Фредди Меркьюригийн бүх л амьдралынхаа турш хайрласан цорын ганц эмэгтэйн бодит түүх

2

Фредди Меркьюри гэж хэн болохыг энэ дэлхийн ард иргэд сайн мэднэ – өөртөө итгэлтэй, авьяастай, чадалтай дуучин. Меркьюри гэдэг овог хэнд ч танигдаагүй байхад түүний дэргэд нэг л эмэгтэй байсан. Алдартай дуучныг аймшигт өвчин тарчлаан зовоож байхад тэр хажууд нь үнэнчээр үлдсэн нэгэн. Мэри Остин – Меркьюригийн албан ёсны эхнэр бөгөөд цорын ганц анд нь.

Бид бүгд л Queen болон Фредди Меркьюригийн уран бүтээлийг сонсох дуртай. Бас дурлалт хосуудын түүхийг ч сонсох дуртай. Тийм учраас өнөөдрийн нийтлэл жирийн нэгэн бүсгүй болон алдартай дуучны үнэнч хайр, үнэнч нөхөрлөлийн түүхийг өгүүлнэ.

Эхлэл

Gettyimages / Hulton Archive

Мэри Остин болон Фредди Меркьюри хоёрыг сайхан хувцас хайр дурлалд хүргэсэн гэдэг. Мэри лондонгийн Biba хувцасны дэлгүүрт худалдагч, харин Фредди найз Рожер Тейлоромтой (Queen хамтлагийн бөмбөрчин) хамтран Кенсингтоны зах дээр загварын чамин хувцас зардаг байжээ. Тэр үед Фредди Меркьюри гэдэг нэрийг хэн ч мэддэггүй байлаа, энэ нэр юу ч өгүүлэхгүй байсан үе: Queen гэдэг хамтлаг гарч ирэхэд бүтэн жил болно.

Мэри Остины эцэг, эх нь төрөлхийн хэлгүй, дүлий тул тэрээр аав, ээжтэйгээ дохионы хэлээр харилцдаг байв. Бусдаар тэдний гэр бүлээс ялгарах зүйлгүй: аав нь шаварчин, харин ээж нь үйлчлэгчээр ажиллана. Өндөр биш, туранхай бүсгүй ирээдүйн рок-одын анхаарлыг шууд татжээ. Үнэндээ Мэри өөрөө бага зэргийн гайхшралд орсон байсан гэдэг: Фредди байнга хурц өнгөтэй, этгээд хувцаслана. Бүсгүйн өмнө 24 настай оргилуун сэтгэлийн хөөрөлтэй нэгэн залуу гарч ирлээ, хурц өнгийн гаж хувцастай, мэдээж жирийн даруухан охины хувьд сонин мэдрэмж болно.

Мэри тэр үеэ дурсан ярихдаа өөрсдийгөө яг л сүмийн хулгана шиг өрөвдмөөр амьтантай зүйрлэж байв. Харин тэдний хайр сэтгэл бусад залуучуудын л адил оргилуун. Залуучууд цугтаа дуу хөгжим сонсоно, зугаална – үүнээс илүүг тэд өөрсдөдөө өгч чадахгүй байв. 1970-аад оны үед Лондонд дуучнаараа өөрийгөө таниулахад хэцүү байсан цаг үе: яагаад гэвэл хэдэн мянган залуучууд дуучин болохоор өрсөлдөж байжээ.

 

Алдарт хүрэх зам

Gettyimages / Redferns

Queen хамтлаг. 1974 он

Хэдэн сарын хугацаанд байнга уулзаж, болзсоны эцэст залуучууд цугтаа жижигхэн байранд амьдрах болов. Тун удахгүй алдартай Queen хамтлаг төрнө – тэд дэлхийг байлдан дагуулах цаг ойртож байна. Гэхдээ одоохондоо хэнд ч танил биш, тэд даруухан амьдарч байгаа: Фредди дуугаа бичээд л, харин Мэри жинхэнэ дайчин найз бүсгүй шиг түүнийг бүхий л талаар дэмжинэ.

1973 онд Queen анхныхаа цомгийг гаргалаа. Амьдрал аажим сайжирсаар л, харин хосууд Лондонгийн төв хэсэгт байраа томсгож тансаглав. Фредди Меркьюри “Love of my Life” дуугаа бичиж Мэрид зориулан гаргав. Бас түүнд гэрлэх санал тавина. Үнэндээ Меркьюри энэ саналыг зүгээр ч нэг тавьсангүй:

“Намайг 23 настай байхад Зул сарын баяраар тэр надад том хайрцагтай бэлэг өглөө. Дотор нь бас нэг хайрцаг, дахиад нэг, ингээд хайрцагнаас хайрцаг гарсаар л… Тэр надаар яг л тоглоод байгаа юм шиг сэтгэгдэл төрсөн. Хамгийн сүүлд нь би жижигхэн хайрцаг дотроос сүйн бөгж олсон.

Бөгжийг хараад би ам ч нээж чадаагүй. Тэр үед юу бодож байснаа харин одоо санаж байна: “Энэ юу болоод байнаа, нэг л сайн ойлгож өгөхгүй байна”. Энэ бол миний хүлээж байгаагүй зүйл. Тэгээд би түүнээс асуулаа: “Би тэгээд аль гартаа зүүх үү?” Тэр хариуд нь: “Зүүн гарынхаа ядам хуруунд зүү” гэв. “Яагаад гэвэл чи миний гэргий болно?” гэж билээ. Би баяр хөөрөөр бялхаж түүнд шивнэв: “Тийм ээ. Би чамтай сууна”.”

Мэри Остины Daily Mail-д өгсөн ярилцлагаас

© Photoshot / REPORTER / EastNews

Фредди сүйт бүсгүйгээ ээжтэйгээ танилцууллаа. Жер Булсараа хүүгийнхээ дагуулж ирсэн бүсгүйд хөл алдаж баярлав. Тэднийг тун удахгүй хуримлаж ам бүл нэмж хүүхэдтэй болно гэж ээж нь мөрөөддөг болов. Даанч хурим болсонгүй. Сүй тавиад бүтэн гурван жилийн нүүр үзлээ, эцэстээ тэдний харилцаа салалтаар төгсөв.

Эхний цомгийн дараа нэг нэг жилийн зайтай хоёр ч цомог тэд гаргаж амжсан байв. Queen алдрын оргилд хүрэхийн хэрээр Фреддигийн шүтэн бишрэгчдийн тоо нэмэгдсээр. Фредди Меркьюригийн энэ шинэ ертөнцөд Мэри өөрийгөө хөндлөнгийн хүн шиг санана.

“Хэсэг хугацаа өнгөрсний дараа би дэлгүүрийн шилэн хоргоны цаана нэгэн хуримын даашинз олж харсан юм. Хэдий Фредди хуримын тухай ам нээхээ больсон байсан ч би өөрийн мэдэлгүй түүнээс “Даашинз худалдаж авах цаг болоогүй юу?” гэж асуутал тэр хариуд нь “Үгүй”  гэсэн юм. Тэр хурим хийх санаанаасаа ухарсан, урьд өмнө нь энэ тухай санал тавьж байгаагүй юм шиг л…

Би маш их санаагаар унасан даа. Бүх зүйл хүнд хэцүү санагдаж эхэлсэн бөгөөд бидний харилцааны уур амьсгал эрс өөрчлөгдөж эхлэв”.

Мэри Остины Daily Mail-д өгсөн ярилцлагаас

 

Тус тусын амьдрал

© Dave Hogan / Hulton Archive / Getty Images

Фредди гэртээ ирэх нь улам оройтоод л, харилцаа нь улам дордоод л… Хэсэг хугацааны дараа Фредди өөрөө Мэрид бэлгийн харилцааны өөр сонголттой гэдгээ нуулгүй хэлжээ. Мэри харилцаагаа хадгалж үлдэхийг маш их хүсэж, хичээж байснаа эргэн дурсжээ, тэр бие биедээ үнэнч байхыг хүсэж аливаа үл ойлголцлоос зайлсхийхийг бодно. Тэдний хайр дурлалын түүх дуусжээ, гэхдээ нөхөрлөл хэвээр үлдэж чадсан. Алдартай рок дуучин болон жирийн нэгэн бүсгүйн анд нөхдийн харилцаа үргэлжилж байв.

Хэдий тэд салсан ч Меркьюри Мэриг орхиж явахгүй байхыг хүссэн тул бүсгүй түүнээс хэдхэн алхамын цаана байр авчээ. Тэр байнга хажууд нь байж чаджээ: Фреддигийн концерт дээр байлцана, аялан тоглолтоор цуг явна, туслахын үүргийг гүйцэтгэжээ.

“Би Мэритэй 1970 онд учирсан, тэр цагаас хойш бидний харилцаа сайхан явж ирлээ. Би түүнтэй ойр дотно, өөр хэнтэй ч би ийм ойр дотно байж үзээгүй. Бид цугтаа долоон жил амьдарсан, одоо ч би түүндээ хайртай. Хайр – тэр болгоны хүрч чадахгүй зүйл, гэхдээ маш хүчтэй гонсойлгож чадах зүйл. Мэритэй би олон жилийн нягт харилцаа тогтоож чадсан. Тэр надтай цуг их олон зүйлийг давж гарсан хүн”.

Фредди Меркьюри / Youtube

cool_cat_dreaming / instagram

Мэдээж Мэри Остинд хувийн амьдрал гэж байлгүй яах вэ, мөн Фрэдди Меркьюрид ч байсан. Мэри хоёр хүүхэдтэй болсон ч хүүхдүүдийнхээ эцэгтэй суугаагүй юм. Фредди Меркьюри Мэригийн том хүүгийн загалмайлсан эцэг нь болсон. Энэ хугацаанд Фредди хайр дурлалаа хайсаар л, шүтэн бишрэгчид нь түүнийг зэмлэнэ. Фреддид тайтгарал хэрэгтэй үед зөвхөн Мэри дээр л очдог байв.

“Миний нууц амрагууд надаас өөрсдийгөө яагаад Мэриг орлож чадахгүй гэж хэмээн асууна. Энэ бол үнэндээ боломжгүй зүйл. Надад байгаа цорын ганц анд нөхөр бол Мэри. Түүнээс өөр хэн ч надад хэрэггүй. Тэр миний гэргий л гэсэн үг. Энэ бол миний хувьд гэр бүл л гэсэн үг… бид бие биедээ итгэдэг. Энэ л надад хангалттай. Би Мэриг хайрлаж байгаа шиг эр хүнийг хайрлаж огт чадахгүй”.

Фрэдди Меркьюри / Mirror

 

Өвчин ба түүхийн төгсгөл

© freddiemercuryclub / Instagram

Фредди Меркьюрийг ДОХ туссан гэдгийг тэр үед хоёр л хүн мэдэж байв: Мэри Остин болон Жим Хаттон. Өвчин хүндрэх тэр үед Фреддигээс тэр хоёр алхам ч холдоогүй юм. Мэри – яагаад гэвэл хуучны үнэнч анд, харин Жим алдартай дуучны хамгийн сүүлчийн нууц амраг нь байв.

Хаттон өөрөө 20 гаруй жил ДОХ-той явсан байсан бөгөөд 2010 онд уушгины хорт хавдраар өөд болжээ.

vintageshitposting / instagram

1991 онд Меркьюри хараагүй болж орноосоо ч өндийж чадахгүй хэвтрийн хүн болжээ. Өвчинтэйгөө ч тэмцэхээ больж эм уухаас татгалзав, тэр амьдралын төлөөх тэмцлээ зогсоосон байна. Мэри, Жим хоёр түүнийг байнга сахина: тэд хуучны сайхан үеэ дурсан Queen-ий бичлэгүүдийг үзнэ, уйлахдаа уйлж, инээхдээ инээнэ.

“Бидний харилцаа – цэвэр нөхөрлөл, гэхдээ дээд түвшинд явагдаж байлаа. Энэ бол мэдрэмжийн асуудал юм уу даа. Би түүнд хайртай хэвээрээ. Бид цугтаа хөгшрөх байх аа”

Фредди Меркьюри / Mirror

 

Гэрээслэл ба оршуулга

Giovanni V. / Flickr

Фредди Меркьюри 1991 оны 10 дугаар сарын 24-нд нас нөгчлөө. Нас барахаасаа өмнө тэрээр гэрээслэл үйлдсэн, түүний ихэнх орлого (одоогийн болон ирээдүйн) мөн Лондон дахь Garden Lodge байшин Мэри Остинд гэрээслэн очжээ.

“Чи миний эхнэр байж болох байлаа. Тэгээд энэ бүх “эд хөрөнгө” бүгд л чиний мэдлийнх болох нь ойлгомжтой”.

Фредди Меркьюри / Mirror

Фредди хөрөнгийнхөө ихэнх хэсгийг Мэрид гэрээсэлсэн гэдгийг мэдсэнээс хойш Меркьюрегийн бусад найз, хамтран ажилладаг хүмүүс нь түүнээс нүүр бууруулжээ. Найзыгаа өөд болсны дараа Мэри цор ганцаар үлдэж, олон жилийн турш татварын албаныхантай тэмцжээ – тэд Меркьюригийн байшинг хураахаар санаархаж байв.

Меркьюригийн гэрээслэлийн бас нэгэн чухал зүйл – оршуулга. Дуучин зөвхөн Мэри Остинд л чандрыг өргөх эрхийг өгчээ, хаана өргөх нь нууц байх ёстой. Меркьюри өөрийнхөө оршуулга дээр үл таних хүмүүсээр гишгүүлэхээс айж байжээ. Түүний сүүлчийн зогсоол тайван байхыг тэр хүсэж байв.

Мэри хоёр жилийн турш Меркьюригийн чандрыг өөртөө хадгалж байгаад дараа нь өргөсөн байна. Фреддигийн сүүлчийн хүслийг тэрээр биелүүлжээ: алдарт Фредди Меркьюригийн чандар хаана байгааг энэ дэлхий дээр хэн ч мэдэхгүй.

“Би амьдралдаа Фреддигээс хэзээ ч урваж байгаагүй. Одоо ч түүнээс урвахгүй”.

Мэри Остины Daily Mail-д өгсөн ярилцлагаас

Чандрын тухайд Queen-ий шүтэн бишрэгчдийн хувьд хэд хэдэн онол бий. Эхнийх нь: Мэри дуучны чандрыг төрсөн нутагт нь өргөсөн – Занзибар. Хоёр дахь: Фреддигийн эцсийн зогсоол бол өөрийнх нь дуртай цэцэрлэг буюу Гардн Лож. Гурав дахь онол: Лондонгийн оршуулгаас шүтэн бишрэгчид саяхан Фаррух Булсар (Меркьюригийн жинхэнэ нэр нь) гэдэг нэртэй оршуулга олсон гэжээ. Гэхдээ Мэри Остин эдгээр таамгуудын алийг нь ч баталсангүй.

 

Өнөөдөр

cesarphotograph / instagram

Мэри Остин 2018 онд 67 нас хүрчээ. Одоогоор Меркьюригээс өвлөн ирсэн байшиндаа амьдарч байгаа бөгөөд нэвтрэхийн аргагүй ханын цаана суух ажээ. Тэрээр сэтгүүлчдийг огт хүлээж авдаггүй нэгэн. Мэри “Bohemian Rhapsody” киноны зураг авалтад оролцох саналыг хүлээж аваагүй ч гэлээ кино зохиолыг уншиж үзээд таашаасан гэдэг.

Queen хамтлагийн шүтэн бишрэгчид Мэри Остиныг нэг их үнэлдэггүй. Фредди Меркьюригийн шүтэн бишрэгчид дэлхийн өнцөг булан бүрээс Лондон дахь Гардн Ложид ирж хайртай дуучнаа дурсан цэцэг өргөх, шүлэг, дуу үлдээдэг ажээ. Гэхдээ Мэри Остин энэ дурсгал болгоныг арилгаж, авах үүрэг өгдөг байна. Хашааны ханыг плексигласаар бүрсэн тул ямар нэгэн зураг зурах боломжгүй болсон байна.

Гэхдээ Фредди Меркьюригийн ээж болон эгч нь Мэриг байнга халуун дулаанаар хүлээн авч Булсара гэр бүлийн гишүүн гэж үздэг ажээ.

© Dave Hogan / Hulton Archive / Getty Images

Та “Bohemian Rhapsody” киног үзэж амжсан уу? Та одоо Фредди Меркьюригийн тухай илүү ихийг мэдэж авлаа шүү дээ.

71
ГоёГоё
15
ГайхмаарГайхмаар
9
ХарамсалтайХарамсалтай
9
БахархмаарБахархмаар
7
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

17 Сэтгэгдэл

  1. Peace Peace

    Peace Peace

    2019/03/16 at 19:58

    Бусад үед нь эр хүн хайрласан

  2. Munkhzorig Khoilog

    Munkhzorig Khoilog

    2019/03/16 at 20:03

    Түмээ Мөнхзориг

  3. Tungalag Dashnyam

    Tungalag Dashnyam

    2019/03/16 at 20:31

    Iim hvn howor bhoo Gaihaltai

  4. Tsetse Tse

    Tsetse Tse

    2019/03/16 at 21:00

    Агуу домог шүтэн бишрэгч минь?????????Рами Малек н тоглосон Bokeham Raspody g 2 удаа үзсээн гайхалтай грэмын бүх шагналыг авсан

  5. Tsedve Zeneemeder

    Tsedve Zeneemeder

    2019/03/16 at 21:24

    bayarlalaa.gaihaltai

  6. Narantsetseg Naraa

    Narantsetseg Naraa

    2019/03/16 at 23:11

    Kиногнь үзсэн таалагдсан шүү

  7. Gold Tulip

    Gold Tulip

    2019/03/17 at 05:11

    Гомо залуу ш дээ

  8. Kelly Tsujimoto

    Kelly Tsujimoto

    2019/03/17 at 07:11

    Tsoriin gants emegteig hairlaad olon eregteig hairlasan gsen ug uu

  9. Ugaasaa gomo yum chni yaj olon emegtei hairlah ve dee

  10. Tsetse Tse

    Tsetse Tse

    2019/03/17 at 09:31

    Тэр гомо байснаараа од болоогүй түүний байгалиас заяасан гайхамшигтай хоолой, хөгжмийн мэдрэмж, өвөрмөц хөдөлгөөн имиж, авьяас чадвар нь дэлхийн агуу од домог болгосон

  11. Damdinhorloo Purevdash

    Damdinhorloo Purevdash

    2019/03/17 at 09:37

    дох оор үхээ биз дээ энэ

  12. Huvtsagaan Purevdorj

    Huvtsagaan Purevdorj

    2019/03/17 at 09:38

    Guund hairtai mori baij hoorhii doxoor ongorson shude

  13. Биндэръяа Д.

    Биндэръяа Д.

    2019/03/17 at 10:18

    Эмма Энэрүн С.

  14. Mohammad Omar

    Mohammad Omar

    2019/03/17 at 12:42

    Юү яриадаан наадах чин гоно байсан биз де

  15. Болдбат

    2019/03/17 at 15:09

    Яг гей биш бисекс байсан юм шиг байна. Эхэндээ Мерид бие ба сэтгэлийн холбоо байж байгаад дараа нь сэтгэлийн холбоо нь үлдсэн байх. Биеэрээ бол эрэгтэй хүнд дуртай болсон. Маш содон сонирхолтой дуучин шүү.

  16. Болдбат

    2019/03/17 at 15:16

    Оросын яруу найрагч Александар Пушкин гэдэг хүн бас эхнэртэй мөртлөө эрэгтэй хүнд дурладаг байсан. Яг тэрэнтэй төстэй юм.

  17. Ган Болд Бадам

    Ган Болд Бадам

    2019/03/18 at 02:26

    Хувь хүний үр дүнтэй зээлийн санал

    Ноён Хоугийн хооронд нөхцөл байдал сайтай, эргэн төлөлтийн арга барилтай байсан. Хүү нь үнэхээр сонирхолтой юм. Хэрвээ танд зээл хэрэгтэй бол түүнийгээ холбоо бариарай Таны и-мэйл хаяг байна:

    * Facebook-ян: Ган Болд Бадам

    * Мэйл: [email protected]

    * Whatsapp: 00 33 6 44 66 21 94

    Мэндчилгээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *