Оросын химийн үйлдвэрийн хаягдалтай ойролцоо амьдардаг золбин нохдын үс цэнхэр өнгөтэй болж хувирчээ

2
  • Золбин нохдын үсний өнгө хувирсан явдал нь нутгийн химийн үйлдвэрийн хаягдалтай холбоотой гэж таамаглаж байгаа ажээ.
  • Зөвлөлт засгийн үеийн уг үйлдвэр нь гидроцианит болон плексиглас үйлдвэрлэдэг байсан юм.
  • Тэдний үс ийм өнгөтэй болон хувирсан нь зэсийн сульфат тэргүүтэй химийн нэгдлүүдээс үүдэлтэй шинж тэмдэг гэж үзэж байна.

Оросын Нижний Новгород хотын оршин суугчид үс нь цэнхэр өнгөтэй болсон золбин ноходтой ихээр таарах болжээ. Ийнхүү нохдын үсний өнгө хувирсан явдал нь нутгийн химийн үйлдвэрийн хаягдалтай холбоотой гэж таамаглаж байгаа ажээ.

Ийнхүү хачин жигтэй өнгөтэй болсон нохдын зураг цахим орчинд олны анхаарлыг ихээр татах болсон тул нутгийн удирдлагууд тэднийг шинжилгээнд хамруулж, чухам ямар шалтгаанаар цэнхэр өнгөтэй болсон талаар тогтоохыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.

Зөвлөлтийн үеийн Дзержинск хотын ойролцоо орших энэхүү химийн үйлдвэр нь санхүүгийн асуудлаас болж 6 жилийн өмнө хаалгаа барьжээ. Уг үйлдвэр нь гидроцианит болон плексиглас үйлдвэрлэдэг байсан юм.

Үйлдвэрийн менежер байсан Андрей Мисливет хэлэхдээ, “Орхигдсон үйлдвэрийн барилгаар чөлөөтэй орж гардаг эдгээр амьтад химийн нэгдлүүдээс үүдэлтэй хордогонд орж ийм өнгөтэй болсон” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Мөн тэрээр, “Магадгүй тэд үлдэгдэл зэсийн сульфат тэргүүтэй химийн зарим элементүүдэд орж хөлбөрсөн ч байж мэдэх юм” хэмээн таамаглалаа дэвшүүлсэн юм.

Андрей Мисливет өгсөн ярилцлагадаа үйлдвэр ажиллаж байх үед ч үс ноос нь ер бусын өнгөтэй болж хувирсан нохдыг харж байсан тухайгаа дурсжээ. Тус үйлдвэр дампуурлаа зарлаж, үүд хаалгаа барьсан учраас үйлдвэрийн барилгаар орж, гарч буй амьтдыг хянах боломжгүй тул нутгийн удирдлагууд шийдвэр гаргаж амьтдын хөдөлгөөнийг хянаж, нохдыг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах болсноо, “Тэднийг эрүүл мэндийг үзлэгт хамруулах болно. Үс нь ямар шалтгаанаар ийнхүү өнгөө өөрчилсөн тухай олж мэдэх шаардлагатай” хэмээн мэдэгджээ. Энэ явдалтай ижил зүйл өмнө нь 2017 онд Энэтхэгийн Мумбай хотод тохиолдож байсан бөгөөд шалтгаан нь бохирдолтой голд орж, тэндээс ус ууж байсан нь нохдыг цэнхэр өнгөтэй болгоход хүргэж байсан аж.

Үүнийг Мумбай хотын Амьтан Хамгааллын Байгууллага баталж, үйлдвэрүүд бохирдлоо шууд гол руу цутгадаг байсантай холбон тайлбарлаж байжээ.

219
ХарамсалтайХарамсалтай
43
БурууБуруу
23
ГайхмаарГайхмаар
23
Ха ХаХа Ха
19
ГоёГоё
16
ТэнэглэлТэнэглэл
15
БахархмаарБахархмаар
14
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

19 Сэтгэгдэл

  1. Lantuush Taiwan

    Lantuush Taiwan

    2021/02/16 at 18:18

    Tsenher ust tserentei hamaatai yum balguidee

  2. Асахи

    Асахи

    2021/02/16 at 18:35

    Zolbin glgnud gsh hahha

  3. Batdorj Damba

    Batdorj Damba

    2021/02/16 at 19:06

    Удахгуй аревагийн ойролцоо амьдардаг дорноговийнхноос улаан устэй хуухэд торвол гайхалтгуй

  4. Amar Saikhan

    Amar Saikhan

    2021/02/17 at 00:19

    Цэрэн минь гайгүй л байгаадаа кк

  5. Нямаа Рэнцэн

    Нямаа Рэнцэн

    2021/02/17 at 01:07

    Цэнхэр үст цэрэн эгч ийшээ очоод ирвэл үсээ будалтгүйн бна да😁

  6. G-class G-class

    G-class G-class

    2021/02/17 at 02:02

    Ochichhood irsen bhoo

  7. Б. Уянга

    Б. Уянга

    2021/02/17 at 02:05

    Нямаа Рэнцэн kkk pen vvd n sonswol manai egchiig yu gnee enter gd orood ireh wii aimar garuudaar hvreelegddg vm bnlee shv 🤫

  8. Яруухан Нямжав

    Яруухан Нямжав

    2021/02/17 at 09:23

    Хамгийн түрүүнд Цэрэн гуай л санаанд орлоо нээрээ энд очсон юм байх даа л гэж бодлоо Amar Saikhan минь над шиг сэтгэж

  9. Azaa Az

    Azaa Az

    2021/02/17 at 11:10

    Manaid bas udahguu iim yum boloh geel bga tuul gol luu Aris shirnii bohiroo tsutgaal odoo tegd zun huuhduud usand selj haragddin teriig boliulah hergtei

  10. Hand Khvreltogoo

    Hand Khvreltogoo

    2021/02/17 at 11:12

    Odoo orosoos hytadruu hii tataad dund in mongolchuud tsenher bolwol yanaa kk

  11. Zaya Irv

    Zaya Irv

    2021/02/17 at 12:17

    манайх шиг задгай улсад химийн үйлдвэр баривал нохой байтугай хүн цэнхэр болох эрсдэлтэйшү

  12. Doogii Dorjsuren

    Doogii Dorjsuren

    2021/02/17 at 12:56

    Гүйэ тэр.

  13. Baynaa Baynaa

    Baynaa Baynaa

    2021/02/17 at 14:50

    Хоцрогдол.өөрийн байгалийг хайрладаггүй орос хятад 2 хүний газар шороог бүх ч ноү

  14. Negen Nuutslag

    Negen Nuutslag

    2021/02/17 at 20:51

    Hordoh bh gej bodjiin

  15. Tumuu Khurlee

    Tumuu Khurlee

    2021/02/18 at 08:52

    Mongolchuud tsenher vstee boloh neeee

  16. Duya Duya

    Duya Duya

    2021/02/18 at 09:41

    Хайран үйлдвэр ахмад үеийнхээ хийсэн юмыг устгажээ өөд нь татдаггүй юм байхдаа исторы

  17. Boa Hancock

    Boa Hancock

    2021/02/18 at 10:33

    Voov

  18. Ariunbold Ariuk

    Ariunbold Ariuk

    2021/02/18 at 13:32

    iim uulder gargachuul yasiin.

  19. Хуланка

    Хуланка 'Ттттт

    2021/02/18 at 19:36

    Hudla2

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *