Гэрэл зургийг “Вектор” төвд хийжээ. Үүнээс өмнө Хятадад гэрэл зургийг дарсан байсан, гэхдээ “Вектор” төвд л хэт нимгэн зүсэлттэйгээр гэрэл зургийг авч чадсан юм. Цахилгаан микроскоп доор энэ аймшигтай вирус ийн харагдаж байна:

Энэ вирус анх 2020 оны 10 дугаар сард Энэтхэгт бүртгэгдсэн. Жирийн коронавирусыг бодвол хоруу чанар ихтэй, биеэс удаан гадагшилдаг.

Дельта хувилбарын шинж тэмдэг: толгой өвдөх, нус гоожих, халуурах. Мөн гэдэс, хэвлийгээр өвдөж, бөөлжиж болно. Амтлах, үнэрлэх мэдрэмж алдагдахгүй.
Уншигч та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, эрүүл мэндээ хамгаалаарай.
Гайхмаар
Гоё
Ха Ха
Хөөрхөн
Бахархмаар
Харамсалтай
Тэнэглэл
Буруу



