
Саяхан дэлхийг тойрон аялах 18 сарын аялалаа дуусгасан Италийн гэрэл зурагчин Габриеле Галимберти /Gabriele Galimberti/ энэхүү аялалынхаа хүрээнд “Толь ба цонх” /Mirrors and Windows/ нэртэй фото төслөө хийж гүйцэтгэсэн. Таван тивийн улс орнуудын 18-30 насны бүсгүйчүүдийн унтлагын өрөөнөөс бүрдсэн энэхүү төслийн зурагнууд нь залуу бүсгүйчүүдийн ертөнц рүү өнгийсөн өвөрмөц толь болж байгаагийн дээр тухайн бүсгүйчүүдийн нийгмийн байдал, үзэл бодол, зан чанар, соёл, түүхийг харуулсан толь болж байгаагаараа онцлог юм.

















































