Дэлхийн өнцөг булан бүрд амьдарч буй хүмүүс ажил мэргэжлийнхээ онцлогоос хамаарч ажил дээрээ ямар хоол иддэг вэ?

3

Ажил дээрээ идэж байгаа өдрийн хоол маш их зүйлийг өгүүлнэ. Зарим нэг нь түрсээ дарсаар даруулна, нөгөө нь хагас литр кока-кола уугаад гадил, чихрээр даруулна. Жишээ нь гэхэд л балетчин жирийн эрчүүдээс даруй 2 дахин их калори авч байх юм, финляндын цэpгүүд аяга сүүгүйгээр хоолоо иднэ гэж байхгүй, бэлэн гоймон – Эвэрестэд авирч байгаа уулчны хувьд сайхан хоол ажээ.

Дэлхий дахинд ажил мэргэжлээсээ хамааран өдрийн хоолондоо юу идэж байгааг сонирхоцгооё. Ингээд та дараах 25 гэрэл зурагтай танилцана уу.

Шумбагч онгоцны цэpэг (Орос)

© turbulentt / livejournal © OlafStainer / pikabu

Усны гүнд ажиллаж байхдаа халуун хоол их идэх ажээ: вандуйны шөл, усан цэpгийн гоймон. Далайд гарсан үедээ л дарс, түрс иднэ. Хуурай газарт харин хоол нь даруухан болоод ирдэг, ихэвчлэн загастай хоол өгнө. Өдрийн хоолондоо 1200 ккал авах стандарттай ажээ.

 

Мөнхийн хүйтэн туйлд ажилладаг ажилтан (Орос)

© antikiaart0342 / pikabu

Сабетт сууринд сoгтууруулах төрлийн ундаа хэрэглэхийг эрс хориглодог. Гэхдээ ажилчдын гал тогоонд шинэхэн жимс, ногоо, халуун хоолоор бялхана. Бүх төрлийн хүнсийг агаараар тээвэрлэн хүргэдэг байна: хойд туйлд ямар ч үр тариа, ногоо, жимс ургах боломжгүй.

 

Сансрын нисгэгчид

© NASA © food-for-space

Олон улсын сансрын багийнхан хоолоо цугтаа иддэг, хоорондоо хоол хүнсээ ч солилцдог байна. Жишээ нь, америк сансрын нисгэгчид оросын аарц, лаазтай жигнэсэн хонины маханд дуртай. Ихэнх хоолыг халуун ус хийж болгож иднэ эсвэл тусгай зууханд хийж болгодог. Давс, перецээ болсон хоолондоо нэмж иднэ (амтлагчууд нь шингэн байдлаар савлагдсан). Сансрын нисгэгчид өдөрт 3500 ккал авах нормтой.

 

Хүнд төмөрлөгийн үйлдвэрийн ажилчид (Беларусь)

© jeam77 / pikabu

Зөөхийтэй шинэхэн байцааны щи шөл, соустай гоймон, котлет, компот бас хоолны газрын өөрийн барьсан шинэхэн талх. Ойролцоогоор 500 ккал авах бөгөөд 1 орчим доллар зарцуулдаг гэжээ.

 

Явган цэpгийн aрмийн албан хаагч (Орос)

© nobadnews / pikabu

Швед маягаар /хоолны сонголттой/ үйлчилдэг: сонголтонд 2 салат, 2 шөл, 3 халуун хоёрдугаар хоол, 3 гарнир, шүүс эсвэл компот. Хоолны илчлэг 1980 ккал.

 

Далайн цэpгийн баазад алба хаагч (Финлянд)

© hannantila / instagram

Швед маягаар үйлчилнэ, энгийн бөгөөд шим тэжээлээр баялаг өдрийн хоолтой. Жишээ нь, махтай эсвэл гуляштай төмс, ногоо эсвэл жимсний салат, махны хэрчим, масло, нарийн боов, цай эсвэл кофе. Аль ч хоолны үеэр сүү эсвэл сүүн бүтээгдэхүүн өгнө.

 

Томоохон агаарын тээврийн нисгэгч (Нидерланд)

© DeltaBravo33 / twitter

Томоохон агаарын тээврийн компаниуд нэгэн дүрэм баримталдаг: нислэгийн багийг хордох эрсдэлээс урьдчилан сэргийлж нисгэгч нар өөр өөр хоол иднэ. Нэгдүгээр зэрэглэлийн зорчигчдын адил хоол иддэг. Уг дүрмийг хэзээ ч өөрчлөхгүй. Өдрийн хоолны илчлэг нь ойролцоогоор 800 ккал.

Агаарын тээврийн компани хоолны цэсээ өөрсдөө зохиодог, гэхдээ хоол хүнсний хангамжаа өөр өөр газраас авдаг байна. Жишээ нь, зардлаа хэмнэх үүднээс өөрийн нислэг үйлдэж буй улс орнуудаас хүнсээ цуглуулна. Жишээ нь, амархан муудах тараг – нисэх гэж байгаа газраасаа шинэ тараг авдаг ажээ.

 

Төсөв багатай агаарын тээврийн нисгэгч (АНУ)

© brendan9moran / instagram

Жижигхэн болон төсөв багатай агаарын тээврийн нисгэгч нар зорчигчдын адил хоол идэх эсвэл гэрээсээ өөрсдөө хоолоо авчирдаг. Зарим нэг нисгэгч нар онгоцны буудлын өөртөө үйлчлэх гал тогоонд хоол хийж иддэг ажээ.

 

LEGO компанийн ажилтнууд (Дани)

© andahat / instagram

Швед маягийн хоолоор үйлчилнэ. Тус компани шим тэжээлтэй хоол хүнсээр хангах бодлого баримталдаг, тийм учраас шинэхэн ногоо, жимсний салат, тахианы мах, махны хэрчим, бяслаг болон үр тариагаар баялаг хоол хүнс түлхүү байх ажээ. Бас халуун хоолоор ч үйлчилнэ, харин баасан гаригт их хэмжээний зуушаар үйлчилдэг байна.

 

Их дэлгүүрийн (ГУМ) худалдагчид (Орос)

© natalieducoq / instagram

ГУМ-ын худалдагчид зөвлөлтийн үеийн цэсээр хийсэн тухайн фирмийн хоолоор үйлчлэх бөгөөд хоолны хэрэгсэл нь ч гэсэн фирмийнх байдаг ажээ. Энд 200 орчим рублиэр дүүртлээ идэж болно. Тус хоолны газар зөвхөн тусгай үнэмлэхээр л оруулна. Ажилтнуудын хоолны цэстэй төстэй гэхдээ илүү баялаг хоолыг дэлгүүрийн 3 давхарт идэх боломжтой – уг хоолны газар нь дэлгүүрийн бүх үйлчлүүлэгчдэд нээлттэй.

 

Түргэн тусламжийн ажилтан (Канад)

© jtremblay83 / instagram

Түргэн тусламжийн ажилтнуудад үдийн цайны завсарлага гэж байдаг, гэхдээ тэд явуут дундаа хоолоо идэхээс өөр аргагүй. Ээлжинд гарахаасаа өмнө нийтийн хоолны газраас хоолоо савлаад ажилдаа явна эсвэл гэрээсээ авчирсан хоолоо иддэг байна.

 

Гал сөнөөгчид (Словак)

© shaman_002 / instagram

Их хэмжээний цагаан будаа, ногоо бас мах: гал сөнөөгчид бас л ажлынхаа дундуур явуут хоолоо иддэг. Гал унтраахад хүн 500 ккал цагт шатаадаг гэсэн тооцоо бий, тийм учраас хоолны хэмжээ их байх ажээ.

 

ТТГ-ын агентууд болон тусгайгийнхан (АНУ)

© mcbquantico / instagram

Куантико бааз – хот суурин газраас тусгаарлагдсан өөрийн гэсэн дэд бүтэцтэй бааз юм – кафе, хоолны газар нь бүгд өөрийнх. ТТГ-ын агентууд болон тусгай ангийнхны албан хаагчдын хоол илчлэгээр маш их баялаг. Гэхдээ хоол болгон үнэгүй биш, сонголт ихтэй. Хоол нь уураг, нүүрс усаар баялаг: тэдний байнгын идэвхтэй бэлтгэл сургуулилтад зориулж хүн тус бүрт 3000 ккал илчлэг авна гэсэн дүрэмтэй ажээ.

 

Уурхайчин (Өмнөд Солонгос)

© sunnie_is_in_the_air / instagram

Маш их хэмжээний цагаан будаа, гахайн мах, ус, десертэд нь сүү. Олон улс оронд уурхайчид хоолоо хөргөхгүйн тулд төмөр халуун саванд хийж авч явдаг. Харин Солонгосчууд эмээ нарын шалгарсан аргаар: хоолоо даавуунд боох ажээ.

 

Google-ийн ажилтнууд (Энэтхэг)

© flavours_of_food / instagram

Ажлын газраас нь гурван удаагийн хоолоор үйлчилдэг: европ, энэтхэг болон дорнын хоол. Цэсийг байнга шинэчилдэг байна.

 

Ски-уулчин (Польш)

© andrzejbargiel / instagram

Уулчны хоол хөнгөхөн гэхдээ шим тэжээлтэй, бэлдэхэд энгийн байх ёстой. Өндөр ууланд цаг агаар хүйтэн –30 хэм хүрнэ. Ихэвчлэн самар, шоколад болон савласан хуурай хоол байдаг. Хуурай хоолондоо буцалсан ус хийж дэвтээгээд л иднэ: шөл, лазанья, төмсний нухаш эсвэл гоймон.

 

Цaгдаа (Тайланд)

© khanh_tr / instagram

Тайландад цaгдаагийн ажил өндөр зэрэглэлд орох хэдий ч цалингийн хувьд дундаж байдаг ажээ. Тийм учраас улсаас энэхүү дутагдлыг ямар нэгэн байдлаар тэнцвэржүүлэхийг хичээдэг: өөр ажил хийхийг зөвшөөрнө, жишээ нь дасгалжуулагч, мөн хоолны мөнгө олгодог. Их хэмжээний халуун хоол, шинэхэн жимс, зүсэм алим, манго зэрэг нь 2 доллараас хэтрэхгүй. Өдрийн хоолны илчлэг нь 300 ккал.

 

Facebook-ийн ажилтан (Хонг Конг)

© crystalkayue / instagram

Гурван хүнд хангалттай хэмжээний хоол. Швед маягаар үйлчлэх хоолны газар нь олон нэр төрлийн хоол санал болгоно, дээрээс нь төрөл бүрийн снэк, чихэр, жимс аваад гарах боломжтой. Ажилтнууд зөвхөн кофендоо л мөнгө төлдөг. Ихэнх оффисууд нь үнэгүй сoгтууруулах төрлийн ундаагаар үйлчилдэг.

 

Балетчин (Япон)

© ballet2929 / instagram

Өдөр тутмын өндөр ачааллыг авахын тулд, гэхдээ жингээ нэмэхгүйн тулд балетчид нүүрс усаа байнга хянаж байх шаардлагатай байдаг, тэд сахарын хэрэглээнээс эрс татгалзана. Жишээ нь энэ япон балетчин махны оронд загас, далайн гаралтай хоол хүнс, самар, өндөг, бяслаг, ногоо, жимс, бас их хэмжээний желе иддэг – холбоосуудыг чангалах зорилгоор цэлцэгнүүр идэх шаардлагатай. Нэг удаагийн хоол нь ойролцоогоор 600 ккал. Үүнтэй адил төстэй хоолны дэглэмийг мөн тамирчид барина: байгаа өөх тосыг шатааж нүүрс ус болон хуримтлуулахгүй байх зорилготой хоолны цэс гэж үздэг байна.

 

Tesla үйлдвэрийн ажилчид (АНУ)

© my_written_lyfe / instagram

Кофе, цай, хийжүүлсэн ундаа, халуун хүйтэн өглөөний хоол, мөн зарим нэг снэк болон жимсэнд мөнгө төлөх хэрэггүй. Бусад хоолонд харин мөнгө төлнө, тэгэхээр эрүүл зөв хооллолтыг дэмжиж байна гэж үзэхэд бас эргэлзээтэй л байгаа юм.

 

Гүйлтийн спортын тамирчин (Словак)

© kpmg_sk / instagram

Гүйж байгаа хугацаандаа идэх тамирчны хоол нэг иймэрхүү харагдана. Гадил, чихэр, шоколад, хийжүүлсэн ундаа, ус. Гүйж байхдаа ойролцоогоор 3000 ккал шатаана – энэ нь насанд хүрсэн эрчүүдээс маш их гэсэн үг.

Таны өдрийн хоол ямаршуухан харагддаг вэ? Бидэнтэй гэрэл зургаа хуваалцаарай, тэгээд хаана ямар ажил эрхэлдгээ дурдахаа мартаж болохгүй шүү.

18
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
5
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *