Тархийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах 9 дасгал

0

Хөдөлгөөн судлалын дасгалууд өнөө үед нилээд хөгжөөд байгаа билээ – тэдгээр дасгалуудаас хийхэд амархан, сууж хийдэг ялангуяа компьютерийн ард ажиллах үедээ хийхэд тохиромжтойг нь сонголоо. Эдгээр дасгалууд үнэхээр нөлөөлж чаддаг гэдгийг хэлмээр байна. Хэрэв нөлөөлдөггүй байсан бол би аль хэдийн хаячих байлаа. Энэ дасгалуудыг би өдөр бүр удаан хугацаанд хийж үзсэн юм. Энэ дасгалуудыг хийхэд амархан, мөн цаг их шаарддаггүй нь их таалагдсан.

Эдгээр дасгалуудыг насанд хүрсэн хүмүүс төдийгүй хүүхэд ч хийж болно. Энэ дасгалуудыг хийснээр таныг сэргээж, ядаргааг тайлж, толгойг амрааж, нойргүйдлийг арилгаж, ой тогтоолт болон анхаарал төвлөрөх чадварыг сайжруулна.

Кинезиологи буюу хөдөлгөөн судлал – хөдөлгөөний дасгалын тусламжтай бие бялдрын эрүүл мэнд болон оюун ухааны чадварыг хөгжүүлдэг шинжлэх ухаан юм. Үүнд биеийн хөдөлгөөний дасгал, физик эмчилгээ, зүүний эмчилгээ, бариа засал, дорнын анагаах ухаан, зугуухан эмчилгээ гэх мэт эмчилгээнүүдийн онолын болон практик мэдлэгийг хослуулан ашигладаг юм.

Кинезиологийн тусламжтай эрүүл мэндээ дэмжиж, сэтгэцийн үндсэн үйл явцыг (ой тогтоолт, анхаарал, хэл яриа, бодол санаа, сонсгол, төсөөлөл, ойлгоц) сайжруулж, оюун ухааны хүчин чадлаа нэмэгдүүлээрэй.

“Дэгээ”

Стрессээ багасгаж, мэдрэлийн тогтолцоогоо тайвшруулж, анхаарлаа төвлөрүүлж, сэтгэл зүй – сэтгэл санааны тэнцвэрт байдлаа хурдан сэргээхийн тулд – сандал дээр суугаад, зүүн хөлийн шагайг баруун хөлийн шагайн дээр тавьж хөлөө зөрүүлнэ.

Дараа нь баруун гарын бугуйг зүүн гарын бугуйн дээр тавьж зөрүүлээд гараа салаавчилна. Ингэхдээ баруун гарын эрхий хуруу зүүн гарын эрхий хуруун дээр байх ёстой.

Салаавчилсан гараа дотогш эргүүлэн цээжний урд авчирна. Энэ үед зөрүүлсэн хуруунууд дээр гарсан байх болно. Толгойгоо чигээр нь, харцаа дээшээ, хэлний үзүүрээ тагнайдаа наана (амьсгал авахдаа хэлний үзүүрээ хатуу тагнайдаа нааж, амьсгалаа гаргахдаа хэлээ сулла).

Энэ байрлалдаа 1-5 минут эвшээтлээ эсвэл хангалттай гэж үзтэлээ суугаарай.

Энэ арга (зогсож эсвэл хэвтэж хийж болно) анх харахад энгийн хялбар мэт санагдаж болох юм. Кинезиологичид гар, хөл, хуруугаа ингэж зөрүүлснээр хатуу тагнайн дээр оршдог дунд тархи, их тархины хөдөлгөөн болон мэдрэхүйн төвийн үйл ажиллагаа тэнцвэржих хүнд үйл явц өрнөдөг гэж үздэг аж. Энэ үед сэтгэл хөдлөл болон сэтгэхүйн үйл явцын холбоо үүсэж тархи илүү идэвхтэй ажиллаж хариу урвал хурдан үзүүлнэ.

“Толин зураглал”

Ширээн дээр цэвэр цаас тавина. Хоёр гартаа хоёуланд нь харандаа эсвэл фломастер барина. Хоёр гараараа нэгэн зэрэг толин тусгал шиг зураг, үсэг, тоо зурна. Энэ дасгалыг хийхэд гар, нүд амардаг. Тархины аль аль хагас бөмбөлгүүд зэрэг ажиллахад тархины үйл ажиллагаа бүхэлдээ идэвхтэй ажиллана.

Дашрамд хэлэхэд кинезиологид ач тустайгаас гадна нэгэн сонирхолтой арга байдаг. Бидний ихэнх нь өдөр тутамдаа баруун гараараа энгийн хөдөлгөөнүүдийг хийдэг (солгой бол зүүн гараараа). Тэгвэл нөгөө гараараа шүдээ угаах, үсээ самнах, ямар нэг зүйл гартаа барих гэх мэт зүйлсийг хийж оролдож үзвэл ямар байна? Судалгаагаар “тухгүй” гараараа энгийн үйлдлийг хийснээр тархины шинэ хэсгүүд идэвхжиж тархины эсүүдийн хооронд шинэ холбоо үүсэхэд тусалдаг болох нь нотлогджээ. Ийм дасгал хүүхдүүдэд их таалагддаг.

“Чих – хамар”

Зүүн гараараа хамрын үзүүртээ хүрээд баруун гараараа зүүн чихэндээ хүрнэ. Нэгэн зэрэг хамар, чихээ тавиад алгаа ташаад дараа нь гарын байрлалаа өөрчилж эсрэгээр нь баруун гараа хамрын үзүүр дээр, зүүн гараараа баруун чихээ барина.

“Шилээвэр”

Өлмийгөө өргөөд дотогш эргүүлэн 8 удаа урагш хойш савлана. Нөгөө хөл дээрээ ч мөн адил давтан хийнэ.

“Хоёр нүүрт”

Энэ байрлал ажил хийсний дараа амрахад тусална. Суугаад (зогсож эсвэл хэвтэж болно) хөлөө зөрүүлэлгүй параллель байрлуулна. Хоёр гарын хуруунуудын үзүүрийг том бөмбөлөг барьж байгаа мэт нийлүүлээд цээжний урд байрлуулна. Харц доош харсан, хэлний үзүүрээ зөөлөн хазсан байна. Энэ байрлалдаа 1-2 минутын турш эвшээтлээ эсвэл хангалттай гэж үзтэлээ байгаарай.

Энэ дасгал нь тайвшруулж мэдрэл-булчингийн ачааллыг арилгаж оюун ухааны үйл ажиллагааг зохицуулна. Кинезиологичид энэ дасгалыг тархины баруун зүүн бөмбөлгийн үйл ажиллагааг тус тусад нь сайжруулдаг гэж үздэг.

“Дух дагзны зүгшрүүлэлт”

Айдас, итгэлгүй байдал, санаа зовох эсвэл стрессийн мэдрэмж төрөх үед дух дагзыг хамрах дасгал тусална. Нэг алгаа духан дээрээ нөгөө гараа дагзан дээрээ байрлуулна. Сайтар төвлөр. Нэгэн жигд хэд хэдэн удаа амьсгал авч гаргасны дараа өөрийн асуудлаа хэл. Хэрэв чангаар хэлж болохгүй байгаа бол энэ тухай бодоход л хангалттай. Ингээд хэдэн минут суугаарай. Хэрэв эвшээж эхэлбэл таны бие стрессээс ангижирсан гэсэн үг юм.

Гар духанд хүрэхэд духан талын тархины хэсгүүдийн цусны эргэлт сайжирдаг. Тархины энэ хэсэгт дүн шинжилгээ, ойлголт, асуудлын үнэлгээ явагддаг ба асуудлаас гарах арга замууд тодорхойлогддог. Дагзан дээр бидний ой санамжинд хадгалагддаг харааны зураглалыг хүлээн авдаг бүс байрлана. Энэ хэсэгт гараа байрлуулснаар цусны эргэлтийг эрчимжүүлнэ. Тухайн хүн энэ аргаар асуудал, зураглал, сөрөг нөхцөл байдлыг арчиж хаядаг гэсэн үг юм. Гүнзгий амьсгаа авснаар цусанд хүчилтөрөгч ихээр зөөвөрлөн биеэс сөрөг бүхэн ууршин гарна. Энэ дасгал үнэхээр хүссэн үр дүнг тань өгч чадна.

“Эрчим хүчээр хангагч”

Гараа зөрүүлээд ширээн дээр, урдаа тавина. Эрүүгээ цээжиндээ наана. Нурууны булчингийн сунгалт болон мөрөө амарч байгаагаа мэдэр. Гүнзгий амьсгаа авч толгойгоо арагш гэдийлгээд нуруугаараа хотойгоод цээжээ тэнийлгэ. Дараа нь амьсгаа гаргахдаа нуруугаа суллаад эрүүгээ цээжиндээ эргүүлэн наагаарай.

Энэ аргын үр дүнд хүзүү, мөрний булчин амарч, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ ихсэж, тэнцвэрийн тогтолцоо идэвхжиж, төв мэдрэлийн тогтолцоонд очих нугасны шингэний урсгал сайжрах болно.

Энэхүү хялбар, үр дүнтэй дасгалыг би компьютерийн ард сууж байх үедээ ихэвчлэн хийдэг. 5-10 минут хийвэл ядрах мэдрэмж багасаж заримдаа бүр арилдаг. Толгой илүү сайн ажиллаж анхаарал төвлөрөлт маань сайжирдаг.

“Тархины товчлуур”

Энэхүү гурван дасгалаас бүрдэх цуврал дасгал биеийн “энергийн тогтолцоог” сэргээдэг гэж хэлж болно. Үр дүнд нь тархины цусан хангамж сайжирч, тархины хоёр хагас бөмбөлөг илүү идэвхтэй ажиллаж анхаарал төвлөрөлт дээшилж, мэдрэхүйн мэдээллийн хүлээн авалт сайжирдаг.

Энэ дасгал оюун ухааны ядаргааг арилгаж, шинэ мэдээлэл тогтооход анхаарлыг төвлөрөхөд тусалж тэр ч байтугай хөдөлгөөний зохицуулалтыг сайжруулна. Үүнээс гадна тэд амрааж, стресс арилгана (маш идэвхтэй, амархан сэргэдэг тул том хүн болон хүүхдэд үр дүнтэй).

Дасгал бүрийг гар бүртээ 20-30 секунд хийнэ.

Нэг гарын долоовор болон дунд хуруугаар дээд уруулын дээр (хамар уруулын нугалаасны голд) болон доод уруулын голын цэг дээр иллэг хийнэ. Нөгөө гарын алга энэ үед хүйсэн дээр байрлана. Үүний зэрэгцээ харцаа өөр өөр чиглэлд шилжүүлэх хэрэгтэй: зүүн дээшээ, баруун доошоо гэх мэт. Дараа нь гарын байрлалаа өөрчлөөд дасгалаа давтан хийгээрэй.

Нэг гарын долоовор болон дунд хуруугаараа доод уруулын доод хэсэгт бага зэрэг дарна. Нөгөө гарын хуруугаар энэ үед ахар сүүлний хэсэгт иллэг хийнэ. Дараа нь гарын байрлалаа өөрчлөөд дасгалаа давтан хийгээрэй.

Нэг гарын алгаа хүйсэн дээрээ тавина. Нөгөө гарын хуруугаар ахар сүүлний хэсэгт иллэг хийнэ. 20-30 секундын дараа нөгөө гараараа сольж хийнэ.

“Заан”

Энэ бол Пол Деннисолны “тархины гимнастик” юм. Энэ дасгал нь биеийн бүх тогтолцоог идэвхжүүлж, тэнцвэржүүлдэг, төвлөрөл сайжруулдаг.

Тэгэхээр эхлээд чихээ мөрөндөө сайн наана. Үүний зэрэгцээ нэг гараа зааны хошуу шиг урагш болгоод хөндлөн наймын тоо зурна. Ингэхдээ харах талбайн яг голоос эхлэн дээш, цагийн зүүний эсрэг зурах хэрэгтэй. Харц хөдөлгөөнийг дагах хэрэгтэй. Дараа нь гараа солино. Дасгалыг аажим, гар тус бүрт 3-5 удаа давтан хийнэ.

Надад энэ дасгал маш их таалагддаг ба би өдөр бүр хийдэг. Ялангуяа мэргэжилтнүүдийн сонирхуулж хэлснээр “заан” нь нууц чадварыг нээж тархины хүчин чадлын хил хязгаарыг өргөтгөдөг гэнэ.

22
ТэнэглэлТэнэглэл
13
ХөөрхөнХөөрхөн
8
Ха ХаХа Ха
7
ГайхмаарГайхмаар
6
БурууБуруу
4
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Б. Цэбок

    Б. Цэбок

    2017/05/09 at 01:04

    Төгсөө Төгсөө

  2. Байна. Яав

    2021/11/21 at 14:51

    Өө Цэбок байна шд. Сайн. Юу байна даа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *