
Америкийн гэрэл зурагчин Майкл Паул Смит /Michael Paul Smith/ нь гэрэл зургийн урлагт өөрөө бие даан суралцсан нэгэн. Тэрээр 25 жил орчмын хугацааг гэрэл зургийн эрэл хайгуул хийж өнгөрүүлсэн бөгөөд энэ бүхний эцэст өчүүхэн жижиг зүйлсийг бодит ертөнцтэй зэрэгцүүлэн зургийг нь авахыг маш чадварлаг хийдэг болсон байна. Хуруун чинээ жижигхэн зүйлс бидний амьдардаг эгэл ахуйтай хэрхэн нийцэж, зохицож, нэгэн цул болж байгааг харуулсан Майкл Паул Смитийн бүтээлүүд ХХ зууны дунд үеийн Америк орны амьдралын дүр зургийн илэрхийлэл бөгөөд Элгин Парк /Elgin Park/ хэмээн нэрлэгджээ.
















































