2020 он биднийг гайхшруулж дуусахгүй нь бололтой. Сүүлийн үед нисдэг могой хүмүүсийн анхаарлыг ихээр татах болоод байна

0

Цахим орчинд могойнуудыг “nope ropes” гэж хочилдог нь зүгээр ч нэг тохиолдлын хэрэг биш. Тэд оройн хоолондоо хэнийг эсвэл юуг идэхээ хэзээ ч ялгаж, голж шилдэггүй. Могойнуудын ихэнх төрөл зүйл нь хортой байдаг тул тэдэнтэй учирвал хатгуулж хордох магадлал өндөр байдаг. Мөн бүх тивд байдаг нь тэднээс үргэлж зайлсхийх, болгоомжлох шалтгаан болдог билээ.

2020 он бидний амьдралд хар дурсамж их үлдээжээ. Гэхдээ энэ жил дуусах болоогүй гэдгийг батлах мэт, яг л жигүүртэн шиг агаарт чөлөөтэй хөвдөг могой хүмүүсийн анхааралд ихээр өртөх болжээ.

Агаарт чөлөөтэй хөвж, нисэж буй могойг эрдэмтэд судалж байна

Jake Socha

Дэлхий дээр нисдэг гэх тодотголтой 5 төрлийн могой байдаг бөгөөд зүүн өмнөд Азийн Энэтхэг, Шри Ланк болон өмнөд Хятадын бүс нутгаар нутагладаг ажээ. Тэдний хор хүмүүст үхлийн аюулгүй ч мэлхий, шувуу, сарьсан багваахай, гүрвэл болон мэрэгч амьтан зэрэг жижиг биетэй амьтдад маш аюултайд тооцогддог.

Бусад могойн төрөл зүйлүүдээс ялгарах онцлог шинж нь тэд агаарт нисэж буй мэт хөвөх чадвартай. Уг могой нь модонд амьдрах тул энэ нь тийм ч онц содон зүйл биш ажээ. Энэхүү могой нь мөчрөөс мөчир дамжин үсрэх мэт хөдөлгөөн хийдэг бөгөөд агаарт яг л газарт мушгиран яваа мэт хөдөлгөөн хийдэг ажээ.

 

Виржиниа Тек Их Сургуулийн судлаачид агаарт хэрхэн хөвж буй талаар судалгаагаа нийтэд ил болгожээ

Jake Socha

 

Энэхүү могой нь агаарт биеэ хавтгай мэт болгох бөгөөд хурдаа удаашруулж газардахын тулд мушгирсан хөдөлгөөн хийж тэнцвэрээ хадгалж байгааг тогтоожээ.

Michael Diersing

Виржиниа Тек Их Сургуулийн судлаачид диваажингийн модны могой (лат. Chrysopelea paradisi) гэж нэрлэгдэх энэхүү өвөрмөц төрөл зүйлийн талаар илүү их мэдээлэл олж авахаар ажиллаж байна. Энэ могой нь цилиндр хэлбэрийн биеэ хавтгай мэт болгож агаарт тогтдог ажээ. Манай сайтын нийтлэлийг уншигч танд судалгааны багийн удирдагч доктор Жек Сочагийн (Jake Socha) өгсөн ярилцлагыг хүргэхээр бэлдээд байна.

Доктор Жек Соча нь Виржиниа Тек Их Сургуулийн Биоинженерчлэл механизмын тэнхимд багшилдаг бөгөөд тэрээр амьтдын механик үйл хөдлөлийн чиглэлд 20 жил судалгаа хийсэн туршлагатай нэгэн ажээ. Энэхүү төрөл зүйлийн талаар доктор Сонча хэлэхдээ, “Араас харагдах байдал нь кобра могойн ойрын хамаатан гэж хэлж болохуйц байдаг. Учир нь кобра могой толгой хэсгийн хавирганаас бүтсэн арьсан хэсгээ өргөхөд толгой нь хавтгай хэлбэртэй болдог нь энэ могой агаарт толгойгоо хавтгай хэлбэрт оруулж байгаатай төстэй байна” хэмээжээ.

 

Судлаачид судалгааны бааздаа удаашруулагч камер байрлуулж могойн хөдөлгөөнийг судалжээ

Isaac Yeaton, Shane Ross, Grant Baumgardner and Jake Socha

Биеэ хавтгай хэлбэрт оруулснаар энэхүү могой нь агаарт удаан тогтох боломжтой болохоос гадна хол зайд үсрэх нөхцөл бүрддэг ажээ. Үүнээс гадна мушгирсан хөдөлгөөн хийж буй нь тэнцвэрээ хадгалж газардахад нь тусалдаг байна.

Гар хөл, далавч гэх мэт зүйлсгүй могой ийнхүү агаарт хөвөх мэт тогтох чадвар суусан буй нь судлаачдын анхаарлыг ихэд татжээ. Шинжлэх ухааны үүднээс авч үзвэл могой нь агаарт 1 секунд орчим л тогтох боломжтой байж болох хамгийн тохиромжгүй хэлбэрийн биетэй амьтан аж. Тиймээс судлаачид энэ төрлийн могойны аэродинамик болон биеийн механик үйлдлүүд дээр илүү анхааран судалж байна.

“Нисдэг могойны онцлох гол хоёр шинж нь биеийн хэлбэрээ хувиргах болон агаарт сэлж буй мэт долгилсон хөдөлгөөн хийж буй нь юм. Манай судалгааны багт тэдний биеийн аэродинамикийн тухай мэдээлэл хангалттай бий бол агаар дээр хийж буй тэрхүү долгилсон хөдөлгөөний талаар мэдээлэл хомс байна.” хэмээн доктор Соча судалгааныхаа талаар нэмж хэлсэн юм.

 

 

Тэдний судалгааны үр дүнд суурилж компьютер дээр могойн хөдөлгөөнийг дүрсэлсэн 3 хэмжээст загвар гаргажээ

Isaac Yeaton, Shane Ross, Grant Baumgardner and Jake Socha

Жек Соча Исаак Ийтон тэргүүтэй судалгааны баг Холливудын кинонд ашигладагтай ижил хөдөлгөөн удаашруулан бичигч технологи ашигласан бөгөөд ингэхдээ могойн биед мэдрэгч тавьж 3 хэмжээст загвар гарган авчээ.

Судалгааны талбайд нэг үзүүртэй мөчир болон нэг модыг байрлуулж өгснөөр могойн явах чиглэлийг нарийн тооцоолох явцыг хөнгөвчилж, дараа дараагийн туршилтуудад нэн хэрэгтэй 3 хэмжээст загвар гарган авахад дөхөм болгож өгчээ. Судалгааны үр дүнг харахад хэрэв могой мушгиран долгиолсон хөдөлгөөн хийхгүй бол агаарт илүү хол зайг туулах боломжтой нь тогтоогджээ.

Мөн доктор Соча хамгийн хүндрэлтэй судалгааны хэсгийнхээ талаар, “Судалгааны хамгийн хэцүү хэсэг нь амьд могойтой хийсэн хэсэг байлаа. Бид могойн бие дээр мэдрэгчтэй тэмдэг тавьж, тэдний агаарт гаргаж буй хөдөлгөөнийг хиймэл орчинд оруулж чадсан” хэмээжээ.

 

Агаарт мушгирсан хөдөлгөөн хийх нь могойн тэнцвэрийг хадгалаад зогсохгүй хол зайд хүрэх боломжийг бүрдүүлж буйг судалгаагаар тогтоожээ

Нисдэг могойн агаар дээрх долгилсон хөдөлгөөний учрыг тайлахын тулд хийсэн судалгааны ажил болон загварчлалууд нь робот техникийн салбарт ч үр дүнгээ давхар өгч эхэлжээ. Могойн хийдэг тэрхүү өвөрмөц хөдөлгөөн нь роботыг элс ус гэх мэт хүндрэлтэй орчинд ажиллах чадавхыг сайжруулахад ашиглагдах боломжтой буй ажээ.

Өмнө дурдсанчлан нисдэг могойн 5 төрөл байдаг бөгөөд нисэх чадвараа тэрхүү 5 төрлийн могой цаашид хөгжүүлэх боломжтой эсэх тухайд доктор Соча: “Ерөнхийдөө агаарт хийдэг энэхүү мушгирсан хөдөлгөөн нь тэднийг шинэ төрөл зүйл хэмээн үзэхэд хангалттай байсан. Эдгээр могойнууд нь бусад газрын могойн төрлүүдээс бодвол араатан амьтдаас зайлах чадвар сайтай гэдгээрээ мөн онцлогтой. Гэхдээ нисдэг могойн нутагшдаг зүүн Өмнөд Азийн бүс нутаг сүүлийн хэдхэн арван жилд маш их өөрчлөгдөж, хүний гараар талхлагдсан. Амьдрах орчин хумигдсан үед хувьсан хөгжих чадавх ч мөн адил бага” хэмээн ярьсан юм.

 

Могой хэрхэн нисэж буй талаарх судалгааны үр дүн робот техникийн салбарт ч хавсарга болон хэрэглэгдэж байна

Jake Socha

“Бидний судалгааны зорилго могойн хөдөлгөөнийг илүү нарийн судалж 3 хэмжээст орчинд харуулах байсан. Мөн тэдний мэдрэлийн тогтолцоо тэдний энэхүү долгилсон хөдөлгөөнийг удирдахад хэрхэн нөлөөлж буй талаар судалсан. Мэдээж үүнээс гадна судлах зүйл олон бий.” Хэмээн доктор Соча судалгаагаа цаашид үргэлжлүүлэх талаар ярьсан байна.

 

Нисдэг могойн судалгааны талаарх дэлгэрэнгүйг дараах бичлэгээс үзнэ үү

Олон хүмүүс цахим орчноос шувуу мэт агаарт хөвж нисдэг могойн талаар олж мэдээд тийм ч таатай байгаагүй нь лавтай. Гэвч үнэндээ энэ төрлийн могойнуудыг хүмүүс 18 дугаар зууны үеэс олж нээж, судалж байсан түүхтэй ажээ. Тухайлбал: 1758 онд туузан нисдэг могойг (banded flying snake), 1802 онд цэцгэн нисдэг могойг (ornate flying snake), 1827 онд диваажингийн модны могойг (the paradise tree snake), 1943 онд Шри Ланкийн нисдэг могойг (Sri Lankan flying snake) тус тус олж нээж байжээ.

Эдгээр нисдэг могойн талаар таны байр суурь ямар байна вэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй бодлоо хуваалцаарай.

42
ГайхмаарГайхмаар
10
ТэнэглэлТэнэглэл
5
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

55 Сэтгэгдэл

  1. Оотноо Оокоо

    Оотноо Оокоо

    2020/07/16 at 10:28

    Hydlaa deeshee olsnii tasarhai shideed zyrgiin awchihdag uym bilee..

  2. Мөнхсайхан Мөнгөн

    Мөнхсайхан Мөнгөн

    2020/07/16 at 13:32

    2 jiliin umnuh ym bndag

  3. Э. Анударь

    Э. Анударь

    2020/07/16 at 14:07

    Niseh bish ondroos l unaad bgn bishu hha

  4. Daam Messi

    Daam Messi

    2020/07/16 at 14:26

  5. Serendipity JM

    Serendipity JM

    2020/07/16 at 14:32

    Луугийн үр сад уу?🤣🌝❤️

  6. Munkhbayar Nyamdorj

    Munkhbayar Nyamdorj

    2020/07/16 at 14:51

    nisdeggvimaa undruus hol dvvldeg mogoi bdgiimaa

  7. Anjilla Jilla

    Anjilla Jilla

    2020/07/16 at 15:02

    Het tunia muutsigasa bolod salhind hiised yvj bsn ch yum bilu🤣🤣

  8. Yuko A Yuko

    Yuko A Yuko

    2020/07/16 at 15:03

    joom shuwu shig nischku l bol yhu

  9. Uugaa Uugaa

    Uugaa Uugaa

    2020/07/16 at 15:14

    Суман могой гэж байдаг гэсэн ялангуяа говьд байгдаг гэсэг шүү

  10. Yelmira Badikhul

    Yelmira Badikhul

    2020/07/16 at 15:48

    Рггггг

  11. Yelmira Badikhul

    Yelmira Badikhul

    2020/07/16 at 15:48

    Щщкдоог

  12. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/07/16 at 16:02

    Говьд байдаг гэж үнэн байх

  13. Bayanmandal Chinzorig

    Bayanmandal Chinzorig

    2020/07/16 at 16:16

    Sumt mogoi geed govi nutgaar baidag.

  14. Ц. Тэмүүлэн

    Ц. Тэмүүлэн

    2020/07/16 at 16:17

    А. Эрэгвийлхам энийг авна байгаа.

  15. nisdeg bish biye delgeed yagl shuher shig udaan gazardana

  16. Byambajav Bayartsetseg

    Byambajav Bayartsetseg

    2020/07/16 at 17:19

    Ар гүнтэд 4өөс 5 айлын газар зарна 75552989

  17. Uuganbat

    Uuganbat

    2020/07/16 at 17:45

    kung fu pandagn mogoi l bndg

  18. А

    А' Монгол Хүү

    2020/07/16 at 18:05

    Modoor ulguud shidtsen yum bishvv

  19. Erkhem Bayar

    Erkhem Bayar

    2020/07/16 at 18:14

    yu yriad bgamde eniig chin barag 10n jiliin umnu meddeg bsan shd

  20. Амар Санаа

    Амар Санаа

    2020/07/16 at 18:17

    hezee ch tiim yum bdaggui yum

  21. Bayka Bayka

    Bayka Bayka

    2020/07/16 at 18:27

    Gme

  22. Bayka Bayka

    Bayka Bayka

    2020/07/16 at 18:28

    H

  23. Sejeong Mongolia

    Sejeong Mongolia

    2020/07/16 at 20:05

    жоохон байхдаа мэддэг л байсан зүгээр модноос үсэрдэг л могой шд хэхэ

  24. Э. Заяака

    Э. Заяака

    2020/07/16 at 20:20

    Mogoi uuruu undur vrserdeg amitanshdee

  25. Janchiv Olonbayar

    Janchiv Olonbayar

    2020/07/16 at 20:54

    zaa bolj vz . udhgvii bas yuu nish boldoo

  26. Gungaa Gungaa

    Gungaa Gungaa

    2020/07/16 at 21:16

    Cohor ymu chi

  27. Aldarsaihan Anudari

    Aldarsaihan Anudari

    2020/07/16 at 21:33

    Hurelbaatar Rose

  28. zochin

    2020/07/16 at 21:48

    Хөдөлгөөний динамик загварыг нь судалж үзэх нь чухал.Биеэ хавтгай байдалд оруулах нь агаарт удаан тогтох нөхцөл нь юм.Гэвч хангалттай түвшинд хүртэл хавтгай болж чадахгүй нь ойлгомжтой. Харин бид загварчлал дээр хангалттай талбай үүсгэж мушгирсан хөдөлгөөнийг хурдасгавал сонирхолтой нисдэг биет бий болгох боломж харагдаж байна.

  29. Сабо Ф.П

    Сабо Ф.П

    2020/07/16 at 21:57

    zuer l modnoos modni hoorond userdeg amitanshde 10 tai baihdal meddeg bsn

  30. Д. Уранзаяа

    Д. Уранзаяа

    2020/07/16 at 21:59

    modnoos mod damjij vserdeg mogoi baidgiish de hu

  31. Ц. Маарт

    Ц. Маарт

    2020/07/16 at 22:42

    nachin luuuu😂

  32. Б. Дулмаа

    Б. Дулмаа

    2020/07/16 at 22:57

    Хөөш нисдэг могой биш. модноос модны хооронд дамжих гэж харавдаг юм. Бага солиороорой

  33. Амка Амка

    Амка Амка

    2020/07/16 at 23:24

    bitii tngtede

  34. Enhjin Earl

    Enhjin Earl

    2020/07/17 at 00:00

    Yhha nisdeg gher l luu tusuulud bsn chin userdeg mogoi bj

  35. Tsolmon

    Tsolmon

    2020/07/17 at 00:16

    .

  36. Davaajargal Jagaa

    Davaajargal Jagaa

    2020/07/17 at 00:41

    Danna Kubrickmogoi niseed bhd aalz ygd nisej bolku gj hahahaha

  37. Orzel Aquila

    Orzel Aquila

    2020/07/17 at 01:41

    Ер нь бол модноос модонд үсэрдэг могой бий.
    Гэхдээ Монголд байхгүй ээ

  38. Батбаяр Биндэрьяа

    Батбаяр Биндэрьяа

    2020/07/17 at 02:49

    Suman mogoi gej bii

  39. Nambaa Tuwshnee

    Nambaa Tuwshnee

    2020/07/17 at 03:29

    Nisdeg bishee harwaj vserdeg suman mogoi hortoi mogoi

  40. Gerel Bagsh

    Gerel Bagsh

    2020/07/17 at 05:41

    Би ийм могойг үзсэн юм бна .бүр модгүй газар гэхдээ маш ховор байхаа. Би өөрөө Сүхбаатар аймгийн Халзан сумын могойн цагаан овоо гэдэг газар төрсөн хүн .бага байхад тэмээн тэрэгтэй усчин дагаад тэргэн дээр суугаад явж байхад тэрэгний хажуугаар газраас хөндий дугуйны өндөрт босоогоор мушгиралдад явж байсан. Тэгээд би хүн үнэмшихгүй гээд хүнд хэлдэггүй байгаад саяхан нэг дүүдээ ярьтал байдаг ш дээ би хүртэл харсан гэж хэлсэн. Надтай бол нэг л таарсан. Огт модгүй газар.

  41. Darcy Salamon

    Darcy Salamon

    2020/07/17 at 06:46

    Suman mogoi gj ih osorguu amitan bdag gdiim bailee. Jingiin tsuwaa ywj bhad hoyr taldaaa modon awdar achsan temeeg awdartai ni newt harwaj ooroo hadand nylagdaj uhej bsan geh huuch yria ch bdag unen hudliig ni medehgui ee. Bi oilgohdoo buunii sum shig ed baihnee l gj oilgoson hhe

  42. ᠡᠩᠬᠡ ᠵᠢᠷᠭᠠᠯ

    ᠡᠩᠬᠡ ᠵᠢᠷᠭᠠᠯ

    2020/07/17 at 07:56

    Золоо Золжаргал

  43. Jadamba Amgalanbayr

    Jadamba Amgalanbayr

    2020/07/17 at 08:20

    Mogoi nisgeed l bgaarai

  44. Jaavaa Sh

    Jaavaa Sh

    2020/07/17 at 09:01

    Gowid suman mogoi bdg ih ayultai gesen

  45. Nymdorj Erdene Baatar

    Nymdorj Erdene Baatar

    2020/07/17 at 09:23

    Mogoi niseh bish Suman mogoin chawk gedgiin maa sonsoj bsanuu

  46. Zawaan ymaa

  47. Өвлийн Өвгөн

    Өвлийн Өвгөн

    2020/07/17 at 18:44

    Монголд тэгвэл нисдэг. Биш. Бүүр. Яридаг могой байдагиим

  48. Догсом Өсөхбаяр

    Догсом Өсөхбаяр

    2020/07/17 at 19:04

    суман хайрхан гэдэг юмаа

  49. Батбаатар Бааска

    Батбаатар Бааска

    2020/07/17 at 19:23

    barag luu ym bishvv xxa

  50. Namjil Dorjkhand

    Namjil Dorjkhand

    2020/07/17 at 19:30

    Монголд үсэрдэг харвадаг эр эм олон могой байнаа.Одоо удахгүй нисдэг болох байхөө.Тэгээд нисэж байгаад л нэг өдөр хад мөргөөд л нялга ш дээ.Тэгээд хаанахын ямар могой гэж үү?…Яагаав дээ улсын нийслэл Улаанбаатар хотын төвд байрладаг сайхан ордны 76 л байхгүй юу даа.Ха ха ха.

  51. Нэр Овог

    Нэр Овог

    2020/07/17 at 19:44

    Нисдэг гэнэ шүү😄😄
    харавдаг юумуу, дүүлдэг гээч.😄

  52. Найдан Оюунцэцэг

    Найдан Оюунцэцэг

    2020/07/17 at 20:41

    модоор өлгөж аваад шидэж байгаад зургий нь авсан юм бишүү.

  53. Altantuya Altanchimeg

    Altantuya Altanchimeg

    2020/07/17 at 23:40

    udhkvv hashaanii nohoi maani odoos yriad ehlhwiidwee

  54. Suhtomor Nemulen

    Suhtomor Nemulen

    2020/07/17 at 23:48

    Zayaka Zaya

  55. Batzaya Haran

    Batzaya Haran

    2020/07/18 at 00:34

    lulsiin amitan shvv be

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *