
Фукушима болон Мияги муж байрлах Японы зүүн эрэгт орших Хонсю арлын оршин суугчид хэдхэн хоногийн өмнө айдастай шөнийг өнгөрөөв. Уг дүүрэгт шөнө дунд хүчтэй газар хөдлөлт болжээ. Сейсмологчид 7,3 магнитудын хүчтэй газар хөдлөлтийг тэмдэглэн авсан ба газар хөдлөлтийн голомт нь далайн 55 метрийн гүнд байгааг тогтоосон байна.
Газар хөдлөлтийн хэлбэлзлийн давлагаа хэрхэн явагдаж байгааг энэхүү бичлэгээс харж болно.
かなり大きな地震でした。
震度6強 202102132308
深さ60kmだったので津波の心配はないようです。被害の状況は確認中だそうでが停電が起きているところもあるようです。ガソリンを入れるためガソリンスタンド混雑中。余震が続いていますが慌てずに冷静な判断を。#地震 #地震速報 #福島 #停電あり pic.twitter.com/RgqJw6dfH1— wild999 (@wild0175) February 13, 2021
Камерын бичлэгээс харахад
Газрын гүний түлхэлтүүд нь минут хэтрэлгүй үргэлжилсэн ч арлыг бүхэлд нь хамарчээ. 8 мужид 809 мянга гаруй байшин цахилгаангүй болсон байна.

Тавиур дээрээс унасан зүйлд өртөж 30 орчим хүн хүнд бэртэл аваад байгааг одоогоор тогтоогоод байна.
こちら福島県郡山市です死ぬかと思いました pic.twitter.com/lZiwaZ2baM
— ْ (@_________ozooni) February 13, 2021
Оффисын камераас авсан бичлэг
先程の地震
仙台TBC社内を画面撮りです
震度6強 pic.twitter.com/4DzWMJ7Lei— 💚天と地とミミ🥇4A成功祈願💜 (@0423orion) February 13, 2021

Дэлгүүр болон супермаркетуудыг бодвол хор хохирол нь хамаагүй бага. Гэхдээ ийм үйл явдлыг хэн хүсэх билээ дээ, бүгдэд гарзтай байгаа нь тодорхой.
Орон сууц, байруудад жинхэнэ аймшигтай зүйл болов
震度6強
めちゃくちゃ揺れた pic.twitter.com/HC1oR7xJ4z— 仙台鴎党⑮ (@LOTTE17marine) February 13, 2021
Амьтад газар хөдлөлтийг урьдчилан мэддэг гэж үздэг. Гэхдээ энэ хоёр муур ор чичрэхэд эздээсээ дутахааргүй гайхаж бас айж байгаа нь харагдана.
Нохой, муур зугтааж нэг газар олж нуугдаж чаддаг юм байж, харин аквариумын загаснуудын хувьд үнэхээр азгүй. Яг л эзэд шигээ. Зурагтаа аваад гарах уу, эсвэл аквариумаа хагалуулчихгүйн тулд бариад зогсож байх уу?
ちなみに今回の地震は初期揺れでヤバいと思って動画は撮ってた。 pic.twitter.com/mpz35LpNq2
— りこりす (@rico_risu) February 13, 2021
Ариун цэврийн өрөөнд байхад газар хөдөлбөл яадаг бол гэж та ер нь бодож байсан уу?
風呂で地震#東日本大震災#緊急地震速報 pic.twitter.com/OVHAgyCnoy
— エルエル (@j1RNorOI4sezSR6) February 13, 2021
Японд байнга л газар чичирч, хөдөлж байдаг, гэхдээ тэд задгай тавиураас хэзээ ч татгалзахгүй бололтой
無事ですが割と部屋が終わりました pic.twitter.com/532DW9xCNX
— たすくこま🐖YouTube98万人 (@kppkpp1) February 13, 2021
ぬわーーーーっっ!!! pic.twitter.com/Tjp088Od3w
— PUI PUI しゅんけ (@shunketoyheroes) February 13, 2021
Өглөө эрт япончууд ийм л зүйл олж харсан байна
Газар хөдлөлтийн улмаас хөрсний нуралт болж Фукушима мужийн Сома дахь Жобан хурдны замыг хаажээ.


Хүчтэй газар хөдлөлт болсон хэдий ч учруулсан хор хохирол нь бас ч гэж гайгүй гэж үзэж байна.


2011 онд Фукушимад газар хөдлөлт болж Японы зүүн-хойд хэсгийг цунамид автуулж бараг л газрын хөрснөөс арчсан гэж хэлж болно. Харин энэ жилийн газар хөдлөлтөд ямар нэгэн үйлдвэрийн доголдол гараагүйг Fukushima No.1 цөмийн цахилгаан станцаас албан ёсоор мэдэгдсэн. Мөн Tokai No.2 цөмийн цахилгаан станцад ч гэсэн ямар нэгэн доголдол илрээгүй байна.
2011 оны цунами

Өнөөдөр цунамигийн аюул байхгүй ч гэлээ дээд зэргээр аюулгүй байдлыг хангасан хэвээр л байна. Хурдны цахилгаан галт тэрэг болон Синкансэны хөдөлгөөнийг түр хугацаанд зогсоожээ.








Ochkono Oogii
2021/02/16 at 21:51
mongold ulaanbaatart ingsen bol duusaa nogoo muu zewtei tsewer usnii turbanuudn bugd zadrana us tog bhkui bolno chanargui barilguudn nurah bh shuu