Нэг удаагийн дүрдэг цайг яагаад сонгох хэрэггүй вэ?

4

Нэг удаагийн ууттай цай хэрэглэхэд тун хялбар гэдэгтэй маргах хүн гарахгүй бизээ. Уутай цайг буцалсан усанд дүрэн хэдэн минут хүлээхэд л өтгөн сайхан цай бэлэн! Гэхдээ нэг удаагийн ууттай цайг уух дуртай нэгэн байхад ууттай цай муу гэдэг утгаар навчит цай буцалгаж суух нэгэн ч байдаг. Ингээд нэг удаагийн дүрдэг цайны талаар танилцацгаая.

Цайны шаар

Ингээд нэг удаагийн ууттай цайны найрлагаас нийтлэлээ эхэлье. Ийм цайны өрсөлдөгчид тус цайг “цайны тоос” эсвэл “цайны шаар” гэдэг. Гэвч энэ нь хямд өртөгтэй нэг удаагийн ууттай цайны хувьд үнэнээс тийм ч зөрөөгүй болно.

Хатаасан ургамлын хадгалах хугацаа нь 2–3 жил байдаг. Гэвч савлагаан дээр савласан хугацааг бичихээс биш цайны ургамлыг түүсэн хугацааг бичдэггүй. Гэтэл цайны навч агуулахад хэдэн жил хадгалагдах боломжтой бөгөөд үүний дараа л уутанд орох магадлалтай байдаг. Харин навчит цайг түүсэн даруйд нь савлаж борлуулалт руу явуулдаг бөгөөд амтаар нь шинэ эсвэл хуучин эсэхийг нь мэдэх боломжтой.

Гэвч зарим тохиолдолд цайны уутанд цай биш харин цайны навчыг шарах явцад үйрсэн, амт чанар болон ашигт бодисоо алдсан үйрмэг хийдэг нь нууц биш. Үүн дээр нь жин татахын тулд нунтагласан ургамал болон ямарваа нэг ургамлын навчыг нэмдэг.

Түүнээс гадна, тус түүхий эдэд афлатоксин буюу элгэнд маш хортой нөлөө үзүүлдэг мөөгөнцөр агуулагддаг. Эдгээр мөөгөнцөр нь буруу хадгалалтын явцад үүсдэг.

Бид нэг удаагийн ууттай цайг хоёр эсвэл бүр гурван удаа ашигладаг. Гэвч цайг давтан хэрэглэх бүрт цай нь ашигт байдлаа алдаж хор ялгаруулж эхэлдэг!

Амт үнэр оруулагч ба консервант

Чамгүй олон хүмүүс амт оруулсан цайнд дуртай байдаг. Гэвч хямд өртөгтэй цайнд химийн гаралтай амт, үнэр оруулагч ашигладаг бөгөөд эдгээр нь тийм ч таатай үнэртэй байдаггүй. Үүний зэрэгцээ “үнэр” нь цайны хаягдлын амт болон үнэрийг далдалдаг.

Ихэнх тохиолдолд савлагаан дээр уг цайнд хатаасан жимсний хэлтэрхий орсон гэдэг. Гэвч энэ нь бас л хаягдал, гэхдээ жимсний гаралтай хаягдал байдаг.

Үнэтэй бус нэг удаагийн цайнд ихэвчлэн өнгө оруулагч ба консерантуудыг агуулдаг. Харин энэ нь эрүүл мэндэд шууд хортой эд бөгөөд харшил үүсгэх, тэр бүү хэл хоолны хордлого ч үүсгэх аюултай.

Фтор

Нэг удаагийн ууттай цайнд дурлагсдын бас нэг аюул бол фторын нэгдэл юм. Америкийн эрдэмтэд уг нэгдлийн хорыг баталсан байдаг. Хэрэв та нэг удаагийн ууттай цай ууснаар бие гэнэт сулрах болон үе мөч гэнэт өвдсөн бол уг цайнд фтор агуулагдаж байна гэсэн үг. Хэрэв уг цайг урт хугацааны турш хэрэглэвэл ясны сийрэгжилт, шүдний паалан ховхрох, нугас болон бөөрний эмгэгт хүргэдэг.

Нэг удаагийн ууттай цайнд фтор агуулагдаж буй эсэхийг мэдэх тун амархан бөгөөд хэрэв уг цайг уусны дараа шүдэнд шар өнгөр тогтож байвал энэ эрсдэлийн бүлэгт хамрагдаж байгаа гэсэн үг. Ингэхэд эрүүл хүний өдөрт хэрэглэх фторын хэмжээ нь 4мг байдаг. Гэтэл нэг уутанд агуулагдах фторын хэмжээ 6-с илүү мг хэмжээтэй байдаг. Ялангуяа уг цайны нунтагны хадгалах хугацаа хэтэрсэн бол бүр ч их болдог байна.

Цайны цаасан уут

Цайны цаасан уут, ялангуяа түүний найрлага нь тун аюултай байдаг. Учир нь цайны цаасан уутыг чийгшил болон задралаас сэргийлж тусгай шүүгч цаасаар бэлтгэдэг. Цаасан уутны 10% нь абакаас, 25% нь дулааны нөлөөтэй цаас, 70% нь модлог эдээс тогтдог. Тийм учраас энэ бүхэн цайнд нэвчиж, бидний бие махбодид нэвтрэх аюултай!

Ийм учраас нэг удаагийн цайнд эрүүл мэндэд хортой цайны нунтаг ордог бөгөөд энэ нь Хятад улсад нэг кг нь нэг доллар (харин манайд нэг хайрцаг цай нь нэг доллар) үнэтэй байдаг. Хамгийн цаад аюул нь бидний эрүүл мэнд энэ бүхнийг шингээж чадахгүй.

Ямар цай сонгох хэрэгтэй вэ?

Нэг удаагийн ууттай цайны үйлдвэрлэгчид хүртэл навчит цайг чанаргүй байдаг гэж баталдаг. Үүний зэрэгцээ, үнэтэй нэг удаагийн цайны тухай ярьж байгаа бол чанарын хувьд энгийн бөгөөд түүний цаасан уутыг үйлдвэрлэхийн тулд цаас биш харин хиймэл торго, эрдэнэшишийн нейлон эсвэл цардуул ашигладаг. Ийм төрлийн уут нь дугариг эсвэл хоёр давхар ёроолтой байдаг бөгөөд цайг илүү сайн өтгөн болохын тулд 3 мянга гаран нүхтэй байдаг. Хамгийн аюул багатай цай үйлдвэрлэгчид цайны уутыг гурвалжин, битүү полиэтилен савлагааг ашигладаг нь бүтээгдэхүүнийг нарны шууд тусгал, хатах эсвэл хэт чийгтэхээс хамгаалдаг.

Ерөнхийдөө мэргэжилтнүүд таны ууттай эсвэл навчит цай сонирхдогоос үл хамааран үнэтэй цай худалдан авч өдөрт таваас ихгүй аяга уух ёстой гэж зөвлөдөг (хөгшин настай хүн болон жирэмсэн эмэгтэйчүүд өдөрт гурваас ихгүй аяга цай). Ийм учраас өөрийн эрүүл мэндийг эрсдэлд оруулах хэрэггүй болов уу…

39
БахархмаарБахархмаар
32
БурууБуруу
28
ХарамсалтайХарамсалтай
28
ГайхмаарГайхмаар
16
ГоёГоё
9
Ха ХаХа Ха
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

23 Сэтгэгдэл

  1. “Нэг удаа” гэхээсээ илүүтэй “хэдэн удаа” нь дээр ч юм шиг ??

  2. Jargal Gonchig

    Jargal Gonchig

    2017/08/05 at 16:33

    Болдоо Ганболд

  3. Otgoo Otgoo

    Otgoo Otgoo

    2017/08/05 at 17:29

    Үдэслэлтэй юм тавиж байгаа юм уу хаана хэн нотолсийн

  4. Золоо Цэвэлмаа

    Золоо Цэвэлмаа

    2017/08/05 at 18:22

    Xatnaa Enkhee Buynjargal Zoltsetseg Ganaa Gaanaa Flower Badam

  5. Золоо Цэвэлмаа

    Золоо Цэвэлмаа

    2017/08/05 at 18:28

    Үнэн задгай ургамалаараа нь органик бакетлсан нь үйлдвэрийн нэмэлт хийсэн байдаг өнгө үнэр амт оруулагч химийн найрлагатай

  6. Namuulan Namuulan

    Namuulan Namuulan

    2017/08/05 at 19:14

    Ууж идэх юм ч олдкуундээ

  7. Хахаха яг амраад утсаа маажаад уугаад сууж байлаа

  8. Otgoo Otgonbayar

    Otgoo Otgonbayar

    2017/08/05 at 21:13

    Байнга л хэрэглэдэг шvv дээ.Одоо юу идэж уух юм бэ?бvх юм болохгvй гэх юм.

  9. Suwdaa Seegmüller

    Suwdaa Seegmüller

    2017/08/05 at 21:27

    Zaig nawchaar ni uuh…

  10. Мөнхтуул С.

    Мөнхтуул С.

    2017/08/05 at 21:41

    ккк

  11. Изүкү Ибочи

    Изүкү Ибочи

    2017/08/05 at 22:11

    Dandaa hud2 ym bichihee bolioch de

  12. bolor

    2017/08/05 at 22:51

    Uux durgui

  13. Gombosuren Oyunkhuu

    Gombosuren Oyunkhuu

    2017/08/05 at 23:18

    Nansaa Nansalmaa

  14. Х. Ахмарал

    Х. Ахмарал

    2017/08/05 at 23:32

    Сс плс

  15. Od Ever Green Tugs

    Od Ever Green Tugs

    2017/08/06 at 00:50

    Pisda odoo bolimoor yum tanai eruul mendiin zovolgoog unshihaaar idehch yum oldohgui yum suuldee bur uuh yum oldohoo baihneee

  16. А. Тулга

    А. Тулга

    2017/08/06 at 01:09

    Teneg site

  17. яанаа одоо дурдэг цай хуртэл аюулуу одоо юугаа идэж юугаа ууж 60 хурэх вэ

  18. Dorj Ganbat

    Dorj Ganbat

    2017/08/06 at 15:00

    Unshaad l shuud itgechihdeg hvmvvs bgaa sh dee . Hamaagvi yum bichihee boli .

  19. Dund Ohin Gerlee

    Dund Ohin Gerlee

    2017/08/06 at 18:47

    budagtai ym shug sanagddag

  20. Uugantsetseg Zorigt

    Uugantsetseg Zorigt

    2017/08/06 at 19:49

    uneheer uuj bolohgui yum bol mergejliin hyanalt yu hdeg yum be.hileer oruulahaa bolichooch

  21. Od Ever Green Tugs

    Od Ever Green Tugs

    2017/08/06 at 20:48

    Hrn tn arai l bish yumaa

  22. Zochin

    2017/08/07 at 00:01

    Javxlangiin yaraad baidag ongon baiglaaraa amdrya geed baxraad baidag chin shuu de.

  23. Zochin

    2017/08/08 at 08:21

    Hovsgol tsai estoi goyo tsai ba lee. Ih Taiga tsaig uuhaar tolgoi ovdood bsan, hyatadad hiideg surag sonsson, hortoi urgamal holison bj magad gej bodogdloo. Bas dugui bulantai oros shar tsai dajgui l ba lee.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *