлгэлээ

3

Хятадад гоо сайхан байх гэдэг зөвхөн гадаад үзэмжээр үнэлэгдэхгүй. Хятадын эртний сургаалаар бол гоо сайхан гэдэг бол бие болон сэтгэлийн гэрэл, эмэгтэй хүний гадаад гоо үзэмж гэдэг бол гоо сайхны нэг л илрэл хэмээжээ. Дотоод сэтгэлийн тэнцвэрт байдал, өөртөө итгэлтэй байх, өөрийгөө хүндэтгэх – хятад эмэгтэйчүүдийн хувьд маш чухал зүйл.

Эртний уламжлалаа дагаад ч тэр үү, хятад эмэгтэйчүүд наснаасаа үнэхээр залуу харагдана. 40 настай эмэгтэй 20 настай залуу бүсгүй шиг харагдах нь олон. Тэд яаж ингэж чадаад байна вэ? Бид тэдний нууцаас багахан ч гэсэн олж мэдэхийн тулд маш олон эх сурвалжуудыг судалж үзлээ. Та бүхэндээ олж мэдсэн зарим нэг нууцуудаасаа танилцуулъя.

Нууц 1: Их хэмжээний ус ууна

© pexels © pexels

Хятад эмэгтэйчүүд байнга ус ууна. Бага байхаасаа эхлээд л усны шилэн савтай явж сурдаг. Яах гэж сав авч яваа юм бэ гэж асуувал тэд: ундны ус уух гэж хариулна. Хаа сайгүй хүйтэн, халуун савтай ус байх ажээ, олон нийтийн газруудад ундны усаар бүрэн хангасан байна.

 

Нууц 2: Наранд бага гарна

© pexels

Хэдэн зуун жилийн тэртээ хятад эмэгтэйчүүд цагаан арьстай байх нь чухал гэж үздэг байжээ. Эрт дээр үед цасан цагаан арьс нь нийгмийн дээд гарал үүслийг илтгэдэг байсан бол харин 21 дүгээр зуунд хятад эмэгтэйчүүд нарны хэт ягаан туяанаас арьсаа хамгаалах нь чухал гэдгийг сайн ойлгодог байна. Тэд нарнаас хамгаалах тос ихээр хэрэглэдэг болжээ – тэдний хувьд тос бол нарнаас арьсаа хамгаалах нэг л арга, өөр бусад арчилгааг тэд байнга хийдэг байна.

 

Нууц 3: Цай нь өөр бусад төрлийн ундааг бүрэн нөхнө

© pixabay

Хятад эмэгтэйчүүд маш их хэмжээний шингэн уудаг, үүнд бас цай ч хамаатай – хятад эмэгтэйчүүдийн уух дуртай бас нэгэн ундаанд тооцогддог. Мэргэжилтнүүд улун, пуэр, гожи жимс нэмсэн улаан цай, жасмин зэрэг цэцгийн аагтай цай уухыг зөвлөж байна. Эдгээр төрлийн цай нь арьсны гоо сайханд сайнаар нөлөөлдөг ажээ. Цайндаа сахар болон сүү нэмэхгүй байхыг мөн анхааруулжээ.

 

Нууц 4: Өдрийн ажлаа сайтар төлөвлөнө

© pexels © pexels © pexels

Өдрийн зохион байгуулалт нь Хятадад маш том байр суурь эзэлдэг. Нойр болон хоол хүнсэнд хятад эмэгтэйчүүд маш их анхаарал хандуулна. Өдрийн цайны дараа хятад эмэгтэйчүүд аль болох унтахыг хичээнэ, зарим нэг тохиолдолд шууд ажлынхаа ширээн дээр ч унтаад өгнө, харин оюутнууд номын санд унтах нь элбэг.

 

Нууц 5: Калори ихтэй десертээс зайлсхийнэ

© pexels © pexels

Хятад хоол дэлхий дахинаа алдартай. Амттан, десерт нь бидний мэддэг, төсөөлж ойлгодгоос өөр. Учир юунд оршино вэ гэвэл, хятад десерт 100 хувь сахарын орцгүй байдаг. Амттан идэх гэдэг уламжлалт ойлголт нь биднийхээс тэс ондоо. Европ хоолны заншлаар бол десертээр хоолоо дуусгадаг, харин Хятадад бол десертээ тусад нь эсвэл бүр үндсэн хоолныхоо дундуур идэх ч тохиолдол бий. Жишээ нь, шөлөө уугаад десертээ идлээ, дараа нь салатаа иднэ.

 

Нууц 6: Далайн гаралтай ургамал – хоолны цэсэнд заавал байх хоол хүнс

© pexels

Хятад эмэгтэйчүүд маш их хэмжээний өвс ногоо иддэг – хоол боловсруулж шингэх үйл явцыг хурдлуулдаг гэж үздэг байна, мөн биеэс илүүдэл давсыг хөөж гаргах үйлчилгээ үзүүлдэг ажээ. Мөн ногоонд агуулагдах ширхэглэг нь өл даадаг бөгөөд хоолны дэглэм баримталж байхад хамгийн тохиромжтой зүйл гэж үзнэ. Далайн гаралтай хоол хүнсэнд агуулагдах амин дэм, флорофил нь арьсыг залуужуулна, коллагений ялгаруулалтыг эрчимжүүлж арьсны уян хатан чанарыг хангана. Далайн гаралтай ургамал уургаар баялаг тул бие махбодийн хөгшрөх үйл явцыг удаашруулдаг ажээ.

 

Нууц 7: Хамгийн гол нь – тайван байдал

© pixabay

Сэтгэл хөдлөлөө нүүрэн дээрээ ил гаргахгүй байх явдал нь мөн залуу харагдахад нөлөөлдөг ажээ: нүрний булчин хэдий хэр бага ажиллана төдий чинээ нүүрэнд үрчлээ бага сууна. Тайван бас бодлогоширсон царай – ямар ч ботоксыг бүрэн орлоно.

 

Нууц 8: Тусгай гоо сайхны бүтээгдэхүүн түрхэнэ

© pixabay © pixabay

Нүүр болон биеийн арьсаа арчлахдаа хятад эмэгтэйчүүд байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхийг эрмэлздэг – залуу төрх болон гоо сайхан хадгалах үйлчилгээтэй бүтээгдэхүүн. Энэ нь далайн гаралтай дурын ургамал, хүн орхоодой, эмчилгээний ургамлууд (цайндаа зохих тунгаар хандалж ууна), сувдан пудр, байгалийн гаралтай тос. Байгалийн гаралтай бүтээгдэхүүн нь арьсыг илүү зөөлөн, эрүүл болгодог гэж тэд үзэх ажээ.

 

Нууц 9: Хөлийн цэгэн иллэг

© depositphotos

Хятад эмэгтэйчүүд гоо сайхандаа маш их анхаарал хандуулдаг бөгөөд цэгэн иллэгийг арчилгааны салшгүй нэг хэсэг гэж үздэг байна. Эмэгтэй хүний гоо сайхны цэгүүдийг сань-инь-цзяо гэх бөгөөд өдөрт хэд хэдэн удаа цэгэн иллэг хийнэ. Эдгээр цэгүүд нь хос гэгдэх бөгөөд улны дотор хэсэгт байрлана (шагайны яснаас 3 эрхий хуруу зай авна).

Иллэгийг дараах байдлаар хийнэ: иллэг хийх цэгийг олоод эрхий хуруугаа байрлуулна. Минут орчим сань-инь-цзяо цэг дээр дарж иллэгийг хийнэ. Хос цэг тул хоёр хөлөндөө зэрэг иллэгийг хийх учиртай.

 

Нууц 10: Хаш чулуугаар өдөр болгон иллэг хийх

© pixabay © pixabay

Хаш чулуугаар нүүрэндээ иллэг хийхэд цусан хангамжийг сайжруулахаас гадна арьсанд хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулна гэж үздэг. Эрт дээр үед хоёр ч төрлийн хэрэгсэл байжээ: гүйдэг буюу бөөрөнхий хаш чулуугаар цэгэн иллэг хийнэ, нөгөөх нь нүүрний булчингийн ачааллыг авах хавтгай хаш чулуун иллэг хийдэг байжээ. Өнөөдөр хаш чулуун ролик дэлгүүрүүдээр зарагдаж байна: онлайнаар Хятадаас худалдан авах ч боломжтой.

 

Бонус

© queenyelin/instagram © liuxiaoqingfc/instagram

Та бүхэндээ тод жишээ болгож хятадын алдартай жүжигчин Лю Сяоцин-ыг танилцуулж байна, тэрээр 1955 онд төрсөн. Мөн 50 настай алдартай блогер хөтлөгч Ли Йелин–тэй танилцана уу. Тэд аль хэдийн 25 насыг ардаа орхисон гэдэгт хэн итгэх үү?

34
ГайхмаарГайхмаар
16
ГоёГоё
13
ХарамсалтайХарамсалтай
13
Ха ХаХа Ха
12
БахархмаарБахархмаар
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Ono Unique

    Ono Unique

    2019/03/20 at 15:54

    Khishigt Mendsaikhan

  2. Olzii Gombosuren

    Olzii Gombosuren

    2019/03/20 at 21:54

    Hytad huuhen shig l bolmoor bn gehdee minii hiij chadahgui neleen heden zuil bn us uuhaas ehleed tegeheer evrop ruugaa shiljiidee

  3. Khishignyam Dambatseren

    Khishignyam Dambatseren

    2019/03/20 at 23:08

    munkh tiim bj yuhevdee

  4. Felipe John

    Felipe John

    2019/03/21 at 04:04

    Шулам болуул мөнх болно

  5. Battsetseg Luvsan

    Battsetseg Luvsan

    2019/03/21 at 15:23

    50 настай хүн яаж 25 -тай харагдах билээ дээ.Харин 50 насыг 40 настай юм шигхарагдаж болно

  6. Болдбат

    2019/03/21 at 22:33

    Монголчууд ген муутай болохоор насжилт богино, эрт хөгширдөг. Үнэндээ 50 нас бол идэр залуу нас.

  7. Marna Marina Marina Marina

    Marna Marina Marina Marina

    2019/03/22 at 09:54

    Mungutei xumuus chin tsaaguuraa ynz buriin yum xiilgej l bga shde

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *