
Та хууль ёсны, үнэгүй кино татаж авах вэб сайт хайж байна уу? Бид та бүхэнд дуу бичлэгийн өндөр чанартай кинонуудыг үнэ төлбөргүй татаж авч болох 10 вэб сайтыг хүргэхээр бэлтгэлээ.
1. Internet Archive
Энэхүү сайт нь дуу хөгжим, кино, ном зохиолын арвин сан хөмрөгтэй. Internet Archive-аас та дуртай киногоо торрент хэлбэрээр татаж авах боломжтой.
4-5 жилийн өмнө Internet archive сайт нь кино татах шууд холбоосыг өгдөг байсны улмаас том хэмжээтэй файлыг татах явцад алдаа зааж, татах боломжгүй болдог байсан бол торрентын тусламжтайгаар хүссэн киногоо шууд татаж үзэх боломжтой болсон.
2. Retrovision
Энэхүү сайт нь кинонуудаа Адал явдалт, Инээдмийн, Хүүхдийн, Аймшгийн, Олон ангит, Барууны гэх мэтчилэн ангилсан байдаг учраас та үзэх төрлөө сонгоод киногоо хайхад илүү дөхөм болдог. Мөн та сайтын мэдээллийн хэсэгт бүртгүүлснээр кино урлагийн тухай шинэ мэдээ мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой болох юм.
3. YouTube
Өдөр бүр сая сая бичлэг оруулахын хажуугаар үнэгүй үзэж болох олон кинонуудыг ч Youtube сайт байршуулдаг. Жишээлбэл Paramount Vault, Public Domain Full Movies сувгаар олон төрлийн кинонуудаас сонголтоо хийж үзэх боломжтой юм.
4. Crackle
Crackle нь Сони компанийн эзэмшдэг кино татах сайт юм. Та тухайн сайтад бүртгүүлж үзэх киноны жагсаалтаа гаргах боломжтой. Мөн таны киноны жагсаалтаас хамаарч Crackle сайт дараагийн үзэх киног танд санал болгодог.
Бусад сайтуудад төдийлөн байдаггүй кино, телевизийн шоуг та зөвхөн энэ сайтаас татаж авах боломжтой.
5. Open Culture
Энэхүү сайтад зочилсноор та дэлхийн олон орны киног дуу болон бичлэгийн өндөр чанартайгаар татаж авах юм. 2006 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Кино, Онлайн хичээл, Гадаад хэлний хичээл, Цахим ном, Аудио ном, Текстэн ном гэсэн үндсэн 6 хэсэгтэй. Одоогийн байдлаар Оскарын шагнал хүртсэн шилдэг кинонуудаас эхлээд Чарли Чаплины кино хүртэл 1,150 орчим киноны сан хөмрөгтэй.
6. MoviesFound Online
Энэхүү сайт нь үнэгүй татаж авах кино, телевизийн шоу, хөгжилтэй бичлэгүүд гэсэн хэсгүүдтэй ба богино хэмжээний киноноос эхлээд сонгодог болон баримтат гэх киноны мэт олон төрлөөс сонголтоо хийх боломжтой.
Мөн олон тооны төлбөргүй кинонуудыг байршуулдаг ба зохиогчийн эрхийн зөрчилтэй киног харин огт байршуулдаггүй.
7. PopcornFlix
Screen Media компанийн өмчит сайт ба ямар ч төрлийн төхөөрөмжөөс сайтад хандалт хийх боломжтой.
Олон ангит, инээдмийн, аймшгийн гэх мэт олон төрлөөс сонгох боломжтой төдийгүй National Geographic цуврал, телевизийн шоуг мөн татаж авах боломжтой.
8. Classic Cinema Online
Хэрвээ та сонгодог төрлийн кинонд дуртай бол энэ сайтаар зочилсноор Bye Bye, Birdie, Mobey Dick, Lone Ranger гэх мэт сонгодог кинонуудыг үзэх боломжтой болох юм.
9. Hulu
Та энэхүү сайтад зочилсноор татаж авалгүйгээр 100-гаас илүү кино болон телевизийн цуврал нэвтрүүлгийг үнэ төлбөргүй үзэх боломжтой юм.
10. Public Domain Torrents
Хэрвээ та сонгодог, хуучны кинонд дуртай бол энэхүү сайт танд таалагдах нь лавтай. Энэхүү сайт дээрх кинонуудыг та өөрийн хүсэлд нийцүүлэн олон төрлийн хэлбэрээс сонгон татаж авах боломжтой.








kino
2016/08/16 at 17:54
zugeer kickass, piratebay, putlocker, fmovies ntrees l uzchdiishd
Зочин
2016/08/17 at 09:56
kickass edrees uzvel torguuli irne shuu anhaaraltai bhgu bol
Зочин
2016/08/17 at 13:20
endees uzeh gesen burtguuleed ch bolohgui bn, zarim ni orohchgui bn, shal hudlaa site uud bn. End harin neg commentdeer kino uzeh goyo jagsaaltuud bsan haachichiv. Xopomiihon uursduu ustgachihdag ym uu?
zochin
2016/08/17 at 19:35
YTS.ag tgee l bolooo
Aajii Batu-sukhe
2016/08/18 at 15:53
Toogii Iverson Iverson Toogii
Munjgaa Ukanaa
2016/08/19 at 07:10
.
Tserenjav Buyankhishig
2016/08/19 at 14:08
.
Bayasuka
2016/08/19 at 14:52
Unerui gedeg chin yu gesen ug be? G-giin modemtei hun uuriinhe hudaldaj awsan erheeree oroh yum bga biz de?
hudalch
2016/08/21 at 01:17
Yts.ag
мөнх очир
2016/09/25 at 23:30
ГОЁ
Зочин
2017/05/03 at 10:09
үзэж болохгүй байна ш дээ
Зочин
2018/06/15 at 00:57
HUDLAA YUM BAINOO