Амьтны хүрээлэн явснаас ч илүү их мэдээлэл өгөх амьтдын ертөнцийн тухай 17 сонирхолтой баримтууд

1

Хүн төрөлхтөн үнэхээр том амжилтад хүрч өөрсдөөрөө бахархаж болох л юм. Гэхдээ бидний төсөөлөө ч үгүйг өлхөн чадах амьтад байх ажээ. Жишээ нь, сyм үл нэвтрэх хантааз оёход хүмүүс бидний хэрэглэдэг материалыг кевлар гэдэг. Уг материал нь Дарвины аалзны жирийн торноос бат бөхөөрөө 10 дахин сул гэх юм. Тэр аалзны тор нь маш нимгэн бас хөнгөн гэж байгаа.

Эдгээр баримтуудыг уншиж сонирхоод бид амьтдын тухай мэдэхгүй их олон зүйл байгааг ухаарна.

Эрээн далт бяцхан шувуу 20 цаг зогсолтгүй нисэж чадна. Энэ үеэр өөрт байгаагаасаа илүү их өөх тосны нөөц зарцуулдаг

© jeffreyw / Flickr / CC BY 2.0 / Wikimedia Commons
  • Улаан бадмаараг хүзүүт эрээн далт бяцхан шувуу 800 км замыг зогсолтгүйгээр туулж чадна. Яагаад гэвэл их жижигхэн шувуу, ердөө 3 г. Нисэхээсээ өмнө өөх тосны массаа хоёр дахин нэмэгдүүлж нислэгийн үеэр илүүдэл калорио шатаадаг ажээ.

 

Оцон шувуу бүгд цагаан-хар өнгөтэй байдаггүй, бас шар өнгөтэй нь ч бий

© yves_adams / Instagram
  • Яг л ийм содон, гоёмсог оцон шувууг Бельгийн гэрэл зурагчин Ив Адамс Өмнөд Георгийн арлаас олжээ. Бүр ганцаараа сэлж байсан гэнэ. Ийм сондгой өдтэй болсон нь меланины дутагдалтай холбоотой байж болно гэсэн таамгийг эрдэмтэд дэвшүүлжээ.

 

Нугын нохдын “хэл” мундаг хөгжилтэй, тэд хоорондоо ямар дaйсантай тyлалдахад хүрснээ ярьж ойлголцдог: жишээ нь, чоно, бүргэд эсвэл хүнтэй

© Prairie Dogs / Faldrian / Wikimedia Commons
  • Чухам ямар араатантай тулахаас хамаарч тэдний зан араншин өөрчлөгдөнө. Гэрийн нохой харахаараа тэд нар зүгээр л хойд хоёр хөл дээрээ зогсоод нохой өөр рүү нь ойртох нь уу гэдгийг ажигладаг. Чоно эргэлдээд байвал нүхнийхээ аман дээрээс цухуйж ажиглана, харин хүн эсвэл бүргэд үзэгдвэл нүхэндээ бүр далд орж нуугддаг ажээ.

 

Шимпанзе “моод” гаргаж өөрөө түүнийгээ дагадаг

© M. Watson / ardea.com / East News
  • Нэг удаа Замбийн дархан цаазат газрын Жули нэртэй эмэгтэй шимпанзе өвс зулгааж аваад чихэндээ хавчуулжээ. Магадгүй бусад сармагчингуудаас ялгарахыг тэрээр хүссэн байж болох юм. Өвс нь унаад алга болохоор шинийг зулгаагаад хийчихнэ. Удалгүй бүр ч сонирхолтой зүйл болсон юм: түүнийг хүүхдүүд, найз нар нь дуурайж эхэлсэн. Харин “ээмэг” зүүх моод Жулияг өөд болсны дараа ч үргэлжилсээр л байв.

 

Далайн спонж/sponge – махны машинаар бараг таташ болгосон ч өөрийгөө дахиад “цуглуулж” чаддаг цорын ганц амьд биет юм

© Green and yellow sea sponges in McMurdo Sound / Steve Rupp, National Science Foundation / Wikimedia Commons

 

Зөвхөн хүмүүст л халамжтай эмээ байдаггүй юм, мөн кашалот болон заанд ч бас бий

© Fisheye / mediadrumworld.com / East News
  • Нас ахисан эмэгтэй кашалотууд ач, зээгээ харж байхад эрч хүчтэй залуу ээж нар хоол хүнсний эрэлд гардаг.
  • Зааны сүрэгт эхийн эрхт ёс ноёрхсон гэж хэлж болно: сүргийг бараг 80 нас хүрсэн гэж хэлж болохоор хөгшин эмэгчин заан удирдана. Зааны тугал нь зөвхөн ээжтэйгээ амьдраад зогсохгүй мөн эмээ нартайгаа ч цуг амьдардаг, энэ нь зааны тугалыг амьд үлдэх боломжийг 8 дахин нэмэгдүүлдэг байна. Яагаад гэвэл залуу ээж нар тугалаа яаж хамгаалах, туслах ёстойгоо сайн мэддэггүй, жишээ нь, шавартай  нүхэнд унахад ухаантай нас ахисан эмээ л асуудлыг амархан шийдэж чадна.

 

Заан өөрөө мэдэж төрдөг

© Thomas Breuer / CC BY 2.5 / Wikimedia Commons
  • Үүний тулд тэд тодорхой модны навч, мөчир иддэг. Үүний нэгэн адил кенийн эмэгтэйчүүд тэр л модны навч, үдсээр цай чанаж төрөх хугацаагаа наашлуулдаг ажээ.

 

Наймаалж сефийг онгойлгож чадахгүй л дээ, гэхдээ хүүхдээс хамгаалсан тагтай эмийн тагийг амархан онгойлгож чаддаг. Мөн гэрлийн эх үүсвэрийг нүдээ боолттой байхдаа ч олно

© Octopus in New England Aquarium, Boston, MA / Betty Wills (Atsme) / Wikimedia Commons
  • Номхон далайн Билли нэртэй аварга том эмэгчин наймаалж савны дотор хоол байгааг олж хараад 5 минутын дотор эргүүлдэг тагийг онгойлгож чаджээ. Энэ мундаг ур чадварыг маш энгийнээр тайлбарлаж болно: наймаалж хоолоо идэхийн тулд хясааны хуягийг байнга нээдэг ажээ.
  • Сонирхолтой нь, наймаалж гэрлийг зөвхөн нүдээрээ хараад зогсохгүй мөн тэмтрүүлээрээ хардаг гэж эрдэмтэд таамаглаж байна. Мөн тэмтрүүлийг нь бусад араатан жижигхэн загас, өт гэж боддог тул амиа бас хамгаалдаг ажээ.

 

Оцон шувуу өөрийгөө xордуулахгүйгээр далайн ус ууж чаддаг

© Liam Quinn / Flickr / CC BY-SA 2.0 / Wikimedia Commons
  • Оцон шувуу зориуд далайн ус уудаггүй, гэхдээ олзоо амандаа хийхэд хоолтой нь цуг далайн ус биед ордог. Далайн давстай ус тэдний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байж болох тул толгойд байрлах нүдний дээрх булчирхай нь шүүдэг ажээ. Уг булчирхай нь биднийхээр бол бөөрний үүргийг гүйцэтгэж байгаа юм. Илүүдэл давс нь хошуугаар нь эсвэл шувуу найтаахад гардаг. Энэ учир шалтгаанаар найтааж байгаа оцон шувууг зарим хүмүүс ханиад хүрч гэж боддог ажээ.

 

Далайн чөтгөp загас ерөөсөө бүх юмаараа харь гарагийнх гэмээр: ан хийх зальтай арга, гадаад төрх, үржих арга, этгээд хачин эрүү нүүр

© Paulo de Oliveira / Biosphoto/Bios Photo / East News
  • Далайн чөтгөр загас бол араатан бөгөөд гүн усны харанхуй орчинд амьдардаг.  Тийм учраас байгаль эх түүнд ан хийх нэгэн зальтай аргыг бэлэглэжээ: нурууны урд сэрвээний үзүүрт гэрэл шиг зүйл бий, үүгээрээ сониуч загаснуудыг урхидна.
  • Усны гүнд хоол хүнс хомс хэдий ч энэ араатан хоол идэх дуртай. Харин түүний эрүүний зөөлөн яс нь өөрөөсөө 2 дахин их хэмжээтэй олзыг идэхэд тусалдаг.
  • Далайн чөтгөр загасны эмэгчин тун ховор. Тийм учраас маш этгээд аргаар үрждэг: эрэгчин эмэгчнийг олсны дараа эмэгчинд шүдээ зоож фермент ялгаруулна. Уг фермент нь хосуудыг нэгэн бүхэл – бүр судасны систем нь хүртэл нэгдмэл болдог ажээ. Эмэгчин өөрийн биед орсон шимэгчийг үxэн үxтлээ тэжээх ёстой, гэхдээ үр удмаа хүссэн цагтаа гаргана. Зарим нэг тохиолдолд нэг эмэгчинд үр удмаа үлдээхийг хүссэн 8 хүртэлх жижигхэн эрэгчин хаздаг ажээ.

 

Далайн нялцгай загас хэдэн сараар ч юм идэхгүй байж чадна. Тэрээр ургамлаас шим тэжээлийг нь “xулгайлж” өөрийн эс болгон шингээж авдаг. Үүнийхээ ачаар нарнаас хоол хүнсээ олж авдаг байна.

© Karen N. Pelletreau / CC BY 4.0 / Wikimedia Commons

 

Виржинийн кардиналын эрэгчин нь улаан өнгөтэй, харин эмэгчин нь саарал туяатай байдаг. Гэхдээ Пенсильвани мужид эрэгчин болон эмэгчин шинжийг хамт агуулсан шувууг олжээ.

© Inland Bird Banding Association / Facebook

 

Каракатиц хүүхэд төдийгүй томчууд ч атаархмаар биеэ барьж чаддаг

© Depositphotos.com
  • Биеэ барих нэгэн алдартай тест байдаг: хүүхдийн өмнө зефир эсвэл өөр ямар нэгэн амттан тавина. Хэрвээ хүүхэд бие барьж зефирийг идэхгүй бол 15 минутын дараа дахиад нэгийг нэмж авна. Ямар нэгэн тaaшаалыг хойш тавьж чаддаг хүүхэд амьдралд том амжилтад хүрэх магадлал өндөр байдаг ажээ.
  • Туршилтад орсон каракатиц загас өөртөө гурван ч амттан цуглуулж чадсан юм. Туршилтаас харахад каракатиц ногооны сам хорхойд хамгийн их дуртай, дараа нь хаан сам хорхой, хамгийн дургүй нь – хавч. Туршилтад орсон ихэнх каракатиц идэх дуртай амттанаа битүү савнаас авахын тулд 50-130 секунд хүлээж тэвчсэн, уг нь хажууд нь онгорхой саванд нэг их дуртай биш хаан сам хорхой нь байсан юм шүү дээ. Ийм тэвчээртэй каракатицид юм заахад амархан сурч байсан гэдэг.

 

Зарим нэг цахлай хоолоо олж идэхээсээ өмнө газар дэвсэлж чичиргээ үүсгэдэг. Өтнүүд бороо орох гэж байна гэж бодоод өөрсдөө ил гараад ирдэг ажээ.

© diabirdfrance / Reddit

Та амьтдын тухай ямар сонирхолтой баримт мэдэх вэ? Ямар зэрлэг амьтан эсвэл ховор шувуу та харсан бэ?

26
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *