Богино долгионы зуухнаас холхон байлгавал зохих 9 хүнсний бүтээгдэхүүн

0

Өнөөдөр богино долгионы зуух бараг айл болгонд байх болсон: хурдхан шиг хоол хийх, халаах эсвэл бяслаг хайлуулах хэрэг гарвал толгойд хамгийн түрүүнд энэ л цахилгаан хэрэгсэл санаанд орно. Энэ үед богино долгионы зууханд тухайн хүнсний бүтээгдэхүүнийг хийх нь аюултай эсэх тухай бодох ч үгүй. Судлаад үзэхээр зарим нэг нь бидэнд таагүй гэнэтийн бэлэг барьдаг болохыг ойлгосон юм.

Хөргөгчинд байгаа хүнсний бүтээгдэхүүнийг харж байгаад чухам алийг нь зөвхөн зуух эсвэл шарах шүүгээнд болгох ёстойг судалж үзлээ.

Халуун чинжүү

© Depositphotos.сom

Халуун чинжүү нь капсаицин гэх химийн нэгдлийн улмаас халуун оргиулдаг. Халуун чинжүүг богино долгионы зууханд халаавал уг бодисоос аэрозоль ялгарч болзошгүй. Уг бодисыг аюулгүй гэж бол хэлэхгүй, яагаад гэвэл халуун уур нь нүд, хоолойг гэмтээх эрсдэлтэй юм.

 

Улаан лоолийн сүмс

© Depositphotos.сom, © Depositphotos.сom

Улаан лоолийн сүмс богино долгионы зууханд тэcэрч дотор талыг нь бохирдуулна. Хэтэрхий өтгөн учраас тэсэрч байгаа юм. Сүмсийг богино долгионы зууханд халаахад ус нь ууршихгүй харин савны ёроолдоо бөөгнөж үлддэг. Тэгээд л сүмс нь богино долгионы зуухны дотор талын хананд замбараагүй үсэрч бохирдуулна. Ганцхан улаан лоолийн сүмс л тавгандаа халж биш харин богино долгионы зуухны хананд үсчээд л дуусна гэж ойлгоорой. Харин бусад төрлийн сүмс ийм замбараагүй байдал үүсгэхгүй.

 

Усан үзэм

© Veritasium / Youtube

Богино долгионд хийсэн усан үзэм – физик сонирхогчдын туршилтын объект болжээ. Хэрвээ энэ жимсийг богино долгионы зууханд хийвэл бие биетэйгээ барьцалдан наалдаж богино долгионы зууханд нэг төрлийн плазм үүсдэг, өөрөөр хэлбэл онцгой хэлбэрээр үүссэн халдварын эд эс үлддэг. Энэ нь юуны түрүүнд богино долгионы зуухыг гэмтээж жагсаалаас гаргах эрсдэлтэй юм.

 

Хөлдөөсөн жимс, ногоо болон жимсгэнэ

© Depositphotos.сom

Жимс, ногоо болон жимсгэнийг богино долгионы зууханд гэсгээх – тийм ч сайхан санаа биш. Шим тэжээл нь устаж болзошгүй. Эдгээр хүнсний бүтээгдэхүүний шим тэжээлийг хадгалж үлдэх арга бий. Хөлдөөсөн жимс, ногоог хөргөгчиндөө хонуулсан тохиолдолд өөрөө аажмаар гэсэж шим тэжээлээ хадгалж үлдэнэ.

 

Зайдас

© Depositphotos.сom

Үүн шиг амархан зүйл байхгүй мэт: зайдас худалдаж авлаа, богино долгионы зууханд халаалаа тэгээд л амттай өдрийн хоол бэлэн. Ингэхээс татгазлсан нь дээр гэдгийг нэгэнт баталжээ. Хагас боловсруулсан махан бүтээгдэхүүнийг халаах нь аюултай, зөвхөн богино долгионы зуухны хувьд ч биш гэдгийг та эрхбиш гадарласан байх. Энэ төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг өндөр хэмд халаахад холестерин исэлддэг бөгөөд урвалын явцад хүний бие махбодод хортой нөлөө үзүүлж эхэлнэ.

 

Исгэлэн хүнсний бүтээгдэхүүн

© Depositphotos.сom

Уг нь бол сүү, исгэлэн сүүн бүтээгдэхүүнийг халуун хэмээр боловсруулах нь хоргүй. Гэхдээ богино долгионы зууханд л болохгүй. Богино долгионы зуух, “исгэлэн сүүн бүтээгдэхүүн” хоёрыг холхон байлгасан нь дээр гэдгийг эрдэмтэд нэгэнт баталжээ. Энэ аргаар халаахад хортой бодис ялгарч эхэлнэ – жишээ нь, транс тосны xүчил.

 

Бяслаг

© Depositphotos.сom

Хэд хэдэн удаагийн туршилтын явцад бяслаг болон богино долгионы зуух нь зэрэгцэн орших боломжгүй гэдгийг баталжээ. Жишээ нь, набулси төрлийн бяслагийг богино долгионы зууханд 10 минутын турш халааж агуулагдах орцыг нь хэмжиж үзэхэд уг бяслагны орцод багтсан хамгийн үнэ цэнэтэй орц нь алдагдаж, хортой бодис ихээр ялгарсныг тогтоосон байна.

 

Хүүхдийн хоол тэжээл

© Depositphotos.сom

Мөн богино долгионы зууханд хөxний сүү болон хүүхдийн нэмэлт тэжээлийг халааж болохгүй. Богино долгионы зуух эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг жигд бус халааж байгааг судалгаагаар тогтоожээ. Энэ нь аюултай, хэтэрхий их халсан хэсэг хүүхдийг түлж болзошгүй.

 

Мах

© Depositphotos.сom

Махыг богино долгионы зууханд болгож болно л доо, гэхдээ жигд бус халж зарим нэг хэсэг нь түүхий гарч болзошгүй. Халуун хэм хүрээгүй түүхий хэсэг дээр хортой нян үлдсэн байх нь ойлгомжтой.

Гэсгээх тухайд мөн л жигд гэсэхгүй. 4-60 хэмд байгаа махыг аюултай эрсдэлтэй гэж үздэг. Энэ хэмд төрөл бүрийн хортой нян үржиж эхэлдэг байна. Махыг богино долгионы зууханд гэсгээх нь эрүүл мэндэд аюултай, ялангуяа гэсгээгээд шууд л хоол хийхгүй бол энэ аргаас татгалзаарай. Богино долгионы зууханд гэсгээгээд дараа нь хөргөгчинд хийсэн ч гэсэн үхэр, гахайн махан дээр бичил биетүүд үржиж эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө.

Энэхүү нийтлэлийн жагсаалтад орсон хүнсний бүтээгдэхүүнээс та алийг нь богино долгионы зууханд тогмтол  хийж болгодог вэ?

2
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *