Япончуудын урт наслалт ба залуухан төрхтэй харагддаг нууц. Тэд дараах 15 аргын тусламжтайгаар бие организмоо залуужуулдаг юм байна

3

Япон улс өндөр наслалтаараа дэлхийд тэргүүлдэг гэдгийг хүн болгон л мэдэх байх. Японд тэтгэвэрт гарна гэдэг нь шинэ амьдрал эхэлж байгаа хэрэг бөгөөд тэд энэ насандаа амарч, аялж зугаалах бол 90 нас хүрээд ойр дотнынхонтойгоо бас нэгэн баяр тэмдэглэдэг билээ.

Наран улсын ард түмний урт наслалтын нууц юу болох талаар болон залуухан сайхан харагддаг нууцаас бид чухам юуг нь хэрэглэж болох талаар сонирхуулъя.

Хоол идэх соёл

risa_hirako / instagram
  • Хоол идэх – энэ бол Япончуудын хувьд жинхэнэ шинжлэх ухаан бөгөөд тэд хүнс хадгална гэж бараг л үгүй. Ногоо, гурил будаа, загас, гахай зэрэг нь Япон хүний өдөр тутмын үндсэн хоол хүнс юм.
  • Хоол ундыг ч гэсэн бас өвөрмөцөөр бэлдэнэ: гурил будаа бага зэрэг түүхий, ногоо нь гал дээр бага зэрэг шарагдсан, гахайн махыг ястай нь тасдаж 7-8 цаг чанадаг ба ингэснээр бүх л холестерин нь гарч коллаген үүсдэг байна. Давс болон хурц амтлагчийг энд нэг их сайхан зүйл гэж үздэггүй байна.
  • Энэ улсад замгийг амттай байдлаас нь болж иддэггүй бөгөөд зөвхөн ашигтай шинж чанараас нь болж хүнсэнд хэрэглэнэ: мозуку юм уу вакамэ нь хүний арьсыг хэт ягаан туяа болон бусад бохирдлоос хамгаалдаг байна.
© Invision / Invision / East News © masaharu_fukuyama_officialhttps
  • Загас болон далайн хүнс болох сашим нь Японы хоол төдий байхаа болиод европт тархаад удаж байгаа бол ямааны шинэхэн мах нь зөвхөн Япончуудын хувьд онцгой амттан хэвээр үлдсэн байна. Нэмээд хэлэхэд Япончууд ямааны махаар дамжуулан түүний тэвчээр, хүч, зориг зүрхийг нь авдаг гэж үзнэ.
  • Хоол хүнс нь их хэмжээний С амин дэм агуулна. Урт наслагчид цитрусын жимс их идэх ба боломж байвал өдөр болгон хэрэглэх гэнэ. Үүний ачаар арьсны доторх меланин задарч арьс гэрэлтэй, гөлгөр болдог байна.
  • Япончуудын хувьд ус гэдэг бол эрхэм зүйл. Усаа хоолтой хамт хэрэглэнэ гэж үгүй бөгөөд лонхтой усыг зугаалга зэрэгт авч явахад л хэрэглэнэ. Ус нь тасалгааны хэмтэй, ямар нэг нэмэлтгүй байхад онцгой анхаарна.

 

Депресийн эсрэг лонхтой эм

risa_hirako / instagram
  • Япончууд хоолны дараа аяга дарс уухаас буцдаггүй. Тэдний хувьд энэ нь маш сайн депрессийн эсрэг эм бөгөөд хүндхэн ажлын өдрийн дараа алжаал тайлах, сэтгэл санаагаа сэргээхэд ихээхэн тус болдог гэж үзнэ. Япон дахь жимсний дарс нь ямар ч баяраар өгч болох сайхан бэлэг юм. Ийм бэлгээр зочиндоо аз жаргал, урт насыг хүсэж байгаагаа харуулдаг гэнэ.
  • Могойн дарс нь жинхэнэ залуу байлгах ерөндөг гэж Япончууд хэлдэг. Хэдийгээр асар их үнэтэй боловч (лонх дарс нь 1500 доллар хүрнэ) Япончууд энэ дарсыг хоолны дараа ганц аягаар ууж залуу насаа, эрүүл мэндээ хадгалдаг хүмүүс билээ.

 

Дөрвөн хананы дунд өдөржин суухгүй

risa_hirako / instagram

25 настай ч бай, 80 настай ч ба хамаагүй, Япончуудыг зурагтын өмнө буйдан дээрээ сууж байхыг нь та хараагүй байх. Залуучууд нь Фүжи уулын оройд гарч, серфингээр гулгаж, Окинавагийн эрэг орчмоор шумбаж, караокед дуулж, концерт үзэж, гудамжаар зугаалж байдаг бол тэтгэвэрийнхэн гүйж, йогийн болон бүжгийн дасгал хийж, найз нөхөдтэйгээ уулзахаас гадна гэрийнхэнтэйгээ ихэнхи цагийг өнгөрөөнө. Идэвхтэй амралт нь зөвхөн бие төдийгүй сэтгэл зүйд ч бас их нөлөөтэй юм.

 

Арьсандаа хандах өвөрмөц хандлага

© Invision / Invision / East News © mizutanimasako
  • Япончууд арьсаа байгалиас заяасан бэлэг мэт үзнэ. Тэгэхээр өдөр болгон сайтар арчилж байх хэрэгтэй. Тиймээс тэд нарны тосыг өдөр болгон хэрэглэж, өндөр хамгаалалт бүхий SPF гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж, үе үе хөнгөн нарны хаалт барин цэвэр агаар амьсгалан алхана.
  • Долоо хоногтоо хэд хэдэн удаа ямарваа нэг будалт хийхгүйгээр арьсаа амраана.  Энэ үед арьсанд зөвхөн цэвэрлэх, чийгшүүлэх тос түрхэх ба ямар нэгэн сайхан харагдуулах зүйл огт хэрэглэхгүй.
  • Хэдийгээр гэртээ ваннд орох боломж дүүрэн боловч Япончууд рашаан бүхий газарт халуун усанд ордог заншил нь байсаар байна. Арьсаа халуун бүлээн усаар ингэж угаагаад үхэжсэн арьсыг янз бүрийн үрэх зүйлээр үрж унагах бөгөөд дараа нь будааны гаралтай тосоор арьсаа тосолно. Энэ нь антиоксидант болон Е амин дэм ихээр агуулна: энэ амин дэм хөгшрөлтийн эсрэг өндөр үйлчилгээтэй билээ.
  • Япончууд гэртээ хоол хийхдээ далайн давс, үнэртэй тос, өвс ургамал хийж усан хангамжийн усны тааруухан зүйлийг саармагжуулдаг байна.

 

Хөгшрөлтийн эсрэг иллэг

Япончуудын арьс нь тунгалаг цагаанаас гадна гөлгөр, тэгш байдгаараа онцгой бөгөөд давхар эрүү байхгүй, янз бүрийн нөсөө толбо зэрэг зүйлгүй байдгаараа ялгардаг. Энэ нь зөвхөн удамшилтай холбоотой биш юм: хүүхнүүд нь өдөр болгон хөгшрөлтийн эсрэг иллэг хийдэг байна.

Иллэгийн онцлог нь нүүрний ажиллахгүй байгаа булчинг чангахан даралтаар сэргээх ба энэ үедээ гараа аажуухан зөөлөн хөдөлгөж элдэв хаван, шингэнийг хөөж гадагшлуулдаг гэнэ. Арьс нь элдэв тос, гоо сайхны хэрэгслээс бүрэн цэвэрлэгдсэн, чийгшүүлэх тос, сүү зэргээр тослогдсон байх ёстой.

 

Загасаар хийлгэх пилинг (үхэжсэн арьс цэвэрлэх)

fische_fuesse / instagram

Garra rufa төрлийн загасаар арьсаа цэвэрлүүлэх энэ аргыг Япончууд 2006 оноос хэрэглэж эхэлсэн байна. Хөлөө төдийгүй бүх биеэ ийм аргаар цэвэрлэх боломжийг гоо сайхны газрууд одоо санал болгодог болжээ. Ийм загас нь арьсны “хэцүү хэсгийг” цэвэрлээд зогсохгүй арьсыг зөөлрүүлэх, янз бүрийн арьсны эвэр зэрэг зүйл бий болохоос нь сэргийлдэг байна.

 

Сэтгэл зүйн гоо сайхан

risa_hirako / instagram

Япончууд яардаггүй, тэвдэж сандардаггүй, өөрсдийн дотоод тэнцвэрт байдлаа хадгалж чаддаг хүмүүс. Тэдний хувьд амьдрал гэдэг бол аялах зам болохоос түрүүлж нэгд орох гэдэг уралдааны зам биш. Магадгүй тэдний дотоод тэнцвэртэй байдал нь урт удаан насалдгийнх нь гол нууц байж болох бөгөөд тэд энэ чадвараа үе уламжлан үлдээдэг байна.

Уншигч болгонд маань өөрийн гэсэн дотоод болон гадаад гоо сайхнаа хадгалах нууц байдаг байх. Та энэ нууцаа бусдадаа хуваалцах хэрэгтэй бөгөөд ирж байгаа намар цагт таны зөвлөгөө хүн болгонд хэрэг болох болов уу.

17
ГайхмаарГайхмаар
13
ГоёГоё
5
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. 333

    2019/09/02 at 12:03

    япон солонгост монголчууд очоод 7 хоноход л энэ муухай нүүрний арьс ёстой гоё болж чийгшдэг юм байна лээ. тиймээс далайн уур амьсгал гэдэг зүгээр л амьд чийгшүүлэгч шүү дээ.

  2. baagii

    2019/09/03 at 08:46

    ogloo us uugaad baasaa gargaj bai

  3. Zorigoo Hurlee

    Zorigoo Hurlee

    2019/09/03 at 12:04

    Cvr e ! Bicheech nng. E.t. Wc. ..dc. Vv eede see veee edd d. Ee e дип вп кв
    З.двк
    Д
    Д Владимир ьь ит з диод дк.пьdo v v веб
    О Вьетнам. О Вьетнам Вьетнам руу видео Вьетнам Вьетнам з от в.v bgvi. Gb and more … Програм
    Ддг fb
    A me I’m v wen be o I’m mm mm cpl not m moving in cd oo. B.. Be ювon c by no v bc v bc an no inNoBIyu my mom mom j. No

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *