Эдгээр хоол хүнсийг хэрэглэснээр та дахин хэзээ ч ядарч сульдахгүй! Архaг ядралттай тэмцэж эрч хүчээр дүүрэн байлгах 11 төрлийн хүнс

2

Архaг ядралттай тэмцэхийн тулд хэрэг болох зүйл бол биед хэрэгтэй шим тэжээл юм. Витамин болон эрдэс бодисын зөв тэнцвэр байхгүй бол бие өдрийн турш хангалттай хэмжээний эрч хүчтэй байж чадахгүй. “Өглөөний цай бол тухайн өдрийн хувьд хамгийн чухал хоол юм” – энэ нь ч үнэн бөгөөд хэрэв өглөөний цайгаа уухгүй бол та хангалттай эрч хүчтэй байж чадахгүй.

Кофейн болон сахарын агууламж өндөртэй жигнэмэг болон хийжүүлсэн ундаа нь эрч хүчийг сэлбэх боловч энэ нь ердөө хэдхэн цагийн үйлчилгээтэй байдаг. Бий болсон энергийг зарцуулахад, эргээд л ядарч эхэлнэ. Иймд аль болох шим тэжээлээр баялаг хоол хүнс хэрэглэж, энерги, эрч хүчээр дүүрэн байх хэрэгтэй.

1. Гадил

Гадил бол шим тэжээлээр баялаг жимс. Найрлагандаа эслэг, витамин, кали болон нүүрс ус агуулдаг. Эдгээр элементүүд нэгдэж энерги, эрч хүчийг эрүүл аргаар нөхөх болно.

© Pixabay

 

2. Ус

Ус эрч хүч бэлэглэхгүй, гэхдээ бие организмын энергийн үйл явцад тусална. Мөн ус эслэгийг өөртөө уусгадаг. Өдөр бүр нилээд хэдэн аяга ус ууж хэвшээрэй. Жүүс болон хийжүүлсэн ундааны оронд ус уух нь эрүүл мэндэд ач тустай юм шүү.

© Pixabay

 

3. Овъёос

Овъёос цусан дахь сахарыг тогтворжуулахаас гадна өдрийн турш зарцуулахад хэрэг болох энергийг бий болгоход тусална. Харин амталсан овъёосыг хэрэглэх хэрэггүй, амт оруулахыг хүсэж байвал бага зэрэг зөгийн бал дээр нь нэмж хийхэд л хангалттай.

© Pixabay

 

4. Цоохор майлз

Бүхэл үрийн цоохор майлз эрч хүчээр сэлбэнэ, ядахдаа дараагийн хооллох цаг хүртэл таныг эрч хүчтэй байлгана. Цоохор майлзад агуулагдах эслэг нь нүүрс усыг өөртөө шингээж авдаг тул үр дүнд нь бие сульдах, ядрахаас сэргийлдэг байна.

© Pixabay

 

5. Цардуултай хүнсний ногоо

Хулуу, лууван болон төмс зэрэг хүнсний ногоонууд найрлагандаа нүүрс ус агуулдаг. Зарим нүүрс ус энергийн түвшинг нэмэгдүүлдэг, иймээс цардуултай хүнсний ногоог хоол хүнсэндээ хэрэглээрэй.

© Pixabay

 

6. Авокадо

Авокадоны найрлаганд ханаагүй тос байдаг ба энэ нь зүрхний өвчин тусахаас сэргийлнэ. Авокадоны найрлага дахь шим тэжээл болон тос нь эрч хүчийг сэлбэнэ. Хэрэв та авокадог дангаар нь хэрэглэж чадахгүй бол амт оруулах зорилгоор салатанд хольж идээрэй.

© Pixabay

 

7. Өндөг

Хэрэв та мах иддэггүй бол өндөг идэж уургаа нөхөж авах боломжтой. Өндгийг авокадотой хольж өглөөний цай эсвэл өндгийг чанаж, бүхэл үрийн талхтай өдрийн цайндаа идээрэй.

© Pixabay

 

8. Хар мах

Цагаан хоолтон биш бол өөх тосгүй, тахиа болон цацагт хяруулын мах идэж уургаа нөхөж болно. Уураг бие организм витаминаар дутагдахаас сэргийлэх ба биед амино хүчил болж задардаг. Эдгээр амино хүчлүүд нь нүүрс ус болон тосыг задалж, эрч хүчийг сэлбэдэг байна.

© Pixabay

 

9. Самар

Буйлс, мөнх ногоон бутлаг модны самар, хушга болон бусад төрлийн самрууд найрлагандаа магни, уураг болон эслэгийг агуулдаг. Эрүүл хоол хүнс сонгож хэрэглэх үүднээс давсгүй, сахар орлуулагч ашиглаагүй самар хэрэглээрэй.

© Pixabay

 

10. Чиа үр

Чиа үр нь омега-3 хүчил, эслэг болон нүүрс усаар баялаг. Өглөө бүр чиа үрийг тарган дээр хийж эсвэл смүүтиндээ хийж өдрийнхөө хоолны үеэр ууж болно.

© Pixabay

 

11. Загас

Загасны махыг, тэр тусмаа сальмон загасыг шараагүй байх үед найрлагандаа омега-3 тосон хүчлийг агуулсан байдаг. Энэ уураг бодисын солилцоог идэвхжүүлэх ач тустай.

© Pixabay
15
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Jojo Jojo

    Jojo Jojo

    2019/03/13 at 14:26

    Хэлбэрт оруулсан хятад хор идэхээд хосгүй эрүүл болно гээд байгаа юм уу?

  2. Oyuntsetseg Luvsandagva

    Oyuntsetseg Luvsandagva

    2019/03/14 at 14:02

    За худлаадаа. Би байнга хэрэглэдэг, гэсэн ч ядранаш дээ.

  3. Baasansuren Dorj

    Baasansuren Dorj

    2019/03/14 at 20:06

    Anyutka

  4. Baasansuren Dorj

    Baasansuren Dorj

    2019/03/14 at 20:06

    Anyutka Anyuta

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *