Энэ цэг дээр дар! Бодисын солилцоо идэвхжиж, дахин хэзээ ч өтгөн хатахгүй бас бөөрийг өвчлөхөөс бүрэн хамгаална

5

Өтгөн хаталт бол таагүй байдлаар өвдөлт өгөхөөс ч илүү сөрөг нөлөөтэй зүйл юм. Тухайн хүний эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй. “Huffington Post” эх сурвалжийн мэдээллэснээр, тогтмол болон заримдаа өтгөн нь хатдаг хүмүүс дээр хийсэн судалгааны үр дүнд энэ зовиураас болж бөөрний үйл ажиллагаа доройтох болон бөөрний архаг өвчин тусах эрсдэл нэмэгддэг болох нь батлагджээ.

АНУ-д гэхэд 3.5 сая ахмад настай хүмүүсийн эрүүл мэндийн бүртгэлийг судлахад, дийлэнх нь өтгөн хатсанаас болж бөөрний өвчин тусаж байсан байна. Судалгааг хариуцсан ахлах мэргэжилтнүүдийн нэг болох доктор Csaba Pal Kovesdy, Теннеси дэх “Мемфисийн Эрүүл Мэндийн Төв”-ийн нефрологийн ахлах эмч хэлэхдээ: “Гэдсэн дэх бактериуд өөрчлөгдөж, хоолыг удаан боловсруулж эхэлснээс болж архаг үрэвсэл бий болдог.” гэжээ.

Ойролцоогоор 42 сая америкчууд өтгөн хаталтаас болж зовж шаналдаг болохыг “Үндэсний Чихрийн Шижин, Хоол Боловсруулалт, Бөөрний Өвчин Судлалын Төв”-өөс судалж тогтоосон байна. Энэ нь нэг ёсондоо 42 сая америкчууд бөөрний өвчин тусах эрсдэлтэй байгаа гэсэн үг юм. Иймд бид та бүхэнд гэрийн нөхцөлд өтгөн хаталтыг эмчилж, сэргийлэхэд туслах 8 гайхалтай үр дүнтэй аргуудыг хүргэхээр бэлтгэлээ.

1. Гүнждийн үр

Тараг, смүүти эсвэл салатанд гүнждийн үрээс цацаж хэрэглэвэл өтгөнийг зөөлрүүлнэ. Зарим эх сурвалжууд эртний Амиш болон Хятадууд энэ аргын тусламжтай өтгөн хаталтаас сэргийлдэг байсан талаар хэлж байна.

2. Хар бурам

Орондоо орохын өмнө 1 хоолны халбага хар бурам идэх нь бодисын солилцоог идэвхжүүлдэг бөгөөд биед хэрэгтэй магни, витамин болон эрдэс бодисуудыг өгөх ач тустай.

3. Нимбэгтэй ус

Энэ энгийн арга хоол боловсруулах системийг идэвхжүүлж, бас биеэс хортой бодисыг гадагшлуулна. Өглөө бүр нэг стакан шинэхэн нимбэгтэй ус уухыг мэргэжлийн эмч нар санал болгож байна.

4. Тараг

Тараг, давсалсан байцаа зэрэг пробиотикууд нь архаг өтгөн хаталт болоход хүргэдэг бактерийн алдагдлыг нөхөж, тэнцвэржүүлдэг. Мөн найрлагандаа богино гинжин холбоо бүхий тосон хүчил агуулдаг тул өтгөнийг хялбархан гадагшлуулна.

5. Гадил

Пробиотик гэж байдаг бол пребиотик ч гэж бас бий. Эдгээр хоол хүнсэнд гадил, сармис болон сонгино багтана. Пребиотикууд нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, гэдсийг эрүүл бактериар тэжээдэг байна.

6. Хар чавга

Эрт дээр үеэс хэрэглэсээр ирсэн энэ арга гайхалтай ач тустай. Хар чавга нь эслэг чанар ихтэйгээс гадна найрлагандаа байгалийн гаралтай сорбитол буюу туулгах бодис агуулдаг. Архаг өтөн хаталтаас болж зовж буй хүмүүс өдөр бүр дундаж хэмжээтэй 7 ширхэг хар чавга идэж байх хэрэгтэй.

7. Цэг дээр дарах

“Судасны тогтолцоо 6” цэг буюу хүмүүсийн мэдэхээр “Ши-ийн далай” нь хүйснээс доош, гурван хуруу зайнд байдаг. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлэхийн тулд орчин үеийн рефлексологчид энэ цэг дээр 30 секунд дарах хэрэгтэй талаар хэлж байна. Уг цэг дээр дарах үедээ нүдээ аньж, амьсгаалаа авч, гаргах хэрэгтэйг санаарай.

8. Үнэрээр эмчлэх

Энэ эмчилгээ зайнаас таны асуудлыг шийдвэрлэнэ. Анхилуун, хурц үнэр – розмарин, амтат базил, нимбэг, жүрж, ногоон гоньд болон гааны тос зэрэг нь өтөн хаталтыг эмчилнэ. Иймд хэрэв таны өтгөн хатаад байвал дээрх зүйлсийн аль нэгийг эсвэл заримыг нь хамтад нь хэрэглэж, хурц бас анхилуун үнэр гарган, өтгөн хаталтыг зогсоож болно.

Эдгээр гэрийн нөхцөлд хэрэгжүүлж болох аргууд таныг үхэлд хүргэж болзошгүй бөөрний өвчнөөс хамгаалах болно. Энэхүү хэрэгтэйг мэдээг сошиалд бусадтайгаа хуваалцаарай.  

9
ХөөрхөнХөөрхөн
4
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Tumee Basan

    Tumee Basan

    2019/03/13 at 08:38

  2. Ичико Ичико

    Ичико Ичико

    2019/03/13 at 09:18

  3. Ичико Ичико

    Ичико Ичико

    2019/03/13 at 09:18

  4. Ичико Ичико

    Ичико Ичико

    2019/03/13 at 09:18

  5. Tsómi Sansarbaatar

    Tsómi Sansarbaatar

    2019/03/13 at 09:19

    Мөнх Зул

  6. Buyanaa Buyanaa

    Buyanaa Buyanaa

    2019/03/13 at 11:29

  7. Naidan Damdinsvren

    Naidan Damdinsvren

    2019/03/13 at 11:42

  8. Naidan Damdinsvren

    Naidan Damdinsvren

    2019/03/13 at 11:42

  9. Tsegmid Ariunbileg

    Tsegmid Ariunbileg

    2019/03/13 at 18:50

    Ss hiigeed uguuch

  10. Enkh-Amar Ganbold

    Enkh-Amar Ganbold

    2019/03/14 at 20:14

    Ч. Баясгалан

  11. Uugii Uugaa

    Uugii Uugaa

    2019/03/15 at 23:18

    Doogii Dolgormaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *