Таны эгч яагаад амьдралын чинь хамгийн чухал хүмүүсийн нэг байдаг вэ? Хэрэв та эгчтэй бол өөрийгөө азтайд тооцоорой!

3

Хэрэв танд эгч байдаг бол таныг асуудалд орох үед, ард чинь бат зогсох, өмнөөс чинь гэр орны ажил хийх болон хувцсыг нь гуйж өмсөх (мэдээж түүнд хэлэлгүйгээр өмсөнө) хүнтэй байна гэсэн үг. Та түүнд талархах хэрэгтэй. Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар, эгчтэй байна гэдэг таны оюун санааны тогтвортой байдал, оюуны хөгжилд сайн нөлөөтэй байдаг гэнэ. Эгчтэйгээ хамт өссөн хүүхдүүд илүү аз жаргалтай өсч торнихоос гадна бие хүн болж төлөвшиж чаддаг байна.

Эгч гэдэг хүн бол бурхнаас өгсөн бэлэг бөгөөд тэр амьдралын чинь чухал хэсэг болохоо үргэлж батлан харуулж, мэдрүүлдэг. Яаж гэдгийг танд дараах 6 шалтгаанаар харуулъя.

1. Тэр таныг ирээдүйд гэр бүлээ цуцлуулах магадлалыг багасгана

Охайо их сургуулийн хийсэн судалгаагаар төрсөн ах, эгчтэйгээ хамт байсан хүүхэд ирээдүйд гэр бүлээ цуцлуулах магадлал маш бага байдаг байна. Энэ гайхалтай нээлтийн нэг сонирхолтой зүйл нь эгчтэй байна гэдэг нь та илүү насанд хүрсэн, бие хүний байр суурь дээрээс асуудалд ханддаг болох гэнэ. Таны балчир насанд, өсөлт хөгжилтөнд чинь эгчийн нөлөө маш их байх юм. Төрсөн ах, эгчтэйгээ хүүхдүүд хамт байх нь хэрхэн хуваалцах болон бусадтай ойлголцоход суралцдаг бөгөөд хожим нь энэ хугацаанд сурч авсан чадваруудаа хамтрагчтай болсон үедээ гаргаж, тогтвортой харилцааг үүсгэдэг байна. Эгчтэй байна гэдэг нь найзтайгаа хамт өсч торниж байгаагаас өөрцгүйгээр таны амьдралд нөлөөлнө.

© My Best Friend’s Wedding / Sony Pictures

 

2. Тэр бол эцэг эх чинь чамд илүү сайн хандаж байгаагийн шалтгаан

Хэрэв танд өсч торних хэцүү байсан бол, итгэх эсэх нь таны мэдэх хэрэг, гэхдээ эгчид нь бүр ч хэцүү байсан гэдгийг ойлгоорой. Судалгаагаар, эцэг эхчүүд эхэлж төрсөн хүүхдээсээ илүү дараагийн хүүхдүүддээ анхаарал халамж тавьж, цаг зав гаргадаг болохыг баталжээ. Эхний удаад эцэг эхчүүд бүгд жам ёсоор эхний хүүхдээ хараад баярлаж, хөөрөх боловч дараагийн хүүхдүүд хорвоод мэндлэхэд эхний хүүхдээ гэсэн сэтгэл нь багасдаг байна. Иймд хэрэв та эгчтэй бол, эцэг эх чинь чамд сайхан ханддаг байсан нь түүнтэй холбоотой гэж ойлгож болно.

© Gossip Girl / Warner Bros

 

3. Тэр таныг дэмжиж бас зорилгодоо хүрэхэд чинь тусална

Тэрэнд танд зааж, сургах олон зүйл бий. Тэдгээрийг та хараахан сурч амжаагүй байна. Танд үргэлж тусалж дэмжих, таныг гэх хүнтэй байх сайхан. Зорилгодоо хүрэхэд чинь тусалж, урам зориг, эрч хүчээр тэтгэнэ. Эгчтэйгээ хамт өсч торнино гэдэг таныг амбицлаг бас биеэ даасан болгож төлөвшүүлнэ. Түүнчлэн ирээдүйд нийгэмших болон хүрээлэн буй орчинтойгоо танилцахад илүү амар хялбар байхад эгч чинь танд тусална. Тэр таны хүсэл тэмүүллээ биелүүлэхэд эерэгээр нөлөөлөх томоохон хүчин зүйл байна.

© _BindersFullOfWomen_ / Reddit

 

4. Таны оюун санааны эрүүл мэндийг хажууд чинь байж дээрдүүлнэ

Шинжлэх ухааны зүгээс эгчтэйгээ хамт өсч торних нь өсвөр насанд сөрөг мэдрэмжээс холуур байхад тусалдаг болохыг баталжээ. Та бага ганцаардаж, гомдоллох бөгөөд эсрэгээрээ хайрыг их хэмжээгээр мэдэрнэ. Төрсөн ах, эгчийн нөлөө сэтгэл санааны хувьд, бие хүн болж төлөвшихөд маш чухал үүрэгтэй байдаг. Түүнчлэн эгчтэй байх нь таныг сайхан сэтгэлтэй, өрөвч нэгэн болгодог байна.

© Hunger Games / Lionsgate

 

5. Хариу нэхэлгүй бусдыг хайрлах ухаанд суралцахад чинь тусална

Тэр үргэлж таны ар талд найдвартай зогсож байх хэн нэгний үүргийг гүйцэтгэнэ. Хэдийгээр та өсч томорч, нас биед хүрсэн ч гэсэн тэр таны сайн сайхан байдал болон хамтрагчтайгаа хэрхэн харилцаатай байгаад чинь санаа зовж, таныг гэсэн сэтгэл нь хэвээрээ байсаар байх болно. Таныг хайр халамжаар дутаахгүй байх нь түүний хүсэл бөгөөд энэ нь танд хэрхэн сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд сургана. Та эгчтэйгээ хамт байхдаа эцэг эхтэйгээ цуг байхаас ч илүү тав тухтай байх бөгөөд яагаад гэвэл тэр үнэхээр сайн сонсогч байж чадна.

ellefanning / Instagram

Бидний ихэнх нь сайн найздаа хамаг бүхнээ ярихыг илүүд үздэг боловч, танд хэрэгтэй хамгийн сайн найз чинь зөвхөн эгч чинь гэдгийг бүү мартаарай. Тэр бол бурхнаас танд заяасан хамгийн үнэ цэнэтэй бэлэг. Хэрэв та эгчтэй бол өөрийгөө азтайд тооцох хэрэгтэй.

selenagomez / Instagram

Та эгчтэй байхын сайхан талуудтай санал нийлэх үү? Танд эгч бий юу? Эгчдээ баярлаж явдгаа сэтгэгдэл үлдээх хэсгээр дамжуулан илэрхийлээрэй.

3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *