
Хүн төрөлхтөн өөрийн түүхэн цаг үеэс хойш байгаль дэлхийг өөрийн хэрэгцээндээ тааруулан удирдаж ирсэн гэхэд хилсдэхгүй. Байгаль эхээс заяасан өөрийн гарал үүслээрээ яваа амьтад төдий л төгс биш байна гэж үзэн өөрчлөхөөр шийдэх нь зөвхөн цаг хугацааны л асуудал байлаа. Гэрийн тэжээвэр олон амьтдыг бид хүний хийсэн ажлын үр дүнд бий болсон гэж бодож явдаг. Үүний зэрэгцээ хүн төрөлхтөн зэрлэг амьтдыг ч өөрчлөхийг зорьж иржээ. Хүний оролцоогүйгээр огт төрөхөөргүй байсан эрлийз зэрлэг амьтдыг танилцуулахаар бэлдлээ. Тэдний зарим нэг нь бидний хувьд энгийн (луус – эрлийз гэдгийг та мэдэж байсан уу?), харин зарим нэг нь том алдаа болсон амьтад (алуурчин зөгийтэй таарахаас зайлсхийгээрэй) юм.
Лайгер

Арслан болон эмэгчин бар (эрслэн)-ын дундаас гарсан эрлийз. Байгалийн зохицолдлогоороо энэ хоёр амьтны дундаас лайгер төрөх боломжгүй юм. Учир нь байгальд тэд угаасаа хоорондоо таарч учрахгүй. Муурын төрөлдөө хамгийн томд тооцогдоно. Лайгерийн биеийн жин 400 кг хүрч болох ажээ.
Усны булга + өмхий хүрэн

Энэ бяцхан амьтныг усны булга болон өмхий хүрэн хоёроос гаргаж авсан. Зэрлэг байгальд бас таарч болзошгүй.
Алуурчин зөгий буюу африкжуулсан зөгий

Хүнд байгаль эхийг бүү оролд гэснийг анхааруулсан тохиолдол юм уу даа. Илүү дуулгавартай, халуун цаг агаарт тэсвэртэй зөгий гаргаж авах үүднээс европын бал өгдөг зөгий болон африкийн зөгийг нийлүүлжээ. Үр дүн нь зорилгоосоо тэс өөр болсон: эрлийз зөгий нь уур хилэнтэй, хүнд илүү хурц ширүүн ханддаг бас амь бөхтэй болсон байна. Гарсан зөгийг санаандгүй байгальд алджээ. Одоо алуурчин зөгий нь Өмнөд, Төв болон Хойд Америкт өөрийн жамаар үржсээр л байна.
Луус

Илжиг, адууны дундаас гарсан эрлийз. Авхаалж самбаатай, адуунаас урт насалдаг. Илжгийг бодвол зөрүүд зан нь бага бас илүү ухаантай хэмээгддэг.
Тэмээ лам гөрөөс

Нэг бөхтэй тэмээ болон лам гөрөөсний дундаас гаргаж авсан. Үс ноосоороо лам гөрөөс шиг, харин хэмжээгээрээ тэмээ шиг байна гэж төлөвлөжээ. Хүч чадал, аашаараа – тэмээтэй төстэй.
Саванна

Гэртээ зэрлэг муур тэжээх хүний хүслийн үр дүнд бий болсон эрлийз. Саванна – гэрийн муурыг африкийн сервалтай нийлүүлсэн байна. Дэлхий дээрх хамгийн өндөр үнэтэй муурт тооцогддог.
Шаузи

Гэрийн муурыг зэрлэг мууртай нийлүүлж гарган авчээ. Муурын бүлээс бас нэгэн зэрлэг амьтныг гаршуулах зорилго агуулжээ. Уг ажлыг үр дүнтэйд тооцдог. Гэхдээ бас дутагдалтай тал бий гэж хэлж болно: шаузи – үнэхээр хөдөлгөөн ихтэй амьтан бөгөөд хүний орон байрыг хэдхэн цагийн дотор орвонгоор нь эргүүлдэг. Шаузи нь их нөхөрсөг. Таны байр жижигхэн талбайтай бол тэжээхгүй байсан нь дээр шүү.
Бизонозубр

Европ бух болон америкийн бизон бухын дундаас гаргаж авсан эрлийз. Хоёр төрлийн бухын бүх шинж чанарыг өөртөө агуулсан, хэмжээгээрээ ч том.
Чоно нохой

Бас чехословакийн чоно нохой ч гэдэг. Немц овчарк болон карпатын чонын дундаас гарчээ. Чонын эрч хүч, чадалтай нохой юм.
Нарлуга

Нарвал болон цагаан халим дундаас гаргаж авсан эрлийз. Зэрлэг байгальд бараг байхгүй гэж үзэж байсан ч сүүлийн жилүүдэд Хойд Атландад таарах нь улам ихсэх болжээ.
Яглион

Ягуар болон арслангийн эрлийз. Ихэвчлэн хар зүстэй төрнө. Хүний арчилгаанд л амьдарч байгаа, зэрлэг байгальд одоогоор төрөөгүй.
Хайнаг

Тэжээвэр үнээ болон сарлагийн дундаас төрсөн эрлийз. Мал аж ахуйг хөгжүүлэх зорилгоор гарсан гэж үздэг. Монгол, Төвөд болон Балбад таарна.
Харин эндээс насан туршдаа ханилан амьдардаг романтик амьтдыг сонирхоорой.








Баярцогт Мөнгөншагай
2023/06/17 at 22:26
.
Maya Eve
2023/06/18 at 14:51
Ygaad neg bohtei temeeg 2 bohtei temeetei heelduulvel 3 bohtei temee gardaggui ym bol?
Данхан Толгойт
2023/06/19 at 20:03
Лигр ч аймаар шүү асар том биетэй
Ганг Өвөө Нь Ирлээ
2023/06/20 at 11:43
Anhtuya Anhaa chi bn