
Танай гэрийн уламжлалт дизайныг өөрчилж, орчин үеийн болгох санаануудын цуглуулга танд зарим нэг өөрчлөлтийг хийх урам зориг өгч, гэр орноо танигдахын аргагүй болгох боломжийг олгоно. Хэрэв таны гэр бага зайтай бол энэ мэдээ танд зайг хэрхэн оновчтой ашиглах тухай маш хэрэгтэй зөвлөгөөг хүргэх юм.
Зарим нэг сонирхол татам дизайнууд – ихэнх нь хүмүүсийн бодит туршлагаас хуваалцсан бол үлдсэн нь шинэ санаа санаачилга байгаа, гэхдээ та бүгдийг нь нэг бүрчлэн заавал үзээрэй.
1. Хувцас хатаагчийн төгс шийдэл гэж үүнийг л хэлэх байх

2. Аяга таваг хатаагч болон угаалтуурын асуудлыг нэг дор шийдсэн учир таны ажлыг хөнгөвчлөх болно.

3. Шатандаа алдарт Венецийн гудмыг харуулсан зургийг нэмээрэй.

4. Хэрэв дизайныг нь зөв шийдэж чадвал бяцхан угаалгын өрөөнд хүртэл бүх зүйлс багтах боломжтой.

5. Гэрийн бүх хэсгүүдэд зарим нэг өнгийг нэмэх хэрэгтэй.

6. Хаалганд өлгөгдсөн энэ хатаагуур зай эзлэхгүйгээс гадна хэдхэн секундын дотор эвхэгдэж, дэлгэгдэнэ.

7. Нэг сумаар хоёр туулай буудъя, ийм ширээг яагаад гэртээ тавьж болохгүй гэж?

8. Хаалганд гутлын тавиур хийвэл маш их зай хэмнэх болно.

9. Таны орон доор нохойны чинь ор байвал гоё биз дээ?

10. Модон дизайн ямар ч айл өрхөд халуун дулаан уур амьсал бий болгохоос гадна бүтээлчээр сэтгэхэд тусалдаг.

11. Энэ аяганы алчуурын өлгүүр гал тогооны өрөөнд төгс тохирно – хэрэгтэй үедээ шүүгээнд суурилуулж, хэрэггүй үедээ далд хийчихэж болно.

12. Хаалгыг ашиглаж нэмэлт тавиур хийх нь асар их зайг хэмнэдэг.

13. Энэ ширээ таны хамгийн дуртай тавилга болно гэдэгт итгэлтэй байна – дээр нь кофе эсвэл зөөврийн компьютероо тавьж болох бөгөөд энэ үед та орон дээрээ тухтай гэгч нь сууж болно.

14. Энэ ургамлын савыг цонхонд суурилуулснаар та өрөөн дотроо бяцхан цэцэрлэгт хүрээлэнтэй юм шиг л санагдана.

15. Энэ тавиурын тусламжтай та гамбанзаа тавьж болох бөгөөд толгой дээрээс уначих вий гэж эмээх хэрэггүй.

16. Ширээн доор бяцхан тавиур хийх нь зай хэмнэх бас нэгэн ухаалаг арга юм.

17. Энэ бол модоор хийсэн өлгүүр. Хэрэглэхэд үнэхээр тохиромжтой – зөвхөн хэрэгтэй үед нь өлгүүрүүдийг гаргаж ирнэ.

18. Энэ шүүгээний хаалганд хогны савыг байрлуулж болно. Хоол хийх үедээ хогны савыг шүүгээнээс өлгөх бөгөөд дууссан даруйдаа авч тавьж болно.

19. Энэ бол хэдхэн секундэд эвхэгддэг, олон зориулалтаар ашиглах боломжтой хатаагч юм.

20. Хэрэв хүсвэл та хатаагчийг ургамлын тавиур болгож ашигласан ч болно.

21. 3D хэв маягийг гэрийнхээ шалан дээр яагаад оруулж болохгүй гэж?

22. Энэ ханан дээрх тавиуруудын хүссэнээрээ өөрчилж эд зүйл дээр нь тавьж болохоос гадна зай эзлэхгүй.

Танд эдгээр энгийн бус дизайнууд таалагдаж байна уу эсвэл та уламжлалт байдлыг илүүд үздэг үү? Танд эдгээрээс өөр гайхалтай дизайнын санаанууд байгаа юу? Бидэнтэй өөрт хамгийн их таалагдсан дизайныхаа талаар хуваалцаарай.








Baasankhuu Magnaibayar
2019/03/16 at 17:36
харагдахгүй б,на өө