
Орчин цагийн үсчин – жинхэнэ шидтэн бөгөөд ямар ч хүний үсийг зөгнөлт бүтээлийн дүр шиг харагдуулж чадна. Өөрийнхөө үсийг үлгэрийн гүнж шиг хурц ягаан өнгөөр будаж үзмээр байна уу? Болно шүү дээ. Өөрийгөө улаан үст лусын дагина Ариэль болон хувирчээ гэж бодмоор байна уу? Тэрэн шиг амархан зүйл алга. Та өөрөө гадаад төрхөө өөрчлөх зориг гаргаж чадвал олон үсчин “хувиргаад өгье” гэж хэлнэ.
Үс будах орчин үеийн технологийн хөгжсөн нь бидний аз, үүний ачаар бид долоо хоног болгон үснийхээ өнгийг өөрчилж чадаж байна. Хамгийн гол нь эдгээр өөрчлөлтийн улмаас үсний эрүүл мэнд огт хохирохгүй. Учир нь үсчинд түр будаг түрхэж байна эсвэл үсэнд сөрөг нөлөөгүй байгалийн гаралтай будаг ашиглах нь түгээмэл болжээ. Тиймээс жинхэнэ моод дагагч бүсгүйчүүд, залуучууд минь өөрийгөө хязгаарлах юу байх вэ? Зориг гарган гадаад төрхөө өөрчилцгөөе.
Бараг л Мальвина болжээ

Ноён Цэнхэр Сахалт

Урьд өмнө үсээ ингэж өнгө өнгөөр будуулж байсангүй

Одоо миний үс шөнийн харанхуйд гэрэлтэнэ

30 нас хүрсэн ч үснийхээ өнгөөр тогломоор санагддаг

Нууцлаг солонгон будалт

Үсээ хурц өнгөөр будах үед туяагаа сонгох нь хамгийн том алхам. Өөрийн арьс, нүдний өнгөнд тохируулахыг хичээгээрэй. Мөн хурц өнгө хурдан өнгөө алддагийг мартаж болохгүй. Тиймээс өнгөө удаан барьдаг будаг сонгох нь чухал.
Өнгийн бүх туяа нэг толгойд

Өмнө ба дараа нь

Хар арьст бүсгүй үсээ зургаан өнгөөр будуулсны дараа

Бага зэрэг хөх өнгө ер нь буруудахгүй

Зоригтой бас зэрлэг

Бусдаас хамгийн үзэсгэлэнтэй нь

Ягаан бас хөх

Хүүхдүүд ч томчуудаас дутахгүй

Зөөлөн ягаан өнгө

Үсээ хурц өнгөөр будуулсны дараа илүү их арчлах шаардлага гардаг, эс бөгөөс өнгөө хурдан алдаж гундуу харагдах болно. Нэгдүгээрт, сайн чанарын будаг сонгоно, өөрөөр хэлбэл үсэнд гаж нөлөөгүй будаг. Хоёрдугаарт, будуулахаас өмнө үс эрүүл байх ёстой буюу ямар нэгэн гэмтэлгүй. Гуравдугаарт, будсаны дараа үсээ байнга чийгшүүлнэ, маск болон ангижруулагчаар арчилж тэжээл өгч байх хэрэгтэй.
Гал шиг халуухан улаан өнгө

Загварлаг хэв маяг

Эндээс ганцхан удаа үсчин ороод л танигдахгүй болтлоо өөрчлөгдөж болдогийг сонирхоорой.







