Та энэ зурагнаас ямар амьтныг эхэлж харсан бэ? Таны харсан амьтан чинь таны талаар үгүйсгэхийн аргагүй 2 үнэнийг хэлж өгнө

4

Sigmund Freud нэг удаа “Бидний далд ухамсар зан араншинтай маань шууд холбоотой байдаг” гэж хэлж байжээ. Бидний харсан, амьдралдаа үзэж туулсан зүйлс хүртэл үүнд нөлөөлөх бөгөөд заримдаа тэдгээр дурсамжийг эргэн санахгүй байх үе бий.

Гэхдээ бид аливаа зүйлд хэрхэн хандаж байгаагаас хамаарч, тэрхүү хэлхээ холбоо ямар байх нь тогтоогдоно. Далд ухамсар маань бидний хувийн зан чанарын талаар их зүйлийг тодорхойлох боломжтой. Жишээ нь, та ямар нэгэн зураг хараад таны тархинд хамгийн түрүүнд очсон мэдээлэл таньтай маш их хамааралтай байдаг. Та үүнд итгэж байна уу?

Энэ зураг руу сайтар хараад, хамгийн эхэлж харсан амьтнаа тэмдэглэж аваарай. Учир нь таны талаар чухам үнэнийг хэлж өгнө.

 

Тахь

Та бол хошин шогийн мэдрэмжтэй хүн. Таны гаргаж буй үйлдэл болон хандлагыг бусад хүмүүс эргэлзэлгүй даган дуурайдаг. Та маш идэвхтэй хүн боловч, амархан уйддаг.

 

Муур

Та тийм ч яриасаг биш, тийм ч учраас хүмүүс таныг ичимхий гэж дүгнэдэг. Танд хүмүүсийн юу гэж бодож байгаа эсэх нь огтхон ч хамаагүй. Учир нь та бол биеэ даасан, өөрийнхөөрөө амьдардаг хүн юм.

 

Нугас

Танд хязгааргүй их эерэг хандлага байдаг. Та амьдралд, амьдарч буй агшин хором бүрдээ хайртай. Үнэхээр сониуч.

 

Коала

Та маш сайхан сэтгэлтэй бас эмзэг. Та хурдан хэмнэлтэй амьдралд тааламжтай ханддаггүй бөгөөд нам гүм шөнө орон дотроо бодолд автан хэвтэх дуртай. Бусдад туслахдаа төвөгшөөдөггүй бөгөөд таны найзууд үнэнч зан чанарт чинь талархдаг.

 

Заан

Та бол бусдад маш их анхаарал тавьдаг, өглөгч хүн юм. Хайртай хүмүүс чинь энэ их сэтгэлийн чинь хариуг эргээд төлөхийг хичээдэг. Та гэр бүл болон найз нөхдөө эхэнд тавьдаг бөгөөд тэд хариуд нь хүнд хэцүү үед таны ард бат найдвартай зогсдог.

 

Баавгай

Та бол хэтэрхий уламжлалт байр суурьтай хүн. Тэгтлээ сониуч зантай биш бөгөөд хөдөлмөрч зан чанарыг зөвхөн таниас олж харж болно. Дүрэм журмыг ягштал биелүүлдэг, шударга бус байдалд дургүй.

 

Анааш

Олон нийтийн ажилд идэвхтэй бөгөөд хүмүүсийн дунд маш амархан байр сууриа олж чаддаг. Хэнтэй ч амархан ойлголцох чадвартай тул хүмүүст энэ хандлага чинь таалагддаг. Та бол гайхалтай харилцагч боловч, байнга ийм байхыг хүсдэггүй. Тийм ч учраас ажлаа байнга сольж байдаг.

 

Гахай

Хэрэв та гахайг эхэлж харсан бол өөрийгөө ганцаардсан чоно гэж дуудаж блно. Та ажлыг ганцаараа хийх дуртайгаас гадна хувийн орон зайдаа хамаагүй хүн оруулж ирдэггүй. Хүмүүс таныг хүндэтгэдэг бөгөөд дүн шинжилгээ хийх чадварыг чинь үнэлдэг.

 

Туулай

Та бол маш бүтээлч бас өрөвч нэгэн. Та үргэлж нүүрэндээ сайхан инээмсэглэл тодруулж явдаг бөгөөд дуусашгүй эрч хүчтэй. Шоу цэнгээнд үл ялиг дуртайгаас гадна найзын хүрээлэл ихтэй.

 

Арслан

Тань шиг төгс удирдагчийг олно гэдэг амаргүй. Танд хүч чадал болон давамгайлах байр суурь байдаг бөгөөд хүмүүсийн ихэнх нь тантай халдаж, харьцахаасаа эмээдэг. Та цаг ямагт ялагч байхыг хүсдэг.

 

Шар шувуу

Та бол бодолд автагч, ихэнхдээ өөрийнхөө хүсэл мөрөөдөлд хөтлөгдөж амьдардаг. Төгс төгөлдрийг эрхэмлэгч. Тийм ч нийтэч хүн биш боловч, өөрийнхөө дотнын найзуудтайгаа цагийг өнгөрөөх дуртай. Гайхалтай оюун ухаантай.

Таны эхэлж харсан амьтан хувийн зан чанартай чинь нийцэж байна уу? Хариултаа сэтгэгдэл үлдээх хэсэгт бичээрэй. Мөн найзууддаа энэ сонжоог хуваалцахаа мартав аа.

9
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. Enhtsetseg Palya

    Enhtsetseg Palya

    2019/10/07 at 12:29

    Яг үнэн хэлжээ

  2. Altanzul Tserensodnom

    Altanzul Tserensodnom

    2019/10/07 at 23:11

    Nugas shuwuu bna

  3. А. Гэрэлт Саран

    А. Гэрэлт Саран

    2019/10/09 at 11:18

    Amina

  4. Enkhuush Enkhuush

    Enkhuush Enkhuush

    2019/10/09 at 16:20

    Анааш

  5. Gan Erdene

    Gan Erdene

    2019/10/09 at 19:26

    Pig

  6. Ж. Бямбаа

    Ж. Бямбаа

    2019/10/09 at 19:59

    Тахь

  7. Rubenitta Rubeni

    Rubenitta Rubeni

    2019/10/09 at 20:17

    My little pony

  8. Ulzii Gende

    Ulzii Gende

    2019/10/09 at 20:33

    Усны шувуу

  9. 최은화

    최은화

    2019/10/09 at 22:29

  10. 최은화

    최은화

    2019/10/09 at 22:29

  11. O-na Ma

    O-na Ma

    2019/10/10 at 02:22

    Яг ?

  12. Shuree Shuree

    Shuree Shuree

    2019/10/10 at 07:47

    Gahai bambruush

  13. Cambuunym Tuyatsetseg

    Cambuunym Tuyatsetseg

    2019/10/10 at 12:05

    Nugas

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *