Манай дэлхийг удирдаж буй 7 нууц нийгэмлэг

3

Нууц нийгэмлэг эрт дээр үеэс л жирийн ард иргэдийн дунд болгоомжлол төрүүлдэг байв: нууц шашин шүтлэг эсвэл дээдсүүдийн холбоо – гишүүнээр зөвхөн сонгогдсон тусгай хүмүүс л орох эрхтэй. Тэд дэлхийг удирдах хүчтэй гэж өөрсдийгөө үзэцгээнэ. Ийм ойлголт төрүүлэхэд тухайн нийгэмлэгийн этгээд ёс заншил, ямар эх сурвалжаас гарч ирээд байгаа нь тодорхойгүй багагүй хөрөнгө нөлөөлж байв. Одоо ч нууц нийгэмлэгүүд оршсоор байна, тэд дэлхийг удирдахгүй ч гэлээ ямар нэгэн байдлаар дэлхийг удирдах санаархлаа алдсангүй.

Манай гаригийг эзлэх нууц хүсэл тээж явдаг зарим нэг нийгэмлэгүүдийг танд танилцуулахаар бэлдлээ.

Масончууд

© Abbie Rowe / Public Domain / wikipedia

АНУ ерөнхийлөгч асан Гарри Трумэн (1945-1953 он, фартуктай, голд нь) масоны билэг тэмдэгтэй байгаа нь

Энэ дэлхий дээр Масоны бүлэглэл шиг аливаа нэг дэлхийн хэмжээний янз бүрийн үйл явдалд нөлөөлсөн байж болзошгүй сэжиг тааварт өртдөг өөр бүлэг гэж үгүй биз ээ. Масончуудын бүлэг нь (чөлөөт чулуучид) 1717 онд байгуулагдсан боловч бүр эртнээс буюу тамплиерүүдийн үеэс эхтэй гэж үзэх нь ч бий. Энэ байгууллага нь янз бүрийн бүлгээс бүрдэх ба тэдгээр нь өөрийн гэсэн тусдаа дүрэм журамтай байж болдог байна. (жишээ нь зарим нэг нь өөрийн эгнээнд эмэгтэйчүүдийг элсүүлэхийг зөвшөөрдөг бол зарим нь үүнийг хориглодог гэх мэт)

Энэ байгууллага одоо ч оршсоор буй бөгөөд дэлхий даяар тухайн бүлэглэлийн 4 сая гаруй гишүүд байдгаас томоохон улс төрчид, бизнесийн төлөөлөгч нар урьд өмнөх шиг голлох үүрэгтэй байсаар байна. Жишээ болгоход АНУ-ыг үүсгэн бий болгосон хүмүүс нь масончууд байсан билээ. Чухам тэдгээрийн үйл ажиллагаа нь тухайн байгууллагыг дэлхийн хэмжээний янз бүрийн хуйвалдааныг зохион байгуулдаг гэж хардах үндэс болсон гэж үздэг. XX зуунд масончуудыг үзэн ядах шалтгаан бий болсон нь зарим томоохон улс төрчдийн итгэл үнэмшилтэй холбоотой бөгөөд үүний нэг жишээ нь: Адольф Гитлерийн үзэж байснаар дэлхийг еврейчүүд удирдаж байдаг гэх зэрэг болно.

Хэдийгээр масончуудтай холбоотой олон янзын домог, цуу яриа байдаг боловч орчин үеийн масончуудын үйл ажиллагааны үндсэн чиглэл нь сайн үйлс, буяны үйл ажиллагаа бөгөөд бүлэглэл болгоны гишүүд янз бүрийн сайн үйлсэд хандив өгдөг билээ. Нэмээд хэлэхэд энэ байгууллагад зөвхөн ямар нэг шашин шүтдэг хүн л орж болох ба харин чухам ямар шашин шүтэх нь чөлөөтэй, масоны үзэл бодолд шашны ялгаа нөлөөлдөггүй байна.

 

Бильдбергийн клуб

© Michiel1972 / wikipedia

Нидерланд дахь “Бильдберг” хэмээх зочид буудал

Бильдбергийн клуб нь Америкийн дипломатч Генри Киссинжер болон тэрбумтан Дэвид Рокфеллер нарын байгуулсан байгууллага бөгөөд аливаа зүйлд янз бүрийн хуйвалдаан байгааг олж харах дуртай хүмүүс энэ клубыг “дэлхий дахины нууц эрх баригчид” хэмээн нэрлэдэг байна. Энэ клубын анхны цуглаан 1954 онд Нидерландын Бильдберг хэмээх зочид буудалд болсон учир уг байгууллага ийм нэртэй болсон гэдэг.

Клубын гишүүд 130 орчим (гишүүдийн тоо жил болгон өөрчлөгддөг) бөгөөд томоохон хэмжээний улс төрчид (улсын ерөнхийлөгч нар ч бий), том бизнесийн төлөөлөгч нар, дипломатууд, банкны эзэд зэрэг орно. Зарим удаагийн уулзалт цуглаанд Ангела Меркель, Маргарет Тетчер, Хиллари Клинтон, Эммануэль Макрон нар уригдаж байжээ. Байнгын гишүүд нь ердөө 5 хүн байх бөгөөд тэдний дунд Генри Кисинжер, АНУ-ын батлан хамгаалах яамны сайд асан Дональд Рамсфелд зэрэг хүмүүс бий.

Бильдбергийн клубын уулзалт жил болгон болох боловч маш нууц байдалд, хэзээ хаана болохыг урьдчилан зарладаггүй, уулзалтад зөвхөн урилгатай хүн л оролцох боломжтой байдаг гэнэ. Уулзалтад ямар ч хэвлэл мэдээллийнхнийг оролцуулдаггүй, яриа хэлэлцээ, уулзалтын тухай ямарваа нэг тэмдэглэл, видео, фото хийдэггүй, шийдвэрийн талаар ямар нэг мэдээлэл гаргадаггүй байна. Клубын гишүүд тэгш бус байдал, хиймэл оюун ухааны тухай, АНУ-ын давамгайлах байдал, дэлхийн хэмжээнд ОХУ-ын гүйцэтгэх үүрэг зэрэг сэдвээр ярилцдаг нь тодорхой билээ.

 

Гурван талт комисс

© AP/East News

АНУ-ын ерөнхийлөгч асан Жимми Картер үг хэлж байгаа нь (цаана нь Збигнев Бжезинский)

Энэ нь Дэвид Рокфеллерийн бас нэг ”үр хүүхэд“ бөгөөд Гурван талт комисс 1973 онд байгуулагдсан юм. (нэмээд хэлэхэд Бильдбергийн клубын дэмжлэгтэйгээр байгуулагдсан) Бүрэлдэхүүнд нь гурван талын төлөөлөгч байх ба эдгээр нь Хойд Америк, Баруун Европ, Ази гэсэн талууд бөгөөд улс орны үйл ажиллагаанд нөлөөлдөггүй (үгүйдээ л шууд байдлаар ) байна.

Дэлхийн нууц эрх баригчид гэж бий гэж үздэг хүмүүс гурван талт комиссыг АНУ-ын ноёрхох байр суурийг хэвээр хадгалах зорилготой гэж үздэг бол комиссын албан ёсны мэдээгээр энэ байгууллага нь дэлхийн томоохон гүрнүүдийн хооронд яриа хэлэлцүүлэг өрнүүлэх үндсэн зорилготой гэнэ.

Одоогийн гишүүд нь АНУ-ын гадаад бодлогод хүчтэй нөлөөлж байдаг гэсэн хардлага бас бий. Зарим нэг нь 1977-1981 онд АНУ-ын ерөнхийлөгч байсан Жимми Картерыг ерөнхийлөгчийн сонгуульд чухам энэ комиссын хүчээр ялалт байгуулсан гэдэг бөгөөд ингэж сэжиглэх үндэс нь: Жимми Картерын зөвлөхөөр ажиллаж байсан  Збигнев Бжезинский нь гурван талт комиссын удирдагч байсан бөгөөд түүнийг алдарт Дэвид Рокфеллер өөрөө сонгож энэ тушаалд тавьсан байна.

Одоогийн байдлаар комисст 390 орчим хүн гишүүнээр бүртгэгдсэн бөгөөд Бильдбергийн клубыг бодвол өөрийн уулзалт зөвлөгөөний тухай тайлан мэдээлэл гаргадаг ба үүнийг нь хэн хүссэн хүн олж унших боломжтой билээ.

 

Иллюминатууд

© Inductiveload / Public Domain / wikipedia © Ipankoni / wikipedia

Иллюминатын бүлэглэл бол эртний байгууллага бөгөөд олон хүн энэ бүлэглэлийг дэлхийн удирдлагыг булааж авах гэсэн зорилготой байгууллага гэж үздэг байна. 1797 онд Францын нэгэн ламтан илюминатуудыг Францын хувьсгалыг зохион байгуулсан, загалмайн шашныг устгах гэсэн гэж буруутгасан байдаг. Орчин цагт энэ байгууллагыг Дэн Браун дахин олон түмэнд эргэн сануулсан бөгөөд Angels & Demons хэмээх романдаа иллюминатуудыг нэг гол дүрээ болгосон билээ.

Түүхийн туршид иймэрхүү нэртэй хэд хэдэн байгууллага байсан боловч хуйвалдааны онолын талынхан 1776 онд Адам Вейсгауптомын байгуулсан “Баварын иллюминатын нийгэмлэг” хэмээх байгууллагыг энэ байгууллагын үндэс суурь гэж үздэг юм. Хэдийгээр энэ байгууллага нь албан ёсны мэдээллээр бол 1787 онд тарсан боловч одоог хүртэл үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна гэж хуйвалдааны онолын талынхан харддаг.

Зарим хүмүүс АНУ-ыг үүсгэн байгуулагчид нь зөвхөн масон төдийгүй бас иллюминатууд байсан гэдэг бөгөөд чухам ийм учраас АНУ-ын үндсэн тамга тэмдэг дотор иллюминатын сүлд тэмдэг болох бүхнийг харагч нүд байдаг гэж тайлбарлана.  Орчин үеийн түүхийн хувьд иллюминатууд нь АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннедиг алсан зэрэг хэрэгт холбоотой яригддаг билээ. Иллюминатууд нь дэлхийн эрх мэдлийг гартаа авах гэсэн зорилготой хэмээх үзэл бодлыг хамгаалдаг хүмүүс үүнийгээ батлахдаа тухайн байгууллагын гишүүн, удирдагч нар нь Жон Рокфеллер, Генри Кисинжер, Збигнев Бжезинский зэрэг хүмүүс байсан, байсаар ч байгаа зэргийг дурддаг байна.

 

“Гавал ба яс”

© Nevit Dilmen / wikipedia

“Булш”-Йелийн их сургуулийн хотхонд байрлах энэ байранд ёс үйлээ гүйцэтгэдэг байна.

“Гавал ба яс” хэмээх нууц байгууллага нь 1832 онд Йелийн их сургуульд (АНУ) анх байгуулагдсан гэдэг. Ийм байгууллага бий болгох анхны санаачлагыг Уильяам Рассел хэмээх Германаас ирсэн эр гаргаж, удалгүй өөрөө байгуулсан байна.

Клубын гишүүн нь зөвхөн Америкийн дээдсийн гаралтай хүмүүс байх ба сүлд нь гавал, хөндөлссөн хоёр яс, доод талд нь 322 гэсэн бичиг байдаг. Энэ тооны учрыг зарим хүмүүс Гавал ба яс байгууллагын эртний эх үндэс болох санаа, байгууллагыг анх бий болгосон Демосфены үхсэн он гэж үздэг бол өөр бусад хүмүүс уг байгууллага бий болсон он сарыг нууцалж илэрхийлсэн тоо гэнэ. Энэ байгууллагын ерөнхий төв нь тухайн байгууллагын ёслол үйлээ гүйцэтгэдэг, Йелийн их сургуулийн хотхонд байх “Булш” хэмээх байр билээ.

Энэ клубт байсан хүмүүс сургуулиа төгсөөд хоорондоо насан туршийн, байнгын харилцаатай байх ёстой юм. Уг байгууллагад Америкийн хамгийн нөлөөтэй албан тушаал, эрх мэдэл хаших, эзэмших хүчирхэг гэр бүлүүд хамаардаг учир дэлхийн эрх мэдлийг авах гэсэн байгууллага хэмээх хардлага тэр дороо бий болох нь мэдээж.

АНУ-ын ерөнхийлөгч байсан бага Жорж Буш энэ клубын гишүүн байсан бөгөөд уг байгууллага нь маш нууц, бүр энэ байгууллагын тухай АНУ-ын ерөнхийлөгч өөрөө ч ярьж болохгүй гэж ам алдсан удаатай.

 

Богемийн клуб

© Brianhama / wikipedia

Төмөр торон утсаар хамгаалагдсан Богемийн ой

Аливаа зүйлд янз бүрийн хуйвалдаан хайж байдаг хүмүүсийн бас нэг сонирхолтой байгууллага бол Богемийн клуб юм. 1872 онд анх байгуулагдахдаа янз бүрийн хөгжимчдийн, зураачдын, сэтгүүлчдийн чуулдаг  байгууллага болсон бөгөөд Сан Францискогийн ойролцоох Богемийн ойд үе үе энэ чуулга болдог байжээ. Яваандаа улс төр, бизнесийн бүлэглэл оролцдог болсон бөгөөд жишээ нь : АНУ-ын ерөнхийлөгч Ричард Никсон, Рональд Рейган нар оролцож байсан ба уулзалт байнгын шинж төрхтэй болсон байна.

Одоо Богемийн ой нь хувийн эдлэн бөгөөд тэнд зөвхөн клубын гишүүд л орох эрхтэй. Заримдаа гадны зочид орж болох боловч тэд маш хүчтэй хяналт шалгалтыг давах болно. Клубын гишүүн болохын тулд заримдаа 15 жил хүлээх хэрэгтэй болох үе ч бий. Энэ ойд 2000 хүний суудалтай, 2500 хүн нэгэн зэрэг багтаах чадалтай жижиг стадион байдаг гэдэг.

Клубын дүрмээр аливаа бэрхшээл зовлон, ажил төрлийн үйл хэргээ “хашааны гадаа үлдээх” ёстой гэдэг боловч энд улс төрийн олон асуудлыг шийддэг байна: чухам энд л Манхэтний төслийг хэлэлцэж байж анхны цөмийн бөмбөгийг бий болгосон билээ.

2000 онд сэтгүүлчид Богемийн ойд нэвтэрч орсон ба тэдний хэвлэлд бичиж байгаа болон видео бичлэгээс харахад клубын гишүүд, зочид зөвхөн зугаа цэнгэл хөөх төдийгүй (тэрхүү зугаа цэнгэлийнх нь тухай хүүхдийн хажууд ярихааргүй зүйл байж) Богемийн клубын билэг тэмдэг болох ууль шувууны хөшөөнд янз бүрийн өргөл барьц өргөх, сүрлэн хүний мануухай шатааж золигт гаргах зэрэг зан үйл хийж байжээ. Хуйвалдааны онолын талынхан АНУ-ын мөнгөн тэмдэгтэд Богемийн клубын тэмдэг байх ба энэ нь долларын ар талын баруун дээд талд байрлах нууцлаг ууль шувууны дүрс гэнэ.

 

Анонимус

© Vincent Diamante / wikipedia

Анонимус бүлгийн гишүүд бодит амьдрал дээр

Энэ бүлэг бол хамгийн залуу нууцлаг бүлэг бөгөөд 2003 онд анх зөвхөн интернет дэх чөлөөт байдлыг хамгаалах үзэлтэй хүмүүсийн харилцах нэгэн бүлэг байжээ. Одоо энэ бүлгийнхэн өөрийн гэсэн тодорхой үзэл баримтлалтай болсон байна. Тэдэнд удирдагч гэж үгүй, клубын нэгэн гишүүн нийтийн өмнөөс ярих эрхгүй. 2008 онд тэд WikiLeaks болон Жулиан Ассанжын үйл ажиллагаанд саад хийж байгаа том том сайтууд, засгийн газрын сайтууд руу хакерын бөөгнөрсөн дайралт хийсэн байдаг.

Анонимус-ын үйл ажиллагааг хактивизим хэмээн нэрлэх бөгөөд энэ нь аливаа нэг зорилгод хүрэхийн тулд хакерын довтолгоо хийхийг хэлдэг байна. Клубын бүрэлдэхүүн янз бүр байж болох учир тэдний зорилго ч бас янз бүр байж болно. Чухам ийм учраас уг бүлэглэлийн үйл ажиллагаа аюултай билээ.

Анонимус бүлгийн билэг тэмдэг нь Гая Фоксын баг бөгөөд энэ багийг өмссөн тэд янз бүрийн офф-лайн орчин дахь эсэргүүцлийн жагсаал цуглаанд оролцоно.

Та нууц байгууллагуудын тухай юу гэж боддог вэ?

12
ТэнэглэлТэнэглэл
8
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Enkhtuvshin Dalkhsuren

    Enkhtuvshin Dalkhsuren

    2019/03/13 at 11:47

    .

  2. Chin Zuka

    Chin Zuka

    2019/03/13 at 11:55

    Bi ilsiildaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *