
Бие дэх шээсний хүчлийн хэмжээ – эрүүл мэндийг илтгэх нэг чухал үзүүлэлт. Шээсний хүчлийн хэмжээ их байх нь зүрх судас, өөхлөлт, атеросклероз болон артрит, тулай зэрэг өөр бусад таагүй өвчний эх сурвалж болно. Тиймээс уг бодисын хэмжээг тогтмол хэвийн хэмжээнд байлгах ёстой. Хоол хүнсний дэглэмдээ багахан өөрчлөлт хийхэд л хангалттай.
Та бүхэндээ ямар хоол хүнс түлхүү хэрэглэхийг танилцуулахаар бэлдлээ. Эдгээр хүнс нь шээсний хүчлийн хэмжээг багасгана. Та артритгүй байсан ч хамаагүй.
Артритийн үеийн хоолны дэглэм
Хэрвээ та артрит болон тулай өвчнөөр шаналдаг бол – хоолондоо онцгой анхаарал хандуулах ёстой. Мөн шээсний хүчлийн өндөр хэмжээнд ч гэсэн хоолны нарийн дэглэм маш чухал. Артритийг эмчлэх эсвэл урьдчилан сэргийлэхийн тулд согтууруулах төрлийн ундаа, амттан, пурин хэмээх бодисоор баялаг хоол хүнснээс эрс татгалзах ёстой. Жишээ нь, далайн гаралтай хүнс, шувууны мах болон улаан мах. Мөн мөөг вандуй, бууцай, спаржа болон цэцэгт байцаанаас татгалзана.
Шээсний хүчлийн хэмжээг тэнцвэржүүлэхэд дараах хоол хүнс нөлөөлнө.
1. Ус
Хүний бие махбодь үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд хангалттай шингэн хэрэгтэй. Ус нь биеэс хорт бодисыг хөөнө. Өдөрт 10-12 стакан ус ууснаар та эрүүл мэндээ дэмжиж чадна.
2. Жимсгэнэ
Жишээ нь, интоор нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлж шээсний хүчлийн хэмжээг багасгадаг. Уг жимсгэнэ нь маш хүчтэй өвдөлт үүсгэх шээсний хүчлийн талст үүсэхээс хамгаална. Мөн шээсний замын үрэвслийг дарахад нөлөөлдөг байна.
Бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ зэрэг нь ч мөн адил үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Тиймээс хэрэглэх хоол хүнсний жагсаалтандаа заавал оруулна.
3. Лайм
Нимбэгийн хүчил агуулдаг – шээсний хүчил уусгагч байгалийн бодис. Тал лаймын шүүсийг шахаад өдөрт хоёр удаа ууна. Энэ бол артритаас урьдчилан сэргийлэх шилдэг арга.
4. Алим
Алимны хүчил – шээсний хүчил саармагжуулагч. Тиймээс тогтмол алим иддэг хүмүүс артрит эсвэл тулайгаар өвдөнө гэж айх хэрэггүй. Өдөрт нэг алим идэхэд л хангалттай.
5. Ногоон цай
Өдөрт нэг аяга ногоон цай уувал цусанд шээсний хүчил хуримтлагдахгүй, ингэснээр артритын эрсдэлийг багасгана. Кофе, байхуу цайны оронд ногоон цай уухыг зөвлөж байна. Эрүүл мэндэд маш их ашиг тустайг бүү март.
6. Усархаг ногоо жимс
Цус шингэлэх үйлчилгээтэй тул биеэс хорт бодис гадагшлуулахад нөлөөлнө. Жишээ нь: улаан лооль, брокколи, өргөст хэмх.
7. Омега – 3
Омега-3 агуулсан хүнс нь үрэвсэлтэй тэмцэж хаван буулгадаг: хушга, маалингын үр, яргай, скумбр зэрэг загас багтана.
8. Оливын тос
Хэрвээ та тулай эсвэл артритаар шаналж байгаа бол хоолоо оливын тосоор бэлдэнэ. Антиоксидантаар баялаг бөгөөд үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.
9. С амин дэмийн агууламжтай хүнс
С амин дэм нь шээсний хүчлийг задалж биеэс хөөдөг. С амин дэмийн эх сурвалж: лайм, жүрж, нимбэг, амтат чинжүү, киви болон ногоон өнгөт ногоо.
10. Ширхэглэг өндөртэй хүнс
Ширхэглэг нь шээсний хүчлийг задалж бөөрөөр шүүгдэх ачааллыг багасгадаг. Ширхэглэгээр баялаг хоол хүнс гэвэл: алим, өргөст хэмх, лууван, овьёос, гадил, брокколи, цоохор майлз, лийр, үхрийн нүд.
Хоол хүнсэндээ ийм төрлийн ногоо, жимсийг нэмэх хэрэгтэй. Ингэснээр та артрит болон тулай өвчнөөр өвдөх эрсдэлийг бууруулж чадна. Хоолны дэглэмээ багахан өөрчлөхөд л урт удаан аз жаргалтай амьдралаар амьдарна.
Нийтлэл таалагдсан бол найз нөхөдтэйгөө хуваалцаарай.








Suh Otgontuya
2017/12/26 at 09:29
Bolormaa Jawhaa
Батхуяг Хонгор
2017/12/26 at 09:35
Жаргалан Жаргалан
Amaraa Soko
2017/12/26 at 09:42
Oyun Gerel
Zoljargal Battulga
2017/12/26 at 09:45
Үржмаа Дашдондог
Batbayar Buunjii
2017/12/26 at 09:49
Nominzul Tumennaran
Ariunsanaa Zorigt
2017/12/26 at 10:23
Bayarjargal Zorigt shingen yum sain uuh heregtei boornii achaallig buuruulah oroin tsagaar uurag ihtei yum idehgui bh huchilleg orchin ih bga uchras ingedeg gene.hool und tohiruulna gene
G Tungaa Tungaa
2017/12/26 at 11:29
Damba Darjaa
Tserevsambuu Khaschuluun
2017/12/26 at 11:36
Makhbariad Orolzod
Saraa Lu
2017/12/26 at 17:00
bayarlalaa saikhan zovolgoo ogsond
Narantsetseg Naraa
2017/12/27 at 04:08
https://news.xopom.com/185096/
Narantsetseg Naraa
2017/12/27 at 04:08
https://news.xopom.com/185096/
Narantsetseg Naraa
2017/12/27 at 04:08
https://news.xopom.com/185096/