Англи хэл сурч байгаа хүнд тус болох 10 цуврал кино

1

Англи хэл сурах нэг чухал арга нь олон ангит киног англи хэл дээр үзэх юм. Олон ангит кино нь энэ тал дээр бусдаасаа хэд хэдэн зүйлээр давуутай ба энэ нь: энгийн, амьд харилцан яриа, удаан үргэлжлэхгүй, анги үргэлжлэх тусам та киноны баатрууд тэдний дуу хоолойд дасах зэрэг болно.
Та ямар кино үзэх вэ гэдэг сонголтыг хийхэд болон таны хэлний мэдлэгийн түвшинд таарах киног олоход чинь тус болж энэхүү жагсаалтыг бэлдлээ.

Эхлэн суралцагч нарт зориулсан цуврал кино

Extra

Энэ таны заавал үзэх ёстой зүйл. Экстра хэмээх энэхүү кино нь 4 хэсэгтэй ба англи, франц, испани, герман хэл дээр тус тус гарсан байна. Энд үйл явдал нь маш ойлгомжтой, үг хэллэг нь маш энгийн, давтан дуурайх боломжтой, киноны баатрууд маань ч үгээ удаан, тод хэлдэг ба ойлгомжгүй байвал хадмал орчуулга ч бас бий.

Англи хэл сурч байгаа хүнд тус болох 10 цуврал кино 1

Peppa Pig

Хүүхэлдэйн кино гэж бүү инээгээрэй. Англи хэл дээрх уг хүүхэлдэйн кино маань хэл сурахад тань маш их хэрэг болно. Нэг нь 5 минут үргэлжлэх ангиудаас бүтсэн уг хүүхэлдэйн кинонд 4 настай Пеппагийн тухай гарах ба үйл явдал, хэллэг нь байж болох хамгийн энгийн байдлаар хийгдсэн учир жижигхэн Пеппад 5 минут зарцуулахад буруу юм юу байх вэ?

Англи хэл сурч байгаа хүнд тус болох 10 цуврал кино 2

Суурь бүхий дунд шатныхад зориулсан цуврал кино

ALF

Та Мелмак гаригаас ирсэн Альфыг санаж байна уу? Тэгвэл энэ киног үзсэнээр америк хэллэг бүхий бодит ярианд дасаж эхлэх ба үгийн сан тань ч нэмэгдэх болно. Дээр нь Альфыг үзнэ гэдэг сэтгэлээ сэргээж, цагаа зөв өнгөрүүлж байгаа хэрэг.

Англи хэл сурч байгаа хүнд тус болох 10 цуврал кино 3

Mis Fits

Ойлгож үзэхэд боломжийн энгийн кино. Энэхүү цувралыг үзсэнээр та ихээр хэрэглэгддэг англи дуудлага, хэллэгийг сонсож тогтоож авах ба хэл сурах бас нэг том алхам болно.

Англи хэл сурч байгаа хүнд тус болох 10 цуврал кино 4

Glee

Дуу хуур гэдэг бол хэл сурахад хамгийн сайн туслагч гэдгийг бид бүгд мэднэ. Энэ кино цувралд олон харилцан яриа нь дуугаар илрэх учир ойлгоход илүү дөхөм байх болов уу.

Англи хэл сурч байгаа хүнд тус болох 10 цуврал кино 5

Үндсэн дунд шатныхад зориулсан цуврал кино

Friends

Энэ кино нь тэр чигээрээ залуучуудын өдөр тутмын амьдралын явцад болох харилцан яриагаар бүтсэн гэж хэлж болно. Харилцан яриа болгонд элдэв хэлц үг, слэнг, зүйр цэцэн үгс… зэрэг ярианы олон хэлбэр илэрнэ. Америкчууд хэрхэн өгүүлбэрийг товчилж, асуулт яаж тавьж байгаа болон түүний хариулт, мөн хэллэг буюу интонацид анхаарлаа хандуулаарай. Түүнээс гадна киноны харилцан ярианы явцад дэлгэцийн цаана явах инээдэм тодорхой цаг авдаг учир танд өмнөх яриаг ойлгох цаг хугацаа гарна.

Англи хэл сурч байгаа хүнд тус болох 10 цуврал кино 6

Lost

21-р зууны телевизийн нэгэн том “үзэгдэл” болсон энэ киног англи хэл дээр үзэх нь тун зөв. Цуврал маань өндөр хэмжээний тусгай эффект, санаанд оромгүй үйл явдлаар баян учир та зарим нэг хэл яриаг ойлгоогүй байлаа ч үйл явдлаас нь таамаглан ойлгох болно. Түүнээс гадна маш олон янзын гарал үүсэлтэй жүжигчид тоглосон учир яриа хэллэг нь ч бас олон янз байгаа нь бас нэг сайн тал юм шүү.

Англи хэл сурч байгаа хүнд тус болох 10 цуврал кино 7

Ахисан шатныхад зориулсан цуврал кино

House, M.D.

Хаа нэгэн газар, эмч мэргэжлээр ажиллах бодолтой хүн энэ киног үзлээ гээд ажил төрлийн хувьд ямарваа нэг нэмэр болохгүй ч англи хэл дээрх өвөрмөц хэллэг бүхий хошин яриа сурах хүнд их хэрэг болох нь дамжиггүй. Үүнээс гадна кино маань шинэ цуврал гарах тусам улам бүр анагаах ухаанаас холдох учир танд бүр л олон төрлийн өвөрмөц хошин яриа сонсох боломж нэмэгдсээр байх болно.

Англи хэл сурч байгаа хүнд тус болох 10 цуврал кино 8

Sex and the City

Киноны гол баатруудын яриа нилээд энгийн бөгөөд маш их анхаарал шаардсан, элдэв нарийн хэллэг байхгүй ч үйл үгээр арвин баялаг билээ. Иймэрхүү үгнүүдийг нөхцөл байдлаас нь салгаж тогтооход маш хэцүү байдаг ч Саманта өөрийн бас нэгэн шүтэн бишрэгчийнхээ тухай ярьж байхдаа тэр үйл үгийг хэлэхэд ойлгохгүй байхын аргагүй.

Англи хэл сурч байгаа хүнд тус болох 10 цуврал кино 9

Game of Thrones

Энэ кино нь түүхэн сэдэвтэй, хэл ярианы хувьд нилээд хүнд юм. Ахисан шатны англи хэлний мэдлэгтэй хүн энэ киног үзэнгээ үгсийн сангаа баяжуулж, чухамхүү энэ киног ойлгохын төлөө зүтгэх хэрэгтэй.

Англи хэл сурч байгаа хүнд тус болох 10 цуврал кино 10

47
ГоёГоё
15
ТэнэглэлТэнэглэл
10
БахархмаарБахархмаар
5
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Номинтуул А.

    Номинтуул А.

    2015/12/31 at 21:06

    Энхгэрэл М.

  2. sono

    2016/01/01 at 16:22

    kino zaj uzeh be

  3. Gerelmaa

    2016/01/09 at 19:45

    kinog yaj yzeh be?

  4. сараа

    2016/06/05 at 19:04

    хоооо

  5. enkhee

    2016/06/05 at 19:08

    good

  6. enkhee

    2016/06/05 at 19:08

    good

  7. Шинээ

    2016/06/10 at 18:32

    энэ кинонуудыг гүүглээс putlocker гэж ороод хайж үзэж болно

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *