Машины яндангаас яагаад ус гардаг вэ?

0
  • Миний машины яндангаас ус гардаг. Тэгэхлээр мотор нь сайн.
  • Миний машин бензин их идээд байгаа тэгсэн мөртлөө яндангаас ус гараад байгаа гэх зэргээр олон жолооч нар ярьдаг.

Ер сүүлийн үеийн автомашинууд яагаад яндангаас ус гардаг болов. Энэ талаар нэгэн ойлголт өгье. Дэлхийн улс орон хүлэмжийн хий бохирдол, дэлхийн дулааралтай тэмцэх болсонтой холбоотой буюу үйлдвэрлэгдсэн автомашинд утааны стандарт тогтоосныг манай жолооч нар сайн мэдэх биз ээ. Шууд утгаар бид эх дэлхийдээ санаа тавьж байгаа технологийн шинэчлэлт юм. Тэгэхлээр автомашины ямар эд анги ус гаргаад байгааг та бүхэндээ тайлбар өгье.


Катализатор


Автомашины катализатор нь хөдөлгүүрээс гарч байгаа хорт хий утааг шүүж өөрчлөх үүрэгтэй эд анги юм. Катализатор нь машины янданд байрласан байдаг. Тэр тусмаа хөдөлгүүрээс гарч байгаа Шатсан хийн найрлагад 200 орчим химийн нэгдэл байдгийн дотроос нүүрстөрөгчийн дутуу исэл, азотын исэл зэрэг хүн, ургамал, байшин барилгад хор нөлөөтэй нэгдэл агуулагддаг (CO, NOx, HC) гэх химийн элементүүдийг шүүж H2O, CO2, N2, O2 химийн элементүүдийг яндангаар гаргадаг. Зургийг сайн харвал H2O –гэсэн усны элемент байна.

Энэ нь хүлэмжийн хийг бууруулах зорилоготойгоор сүүлийн үеийн бүхий л автомашинд хийгддэг болсон. Европын нэгдсэн улс автомашин үйлдвэрлэгч нарт утааны Евро IV (хамгийн сүүлд) гэсэн стандартын дагуу ажиллах шаардлага тавидаг болсон.

Мотороос гарч байгаа шатсан хий дотор Азотын исэл NOx, хүчилтөрөгч O2, Азот N2 гэсэн бодис болон бусад бодисууд гардаг түүнийг машины яндангийн систем янз бүрийн орчин шүүлтүүрээр дамжуулан шүүх үед /халуун хүйтэн, агаар эргэх тойрох г.м/ бидий хэлдгээр яндангийн хүшитлээр дамжих үед Hydricarbons HC буюу Органик химийн нүүрсустөрөгч, устөрөгч гэсэн нэгдэлээс яндангийн шүүлтүүр нь нүүрстөрөгчийг нь ялгаад устөрөгчийг нь гадагшлуулдаг. Энэ нь яндангаар ялгарч гардаг. Яндангийн шүүлтүүрүүд нь муудсан үед хиймийн нэгдлийн гүйцэд ялгаж чаддаггүй, учир ус гоожих нь багасдаг. өвлийн цагт халуун хүйтэн орчин нь сайжирдаг учир ус илүү гоождог. Манайхан дизель машинаас ус гоождоггүй гэсэн ойлголт байдаг тэр бол буруу, машины яндагийн системийн үйл ажиллагаа сайн бол бүх машинаас гоожно. Мөн мотороос тосгүй, гүйцэд шатсан агаар гарч байх нь чухал

Зохион байгуулалт: Хөдөлгүүрээс гарах хийн хоолойн (яндан) дунд байрласан байдаг
Ихэвчлэн бүдүүн диаметртэй хоолойнд хийсэн шаварлаг, жижиг жижиг дөрвөлжин нүх гаргаж хийсэн хийцтэй түүний нэгдэлд үнэт металлууд тэр тусмаа цагаан алтны хольц их байдаг.
Торны жижиг жижиг нүхээр хорт хий нэвтрэх үед химийн урвал явагдана.
Гэмтэх шалтгаан: Катализатор нь эвдрэл авах, гэмтэхдээ амархан. Гэмтэл өгөх гол шалтгаан нь хар тугалганы хольц ихтэй бензин хэрэглэсэн үед торны жижиг жижиг нүхийг бөглөх шалтгаан нь болж өгдөг. Хэрэв катализатор бөглөрсөн үед машин асахгүй, хааз бүрэн авахгүй, хөдөлгүүр хүчгүй болох зэрэг догол өгдөг. Мөн хөдөлгүүр доголдож ажиллах, дутуу шаталт хийгдэж ажиллах үед катализатор маш ихээр халж, доторх бүтцээ алдаж сайн шүүж чадахгүй болдог. Гадны нөлөөллөөс болж гэмтэх тохиолдол байдаг. Яндан нь газартай их ойр байх тул ямар нэгэн зүйлд цохигдож хэлбэрийг нь алдагдуулсанаар утааг чөлөөтэй гаргахгүй болгодог.

Тэгэхээр яндангаас ус гарах нь моторын сайн мууг илэрхийлж чадахгүй харин катализатор хэвийн ажиллаж байгаад илэрхийлдэг байна. Тиймээс та бүхэн хойшид машин авахдаа яндангаас ус гарч байгаагаас нь шалтгаалж шууд дүгнэлт битгий хийгээрэй. www.cardoctor.mn сайт

Эх сурвалж: www.cardoctor.mn

 

4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. MGL

    2015/12/31 at 08:20

    sain mashini yndan saihan huhni salta noitn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *