Угаалгын машинаар хэзээ ч угааж болохгүй 10+ зүйл. Харамсалтай нь олон хүн үүнийг огт мэддэггүй

1

Угаалгын машин – хүн төрөлхтний зохион бүтээсэн хамгийн шилдэг бүтээл гэж хэлж болохоор. Яагаад гэвэл бидний хөдөлмөр, цагийг маш их хэмнэж өгдөг цахилгаан хэрэгсэл юм. Ялангуяа орчин үеийн загварынх нь төрөл бүрийн горимтой болжээ, тэр ч бүү хэл индүүдлэг хийдэг угаалгын машин ч байна. Гэхдээ бид энэ цахилгаан хэрэгслийг тэр болгон зөв ашиглаж чаддаггүй. Жирийн жийнсэн өмд ч уг техникийг эргэлт буцалтгүй эвдрэлд хүргэж болзошгүй юм.

Угаалгын машин руу шууд шидээд байж болохгүй зүйлсийг танд танилцуулахаар шийдлээ.

Цахилгааныг нь татаагүй мөн товчийг нь товчилсон хувцас

Товч, цахилгаантай жийнс, цамц зэрэг өөр бусад төрлийн хувцсыг угаалгын машинд угааж болно. Хамгийн гол нь цахилгааныг буухгүй байхаар тултал нь татсан байх ёстой. Цахилгааныг татахгүй бол өөр бусад хувцастай орооцолдох, угаалгын машины дотоод эд ангийг зурж мэднэ. Харин товчийг бол товчлохгүй задгай орхи, эс бөгөөс угаалгын явцад товч татагдаж унах эсвэл бүр хувцсыг урах нь бий.

 

Торон оруулгатай хувцас

© Narccisska / Pikabu

Торон материал – хэтэрхий нимгэн бөгөөд эмзэг материал тул угаалгын машин даавууг гэмтээж болзошгүй. Иймэрхүү эмзэг материалтай хувцсыг аль болох гараараа угаахыг хичээгээрэй, болж өгвөл хүйтэн усаар угаана. Ер нь торон материалыг угаахдаа зөөлөн үрнэ. Хэрвээ угаалгын машинд угаахаар шийдсэн бол угаалгын тусгай торон уутанд заавал хийгээрэй.

 

Гялалздаг чимэглэлтэй хувцас

Гялалздаг чимэглэлтэй хувцсыг угаалгын машинаар угааж болохгүй. “Хадсан чимэглэл нь унана, хэрвээ наасан чимэглэл бол халуун усанд хууларч болзошгүй” – гэж The Cleaning Authority цэвэрлэгээний компанийн дэд ерөнхийлөгч Луинн Штапф анхааруулж байна.

 

Хөxний даруулга

Хөxний даруулганы түгжээ дэгээ нь өөр бусад хувцсанд гогдож болзошгүй. Үүнээс гадна угаалгын машины барабанд ч тээглэх нь бий. Энэ тохиолдолд үнэтэй техникийг засварт өгөхөөс өөрцгүй болно.

Дотуур хувцсыг ер нь гараар угаавал зохино. Үүний тулд түмпэнд ус хийгээд угаалгын бодисоо тааруулж хөөсрүүлээд дотуур хувцсаа хийж хэсэг орхино. Дараа нь сайтар зaйлаад хатаагаарай.

 

Усны хувцас

Угаалгын машинаар сунадаг материалтай усны хувцас угаахад хэлбэр, хэмжээ нь өөрчлөгдөж болзошгүй. Угаалгын явцад усны халууны хэм эсвэл зaйлах, хатаах горим нь ийн өөрчлөхөд хүргэнэ. Тиймээс усны хувцсыг бүлээн усанд гараар угаах нь зөв юм.

 

Гэрийн тэжээвэр амьтны үс ноос наалдсан хувцас

Муур таны малгайтай цамцан дээр унтсаны дараа тухайн хувцсыг шууд угаалгын машинд хийж угаахаас татгалз. Нойтон үс ноос нь бөөгнөрч барабан болон цуг угааж байгаа бусад хувцсанд наалдана, мөн усны хоолой бөглөрөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс юуны түрүүнд хувцсанд наалдсан үс ноосыг цэвэрлэх шаардлагатай болж байна.

 

Хүүхдийн хувцас болон жижигхэн хэмжээтэй хувцас

Хүүхдийн бяцхан оймс зэрэг нь заримдаа ор сураггүй алга болох нь бий. Нэгэн аймшигтай нууцыг дэлгэе: хүүхдийн оймс нь угаалгын машины ус зaйлуулах хоолойд гацаж ус алдахад хүргэх вий. Энэ мэт асуудлаас зaйлсхийхийн тулд жижигхэн хувцаснуудыг тусгай торон уутанд хийж угааж байгаарай. Эсвэл гараар угааж ч болно.

 

Бүтээлэг

Ихэнх бүтээлэг, нөмрөгийг зөвхөн хуурай цэвэрлэгээгээр цэвэрлэдэг тул угаалгын машинд хийхээс өмнө цэвэрлэгээний зааварчилгаатай заавал танилцаж байгаарай. Бүтээлгийг угаалгын машинд угаасны дараа хатуурч эсвэл хэлбэрээ алдаж болзошгүй.

Үүнээс гадна овор хэмжээ ихтэй тул угаалгын машиныг эвдэж болзошгүй. Бүтээлгийг хими цэвэрлэгээнд өгөх эсвэл 10 кг-аас дээш хувцас угаах зориулалттай тусгай угаалгын газрын угаалгын машинд угаахыг зөвлөж байна.

 

Хүний толгойн хэлбэрээр доош суудаг зөөлөн дэр

© FEVFEVFEV / Pikabu

Энэ төрлийн дэрийг тусгай хөөсөөр хийдэг тул угаалгын машин дэрний хэлбэрийг алдагдуулж болзошгүй. Зарим нэг дэрийг жижигхэн ширхэгтэй хөөсөөр хийдэг, энэ төрлийн дэрийг бол угаалгын машинд угааж болно, гэхдээ зааврын дагуу л угаах ёстойг анхаар.

Ийм төрлийн ор дэрний хэрэгслийг мэргэжилтнүүд жилдээ нэг эсвэл хоёр удаа угаахыг зөвлөдөг. Гэхдээ зөвхөн бохирдсон хэсгийг л цэвэрлэ гэжээ. Хэрвээ заавар дээр нь гараар угааж болно гэсэн бол том саванд дүүрэн ус хийгээд харшил хөдөлгөхгүй бодисоор угаахыг хичээгээрэй. Угаасны дараа маш болгоомжтой зaйлна, эс бөгөөс дэрний хэлбэрийг алдагдуулж болзошгүй. Задгай агаарт эсвэл агаарын солилцоо сайтай тасалгаанд хатаах нь зөв.

 

Шатамхай материалын толботой хувцас

© Maliflower73 / Shutterstock

Хэрвээ та хувцсан дээрээ бензин зэрэг өөр бусад төрлийн шатамхай материал асгасан бол маш болгоомжтой угаах хэрэгтэй. Эхлээд бохирдлыг толбо арилгагчаар цэвэрлэнэ, дараа нь угаалгын машинаар угаана, гэхдээ ямар нэгэн хувцастай цуг угааж болохгүй. Шатамхай материал дуссан хувцсыг машинд хатаахаас зaйлсхий, яагаад гэвэл шатамхай материалын үлдэгдэл халуун агаартай нэгдэж шатах аюултай байж болно.

 

Резинэн суурьтай хивсэнцэр

© deimosd / Pikabu

Резиний оруулгатай хувцсыг угаалгын машинаар угаахад цавуун бүрхүүл нь гэмтэж болзошгүй байдаг. Цавуу нь нэг бол үйрч унана, нэг бол бүр хайлна. Гэхдээ резинэн суурьтай хивсэнцрийг эмзэг хувцас угаах горимоор цэвэрлэж болно. Харин хатаах горимыг ажиллуулж огт болохгүй.

 

Зангиа

Зангиаг торго зэрэг нимгэн материалаар хийдэг. Хэрвээ угаалгын машинд угаавал даавуу агших мөн өнгөө алдах эрсдэлтэй. Зангиаг цэвэрлэх цорын ганц шалгарсан арга – шууд л хими цэвэрлэгээнд өг.

 

Зөөлөн чихмэл тоглоом

© TheVirtusFox / Pikabu

Мэргэжилтнүүд зөөлөн чихмэл тоглоомыг чухам угаалгын машинд угаахыг зөвлөдөг: ингэж угааж байж л тоос шороо, тоосны хачгаас сална гэж үзнэ. Гэхдээ бодит амьдрал дээр бүх төрлийн чихмэл тоглоомд тохирохгүй арга юм. Зөөлөн тоглоомын нүд, чих, хамрыг наасан эсвэл оёсон байвал угаалгын машинд хийж болохгүй. Тиймээс угаалгын машинд угаахаас өмнө цэвэрлэх зааварчилгаатай танилцаарай.

Та угаалгын машинд ямар хувцас хийхээс эрс татгалздаг вэ? Эсвэл ямар хувцсыг зөвхөн угаалгын машинаар л угаадаг вэ?

11
БахархмаарБахархмаар
8
ГайхмаарГайхмаар
7
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Khandarmaa Dawaajaw

    Khandarmaa Dawaajaw

    2022/01/28 at 20:38

    бүгдийг нь угааж болно тохиргоо сэгсрэлтээ тааруул гэмтэхгүй

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *