Монгол Улсын төрийн тэргүүний албаны унаанд ашиглагдаж байсан, 55 настай Зөвлөлтийн ЗИЛ маркын лимузин машин Парисийн дуудлага худалдаанд оржээ

0

Зөвлөлтийн автомашин томоохон дуудлага худалдаагаар орж байгаа анхны тохиолдол энэ байх гэж бодож байна. 3 дугаар сарын дундуур Парист явагдах Аrtcurial дуудлага худалдааны үеэр 1967 оны ЗИЛ-114 загварын лимузиныг худалдан борлуулах гэж байна.

artcurial.com

ЗИЛ-114 – 1967 онд үйлдвэрлэгдэж байсан тансаг зэрэглэлийн лимузин юм. Уг машиныг шинээр зохион бүтээсэн гэх бөгөөд өмнөх загварын хөдөлгүүрийг нь л сайжруулан ашиглажээ.

artcurial.com

Гурван эгнээ суудалтай. Урд суудлыг цэвэр арьсаар, арын суудал – цайвар өнгийн цэмбэ болон велюр (үслэг цэмбэ)–ээр бүржээ. Машины тоноглолыг зохих ёсоор дээд түвшинд гүйцэтгэн хийсэн: гурван халаагуур, агааржуулагч, атермаль шил, бүх цонхнуудын шилийг цахилгаанаар хааж, буулгана.

artcurial.com

Машины хамар доор 300 морины xүчтэй V8 7.0 литрийн хөдөлгүүр бий. Машины анхны загвар нь 2 шатлалт “автомат”-тай байсан бол 1975 оноос машинд 3 шатлалтай “автомат” суурилуулах болжээ. Дээд хурд цагт 190 км.

artcurial.com
artcurial.com

Энэ загварын суурин дээр ЗИЛ-117 суудлын болон ЗИЛ-114А эмнэлгийн машин үйлдвэрлэж байжээ.

artcurial.com
artcurial.com

1978 оноос эхлэн уг загварыг үйлдвэрлэхээ болсон бөгөөд энэ хугацаанд нийт 113 ширхэг машин үйлдвэрлэсэн байна.

artcurial.com
artcurial.com

Уг хувь нь Монгол Улсын ерөнхийлөгчийн албаны унаа байсан гэдэг. Дуудлага худалдаанд оролцох уг машины одоогийн эзэн нь Улс орнуудын удирдагчдын автомашины музейн (Musée des Voitures des Chef d’Etat) үүсгэн байгуулагчаас худалдаж авч байжээ.

artcurial.com
artcurial.com

Машины кузов (тэвш) хайхрамжгүй хадгалалтын улмаас гэмтсэн, харин бүхээг нь маш цэвэрхэнээрээ хадгалагдаж чадсан байна. 2005 онд “автомат” нь эвдэрснээс хойш огт хөдлөөгүй. Тиймээс дуудлага худалдаагаар уг машиныг худалдаж авах хүн сэргээн засахад багагүй хөрөнгө зарцуулахаас өөр аргагүй бололтой.

artcurial.com
artcurial.com
artcurial.com
artcurial.com
artcurial.com
artcurial.com
artcurial.com
artcurial.com
artcurial.com
artcurial.com
artcurial.com
artcurial.com
artcurial.com

Дуудлага худалдаа 3 дугаар сарын 18-ны өдөр Парист явагдана. Ойролцоогоор 40,000 – 60,000 евро орчмоор зарагдах байх гэсэн урьдчилсан таамаг гараад байна.

6
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *