
Энэ оны 2-р сарын 15-ны өдрийн өглөөний 9 цаг 30 минутын орчимд Оросын Челябинск мужийн нутаг дэвсгэрт аварга том солир дэлхийн агаар мандалд нэвтрэн орж ирж унасан. Чебаркуль нууранд унасан энэхүү аварга том солирын хэлтэрхийг хоёр хоногийн өмнө буюу 2013 оны 10-р сарын 16-ны өдөр нуурын ёроолоос гаргаж авчээ. Үзүүлж чадах аюулынхаа хэмжээгээр Хирошимагийн атомын бөмбөгний хүчин чадлын талтай тэнцэхүйц хэмжээний нөлөө бүхий энэхүү солир 570 кг жинтэй бөгөөд дэлхий дээр олдсон хамгийн том 10 солирын нэгд зүй ёсоор бичигдэх аж. Солирын хэлтэрхийг өргөх үед тэнцвэр алдагдсанаас болж, солир гурван хэсэг хуваагдсаны хамгийн том хэсгийг нь орон нутгийн музейд тавих юм байна. Харин жижиг хэсгүүдийг нь судалгаа шинжилгээ хийхэд ашиглах юм.











