Энэ яваа насны аз жаргал, зовлон зүдгүүр, өвчин зовлонг хамтдаа туулах хань ижлээ олж, үнэнч байх гэдэг ойлголт амьтны аймгийн ихэнх төлөөлөлд байхгүй. Амьтны аймгийн төлөөллийн хүйсийн харилцаа харилцан адилгүй. Моногами – ховор үзэгдэлд тооцогдоно. Авсанд ортлоо хамтдаа байх хайр дурлалын бэлгэ тэмдэг болсон хэд хэдэн амьтдыг бид та бүхэнд сонирхуулах гэж байна. Тиймээс дараа удаа та хуримын урилга дээрээ зөвхөн хос хунгийн зураг биш, жишээ нь … хос минжний зураг ч тавьж болох л юм.
Минж
Минж насан туршдаа нэг л сонгосон ханьтайгаа амьдрахыг эрхэмлэдэг. Ямар нэгэн шалтгааны улмаас бэлэвсэн хоцорвол шинэ хань эрэлхийлэх сэдэл төрөх нь юу л бол.
Оцон шувуу
Оцон шувуу хань ижлээ олох, гэр бүл зохиох асуудалд маш ухамсартай бөгөөд хариуцлагатай ханддаг амьтан. Эдгээр шувууд насан туршдаа бие биедээ үнэнч байж чадна. Эмэгчин, эрэгчин хоёул үр хойчдоо адил хэмжээнд анхаарал, халамж тавьдаг ажээ.
Шар шувуу
Эрэгчин, эмэгчин хоёр хос болбол бялзуухай нь том болж үүрээ орхисон ч гэсэн тэд хагацдаггүй. Тэд насан туршдаа цугтаа амьдрах болно.
Өрөвтас
Өрөвтасууд моногами харилцаатай байдаг, гэхдээ тэднийг “хагацашгүй” гэж шууд бас хэлж болохгүй. Жишээ нь, тэд өвөлжөө рүүгээ нисэхдээ бие биеэсээ “амардаг” ажээ.
Саарал хэрээ
Саарал хэрээ ч гэсэн моногам харилцааг эрхэмлэдэг бөгөөд насан туршдаа бие биеэ халамжилж амьдарцгаана.
Чоно
Чоно – амьтад дундаа үнэнч сэтгэлийн тод үлгэр жишээ болдог. Тэд насан туршдаа цугтаа амьдардаг бөгөөд тэднийг зөвхөн үхэл л салгаж чадна.
Хун
Хун мөнхийн хайр дурлалын бэлгэ тэмдэг хэмээгддэг. Үнэхээр ч тэд бие биедээ дэндүү үнэнч шувуу юм. Хосын эм нь үхвэл эрэгчин нь хэдэн сарын турш уй гашуу зарлаж сэтгэл зүсмээр “чарладаг” юм.
Хар тас
Царай муутай эдгээр махчин шувуунууд моногам харилцааг эрхэмлэнэ. Хар тас гэр бүл зохиогоод үхэн үхтлээ цугтаа амьдрах төлөвлөгөө баримталдаг ажээ.
Дикдик гөрөөс
Өхөөрдмөөр царайтай дикдик гөрөөс насан туршдаа бие биедээ үнэнч байдаг төдийгүй хань ижилдээ үнэхээр халамжтай байдаг юм.
Цөлийн оготно
Мэрэгч болон “үнэнч сэтгэл” гэдэг үг тохирохгүй юм шиг сэтгэгдэл төрүүлнэ. Гэхдээ цөлийн оготно энэ ойлголтыг эвдэх ажээ. Тэд насан туршийн хань ижлээ олдог, үр төлдөө тавих анхаарал халамжаа л адил тэгш хариуцаж ухамсарладаг юм.
Гиббон
Бусад сармагчны төрлүүдийг бодвол тэд сүргээр амьдардаггүй, харин гэр бүл зохиож амьдрах хүсэлтэй. Гиббон моногамn харилцааг дэмждэг, гэхдээ хосоо хуурч мэхлэн тохиолдол гарахаас гадна гэр бүлээ орхиж явна, ахуйн үл ойлголцолд ч хүрдэг амьтад юм.
Салшгүй шувууд
Энэ төрлийн тотийг зүгээр ч нэг салшгүй шувууд гээгүй юм. Хайр татам эдгээр шувуудыг жагсаалтдаа оруулахгүй бол гомдох байх.
Морин цахлай
Морин цахлай хань ижлээ сонгох асуудалд маш нухацтай ханддаг. Өөрт тохирох хосоо олоход хэдэн жилийг ч зарцуулж болно. Арга ч үгүй биз, насан туршдаа цаг амьдрах хань ижил шүү дээ.
Галуу
Галуу – моногами шувуу бөгөөд хань ижилдээ үнэнч байж чаддаг. Өвөлжөө рүүгээ нисэхдээ хүртэл цуг нисдэг шувуу юм.
Тагтаа
Тагтаа бас л моногам. Эрэгчин, эмэгчин шувуу өндгөө ээлжлэн дарна, эцэг эхийн үүргийг адил тэгш хариуцдаг.
Харин эндээс эрэгчин, эмэгчин нь өөр хоорондоо үнэхээр адилгүй амьтдыг сонирхоорой. Тэд нэг төрлийн амьтад гэдэгт итгэхийн аргагүй.
Зочин
2023/06/09 at 21:06
Царайны сайхнаар цай сүлэх биш дээ гээд үзэж тардаг байх дөө хөөрхийс.
Hvn
2023/06/18 at 12:53
hunees l deer ym❤