Хүүхдээ сургуульд орохоос нь өмнө заавал хэлж өгөх ёстой 13 зүйл

2

Хүүхдүүдэд, тэр дундаа нэгдүгээр ангийн хүүхдүүдэд сургууль гэдэг зүйл – сэтгэл догдлох, баяр хөөр бас зовлонгийн хэдэн сая шалтгаан болдог. Тийм учраас хүүхдийг сургуульд бэлдэж байна гээд зөвхөн цагаан толгой, тоо нүдлүүлэх нь учир дутагдалтай. Хүүхдүүдтэйгээ сургууль болж тоглож болно эсвэл сургуулийн үеийн өөрийнхөө дурсамжаас ярьж өгөөрэй – хүүхэд сургууль гэж юу болох талаар төсөөлөлтэй байх ёстой, сургуульд биеэ хэрхэн зөв авч явах ёстой тухай ойлголттой байх ёстой. Сургуулийн тухай зөвхөн эцэг эхчүүд нь хүүхдүүддээ хэлж өгөх ёстой зүйл байдгийг анхаараарай.

Миний охин 11 настай, одоо 5 дугаар ангийн сурагч. Би өөрөө хоёр ч сургууль дамжсан, тэр үеэ эргэн дурсах дургүй, яагаад гэвэл тэр үеийн дурсамж надад таагүй сэтгэгдэл үлдээжээ. Гэхдээ сургуулийн үеийн сайхан дурсамжтай хүмүүс цөөнгүй гэдгийг би мэднэ. Охиноо өөр шигээ дурсамжтай үлдээхгүй, бусдын адил сайхан дурсамжтай үлдээхийн тулд би охиндоо зарим нэг зарчмыг шууд хэлж өгдөг. Эдгээр зарчмуудыг би охиноо цэцэрлэгт явж байх үеэс нь л бодож байсан юм. Та бүхэндээ эдгээр зарчмуудыг тусгайлан хүргэж байна.

© Gifted / TSG Entertainment

Нэгдүгээр ангийн хүүхдүүд болон түүний эцэг эхчүүдэд сургууль гэдэг зүйл тав тухгүй санагдах тул хэн хэнд нь багагүй айдас төрүүлдэг. Бүх зүйл танил бус – сургууль, танихгүй хүүхдүүд, багш;  бүх зүйл шинэ – хичээл, дүн, гэрийн даалгавар, нээлттэй хичээл, түргэн уншлагын шалгалт, биеийн тамир, ингээд хичээлийн жилийн төгсөлт. Нэг охин бусдаас илүү хурдан уншина, харин тоондоо муухан, харин тохой нийлүүлэн сууж байгаа хүү амар тайван суулгахгүй – ном, дэвтэр булаана, үснээс зулгаана, бусдыг шоглоно.

Эцэг эх энэ бүгдийн учрыг олж чадахгүй, хэдий өөрсдөө энэ үе шатыг давж туулсан ч гэлээ – хүүхдүүддээ илүү хүнд тусаж байна гэж санаа зовно. Ялангуяа хүүхэд нь цэцэрлэгт явж байгаагүй бол эсвэл тоглоомын талбай дээр таны хүүхэд байнга асуудалд орж байсан бол эцэг эхийн санаа зовох нь аргагүй.

© Gifted / TSG Entertainment

 

Тиймээс хүүхдүүддээ дараах зүйлүүдийг заавал тайлбарлаж ойлгуулаарай:

  • Хичээл нэн тэргүүнд тавихаар тийм чухал зүйл биш шүү – юуны түрүүнд хүний өөрийн эрүүл мэнд, сэтгэл санаа тайван байх нь чухал. Хэрвээ бие нь эвгүй байвал – энэ тухай багшдаа заавал хэлэх хэрэгтэй.
  • Өөрийгөө бусадтай битгий харьцуулж бай. Чи сургуульд зөвхөн дүн авах гэж яваа юм биш шүү, харин мэдлэг олж авах гэж яваагаа санаарай.
  • Энэ л шалтгаанаар дүнгийн араас бүү хөөцөлд, хамгийн чухал нь – сэдвээ сайн ойлгож авах бас мэдлэг авах нь л чухал. Дунд авлаа гэж чамайг бид нар загнахгүй, харин онц авбал маш их баярлана.
  • Хэрвээ чамд хүнд хэцүү эсвэл ямар нэгэн зүйл ойлгомжгүй байвал – багшаасаа эсвэл аав ээжээсээ тусламж хүсээрэй.
  • Шалгалт шүүлгээс айх, санаа зовох – энэ бол хэвийн үзэгдэл, гэхдээ чамд сануулж хэлэхэд: сургууль – энэ бол бүх амьдрал чинь биш шүү, амьдралын чинь нэг л хэсэг, тийм учраас үүнээс болж хэтэрхий санаа зовох огт хэрэггүй.
  • Багш гэдэг чинь бас л хүн – бидэнтэй адил ядарна, өвдөнө бас санамсаргүй алдаа гаргана. Энэ бүгдийг санаж яваад багшийнхаа ажилд хүндэтгэлтэй хандах ёстой, түүний ажлыг огт хүндрүүлж болохгүй.
  • Хорон муу ажиллагаанд хэзээ ч бүү оролц. Хорон муу ажиллагаа гэж юу вэ? Өөрөөсөө сул дорой хэн нэгнийг зориудаар гомдоож байгааг хэлнэ. Хэзээ ч ийм муу зүйл бүү хий, хэн нэгэн сургууль дээр ийм зүйл гаргаж байвал – надад хэлээрэй. Тэр хүүхдэд туслах ямар нэгэн арга бид нар олж чадна.
© Gifted / TSG Entertainment
  • Хэрвээ чи дүрэм журам зөрчөөгүй л бол хэн нэгний шийтгэл, айлган сүрдүүлэлтээс бүү ай. Хичээлийн завсарлагаанаар чи утсаар тоглож болно – хэн ч чамд саад болохгүй, чи ч өөрөө хичээлээсээ анхаарал сарниулахгүй. Тэвчих аргагүй бол хичээл дээрээ ариун цэврийн өрөө орохыг багшаасаа гуй, чи ингэх эрхтэй. Бас хоол идмээргүй байвал сургуулийн хоолноос идэхгүй ч байж болно. Хэрвээ багшийн буруу эсвэл багш хэтэрхий хурц ширүүн хандсан гэж бодож байгаа бол тэр тухайгаа аав, ээждээ заавал хэлээрэй.
  • Хэрвээ чи дүрэм журам зөрчсөн бол багш чамайг шийтгэх эрхтэй, жишээ нь хичээл дуустал утсыг нь хурааж авч болно. Гэхдээ буруу зүйл хийлээ гээд багш чамайг зодох, доромжлох, шоглох эрхгүй шүү. Хэрвээ ийм зүйл болсон бол бидэнд заавал хэл.
  • Хүмүүстэй зөв харилцаж сураарай, та нар сургуулиа төгстөл 12 жил нэг ангид суралцахыг хэн ч үгүйсгэхгүй. Ангийн чинь хэн нэгэн чамайг гомдоосон бол эхлээд асуудлыг өөрсдөө шийдэхийг оролд. Хэрвээ шийдэж чадаагүй бол – багшаасаа эсвэл биднээс туслалцаа хүсээрэй.
  • Хичээл зүтгэл гарга. Энэ хичээлүүд чамд ирээдүйд хэрэг болно, тийм учраас яг одоо сайтар суралцаад ав. Бодож сураарай.
  • Хүмүүжилд суралц. Бүх зүйл амар байхын тулд хүмүүжил гэж зүйл гарч ирсэн юм, чамд ч гэсэн амар байх болно. Даалгавраа хий, багшаа сонс, бие дааж суралц, хэн нэгнээр заавал хэлүүлэх хэрэг байхгүй.
  • Мэдлэгийг зөвхөн сургуулиас авна гэж байхгүй. Хэрвээ илүү ихийг мэдэхийг хүсэж байгаа бол – биднээс асуу, бид нар чамд хариултыг олж өгөхөд туслах болно.

Та хүүхдээ сургуульд явахад  нь юу гэж хэлж байсан бэ?

13
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Saihna Saihna

    Saihna Saihna

    2019/03/13 at 13:34

    Baigal Tomko Enkhtuya Gendenjamts

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *