
Хятадын өмнөд хэсэгт байрлах Ибинь хотод хяналтын камер нэгэн аймшигтай үйл явдлын гэрч болон бичлэг хийж үлдээжээ: засварчин залуу хоёр машины дунд хавчуулагдана. Азаар тэр хүнд бэртэл гэмтэл авалгүй гарч иржээ.

9 дүгээр сарын 22-нд хийгдсэн хяналтын камерын бичлэгээс харахад шар өнгийн Hummer машин засварын үеэр гэнэт байрнаасаа хөдлөн урагшилж байгаа нь тод харагдана. Засварчин залуу машиныг өөрийн биеэр зогсоохыг оролдсоны гайгаар хоёр машины дунд хавчуулагджээ.
Хажууд нь байсан хүмүүс залууд туслахаар яаран цугларч. Азаар засварчин залуу хэдхэн газраа шарх авч булчингийн хөнгөн гэмтэлтэй л хоцорчээ.









