Австраличуудын ахуй амьдрал биднийхээс ямар их ялгаатай болохыг харуулсан 11 бодит жишээ

0

Австрали – бүхэл бүтэн тивийг ганцаараа эзлэх цорын ганц улс. Тус улсад аялахаар очсон зарим нэг жуулчид амь насанд аюултай араатан амьтны эрэлд гарч байхад нөгөө нь цасан цагаан өнгийн элстэй далайн эрэг дээр нарлан хэвтэнэ. Завгүй аялах жуулчид нутгийн ард иргэдийн аж амьдралтай гүйцэд танилцаж чадалгүй буцах нь тэр. Ан амьтан, ургамлаас хавьгүй сонирхолтой зүйл бол нутгийн ард иргэдийн аж амьдрал юм.

Бид Австралид удаан хугацаагаар сууж байгаа гадаадын иргэдийн сэтгэгдлүүдийг сонирхсон бөгөөд тэдний амьдрал биднийхээс ямар их өөр болохыг олж мэдлээ.

1. Олон хотуудад хүмүүс хөл нүцгэн явдаг

© Thad Zajdowicz / flickr, © Jorah Mormont / flickr

Наран шарлагын газрын тухайд л ярьж байгаа хэрэг биш – гудамжинд, супермаркетад хүмүүс хөл нүцгэн явцгаадаг. Нийслэл хотод нийтлэг зүйл биш, гэхдээ бусад хот суурингуудад хаа саагүй л таарна.

Зарим нэг газруудад (жишээ нь, ресторан, үйлдвэрийн газрууд) заавал гутал өмсөх ёстой гэх боловч ихэнх тохиолдолд заавал өмс гэж хэн ч шаардахгүй. Ажилдаа ч гуталгүй ирж болдог. Шалтгаан нь маш энгийн: цаг агаар боломж олгож байхад яагаад болохгүй гэж? Ганц л хүндрэл бий – халуунд халсан асфальтан зам.

 

2. Гэртээ цахилгааны ганц л ажил хийж болно – тэр нь чийдэнгээ солих

© depositphotos, © depositphotos

Хэрвээ та цахилгаанчны дипломгүй л бол гэртээ цахилгаантай холбоотой юу ч хийж чадахгүй. Мэдээж гэртээ элдэв цахилгааны ажил хийж байгаа хүн зөндөө, гэхдээ тэд айдастайгаар эрсдэл хүлээж хийнэ. Шалгалт орж ирээд зөрчлийг илрүүлэх бүрэн боломжтой, энэ тохиолдолд 40 мянга хүртэл ам.долларын торгуульд унана.

Юу хийхийг хориглодог вэ:

  • Гэрлийн унтраалга солих
  • Залгуур засах, өөрчлөх
  • Цахилгааны хэрэгсэл засах
  • Гэрэлтүүлэг нэмж суурилуулах зэрэг

Харин чийдэнгээ бол сольж болно. Бас цэцэрлэгтээ гэрэлтүүлэг хийх боломжтой, хамгийн гол нь бага вольтынх байх ёстой. Агааржуулагч дур мэдэн гэртээ суурилуулахыг харин хориглоно. Энэ төрлийн хориг нь мөн усан хангамжтай холбоотой ажилд ч хамаарна.

Сонирхуулж хэлэхэд, эндхийн унтраалга өөрөөр ажилладаг: унтраалгыг дээш нь болговол гэрэл унтарна, харин “доош” дарвал гэрэл асна. Залгуурууд нь ч бас бидний мэддэгээс өөр: өөрсдийн гэсэн унтраалгатай. Товчлуур дээр дарлаа – залгуур ажиллахгүй, дахиад нэг дарлаа – залгуур ажиллана.

 

3. Угаалгын машины өрөө тусдаа байдаг

© depositphotos, © KairosPhotography / flickr

Австрали байшингийн эздийн бичигдээгүй нэгэн стандарт бол угаалга хийх тусдаа өрөөтэй байх. Шкафанд суурилуулсан эсвэл тусдаа жижиг байшинд байрлах хувцас угаалгын газар ч байж болно – тэнд угаалгын машин бас хатаагч байх ажээ. Хувцас хатаагч айлд зайлшгүй байх ёстой цахилгаан хэрэгсэлд орно, уг нь австраличууд хувцсаа гадаа хатааж болохоор цаг агаартай мөртлөө яагаад ингэж байгааг хэн ч хэлж мэддэггүй. Амьдрал дээр ч гэсэн хувцсаа гадаа хатаадаг, тиймээс хатаагч ажиллуулдаг айл тун ховор.

Угаалгын машинаа ихэвчлэн зоориндоо суурилсан байна. Зэрэгцээд гараж байрлах нь элбэг.

 

4. Австрали байшингууд том карнизтай бөгөөд тойрог верандатай

© Andrew Chambers / flickr, © Kay Adams / flickr

Карнизын үндсэн зорилго нь ханыг цас, уснаас хамгаалах юм. Харин Австралид байшинг болон цонхыг нарны шууд тусгалаас мөн хамгаалдаг ажээ. Эс бөгөөс байшин наранд шууд халж суухын аргагүй болдог байна.

Зарим нэг хүмүүс байшингаа барихдаа тойруулаад веранда барьдаг. Нар шууд веранда дээр ойх тул байшингийн дотор хэвийн хэмээ хадгалж үлддэг ажээ.

 

5. Эндхийн цонх нь нэг л аймшигтай харагдана

© jaaske / depositphotos, © inotm5 / depositphotos

Шинэ барилгууд нь хоёр тийшээ онгойдог өргөн цонхтой байдаг болжээ. Рамны хувьд төмөр. Бас нэгэн зайлшгүй байхаас өөр аргагүй зүйл нь хортон шавьж зэргээс хамгаалсан тор эсвэл сараалж байна. Ихэнхдээ төмөр бөгөөд жижигхэн нүхтэй. Энэ сараалж, торыг харсан гадныхан Австрали гэмт хэргийн түвшин өндөртэй юм байна гэж боддог. Үнэн хэрэгтээ байшингууд нь яг л зомбигийн дайралтад бэлдсэн мэт бүрэн хамгаалагдсан гэхээр харагдана.

Хувийн байшинтай хүмүүсийн ихэнх нь хашаа хийдэг. Хашаа нь хулгайчаас байшингаа хамгаалж байгаа хэрэг бус харин усан сангаа хамгаалах үүрэгтэй. Усан сан болгон хаалттай байхаар хуульчилж заасан, цаг агаарын нөхцөл байдлаас болоод ихэнх айл өөрсдийн усан сантай байдаг ажээ.

 

6. Байшингууд нь орох хоёр хаалгатай

© bolina / depositphotos, © bolina / depositphotos

Гол хаалганаас гадна арын хаалга нь давхар байх ажээ. Нэг нь жирийн байх бол нөгөө нь төмөр рамтай сараалж байна. Бас л адил шалтгаанаар: төрөл бүрийн хортон шавьж, амьтан гэрт ороод ирэх вий гэж.

Гэрийн эзэн гэртээ байхад үндсэн хаалганууд нь онгорхой байдаг, ингэж гэртээ илүү их агаар сэлгэлт хийдэг байна.

 

7. Ихэнх нь төвлөрсөн халаалтгүй

© rinnai

Ер нь төвлөрсөн халаалт байхгүй гэж хэлж болно. Маш цөөн тохиолдолд халуун агаараар халаах систем ашигладаг. Ихэнх айл хийгээр ажиллах халаагуур ажиллуулж гэрээ дулаацуулна. Ингэхдээ зочны өрөөний хананд бус шалан дээр тавьж ажиллуулдаг ажээ. Энэ шийдлийн дутагдалтай тал нь зөвхөн нэг л өрөө халаах бөгөөд бусад өрөө нь их сэрүүхэн (15 орчим хэм). Хүйтний улиралд цахилгаан халаагуур хэрэглэх айлууд ч олон бий.

Австрали байшингууд тусдаа өрөөнүүд цөөн, нэг л том өрөөтэй байхаар зохион байгуулагдсан нь ийм л учиртай. Хүйтний улиралд нэг халаагуураар гэрээ бүхэлд нь дулаацуулахыг хичээнэ.

 

8. Тосгуур нь бас өөр

© PickComfort / flickr

Манайд хөлтэй тосгуур өргөн хэрэглэдэг бол Австралид нөхцөл байдал өөр. Тосгуурын доор ариун цэврийн ширээ эсвэл угаалгын өөр бусад хэрэгсэл хадгалах шүүгээ заавал байна. Тосгуурыг зузаан тавиур дээр суурилсан байх бөгөөд эргэн тойронд нь бусад хэрэгслүүдийг байрлуулсан байна. Нэг дутагдалтай тал: тавиур нь дандаа норж байх тул цэвэрлэх шаардлага байнга гарна.

 

9. Суултуур, ванн нь өөр тусдаа өрөөнд

© sliper84 / depositphotos, © depositphotos

Суултуур болон ванн нь ер нь л тусдаа байдаг. Ариун цэвэр сахих үүднээсээ суултуур нь байшингийн гадна байсан түүхтэй. Байшиндаа суултуурыг суурилуулах болсон ч гэсэн тусдаа өрөөнд байлгах стандарт нь үлджээ. Суултууртай өрөөнд угаалтуур байхгүй – шүршүүр, ваннтай өрөөндөө суурилуулна.

Австраличууд усандаа маш гамтай ханддаг, суултуурын усны түвшин ус цуглуулах савны дундаас доош байх нь хэвийн үзэгдэл. Энэ нь гадныханд маш этгээд санагдах нь мэдээж.

 

10. Дулаан цаг агаартай болохоор байшин нь бараг дулаалгагүй

Тус улсын цаг агаар өнгөрсөн зуунд илүү дулаан байж, тийм ч учраас хүмүүсийг хүйтнээс биш халуунаас аврах зориулалттай байшингаа барьдаг байжээ. Одоо цагт хуучны байшинд амьдарч байгаа хүмүүс ийм барилгын онцлогоос болж тав тухгүй орчинд амьдрахад хүрчээ. Жишээ нь, тэр үеийн байшингийн тааз нь маш өндөр (халуун агаарыг аль болох дээш хөөргөх зорилгоор өндөр таазтай хийсэн) тул өвлийн улиралд тасалгааны агаар таазандаа очоод тасалгаа нь өөрөө маш хүйтэн болдог.

Байшин дулаалах гэдэг зүйлийг эндхийн хүмүүс бараг мэдэхгүй. Давхар эсвэл гурван давхар цонхны шил гэдэг зүйл байхгүй. Байшингийн ханыг нэг бол нүцгэн модоор эсвэл модны гадуур туйпуу өрж барина.

Асуудал юунд оршино вэ гэвэл, зарим нэг бүс нутгаар 10–14°C хүрч хүйтрэх бол халууны улиралд 40°C хэм хүртэл халах нь ч бий. Хэрвээ тоосгоор барьсан байшин бол өвөл сайхан дулаахан өнгөрнө (туйпуу дулаан хадгалдаг), харин зун нь зууханд байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Хэрвээ модон байшин бол зун нь сайхан сэрүүхэн өнгөрөөд, харин өвөл нь хөлдөж үхэхээс наагуур давах вий.

 

11. Австрали байшинд зоорь бас чердак ч байхгүй

© itpow / depositphotos, © jacksonstockphotography / depositphotos

Австрали байшинд зоорь, чердак байх нь тун ховор. Ихэнх байшингууд нь элсэн хөрсөн дээр босож байгаа тул зоорь хийх маш хүндрэлтэй. Зарим байшингууд нь тулгууран дээр босох тул зоорины тухай бодоод ч хэрэггүй. Ихэнх бүс нутгаар бороо ихээр орж үерлэнэ. Тэгэхээр жил болгон үерийн ус зайлуулах гэж гэрийн эзэд багагүй мөнгө төлөх хэрэг гардаг. Тэгэхээр Австралид зоорьтой байшин гэдэг бол өндөр зарлагатай, тэгээд ямар ч ашиггүй зүйл болж таарах ажээ.

Чердакны хувьд тус улсын хуулиар зохицуулагдсан асуудал. Байшин барих хууль журамд зааснаар, иргэн нэг эсвэл хоёр давхар байшин барьж болно. Хэрвээ та хоёр давхар байшин бариад дээр нь чердак гаргавал гурван давхар байшин барьсан гэж үзээд хууль зөрчсөнд тооцогдоно. Хэрвээ нэг давхар байшин бариад чердак гаргасан бол хоёр давхар байшинтай гэж тооцно. Энэ тохиолдолд хүн амьдрахаар хоёр давхар байшин барьсан нь дээр гэж үзнэ.

Та Австралид очиж үзсэн үү? Тэнд гэр бүлтэйгээ амьдрах юмсан гэсэн бодол танд төрж байсан уу?

25
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

18 Сэтгэгдэл

  1. Энхцэцэг Сүхээ

    Энхцэцэг Сүхээ

    2021/01/12 at 08:25

    Харьцуулах шаардлагагүй. Хэдэн жилийн хөгжил дэвшил билээ дэ

  2. Янсансүрэн Энхбат

    Янсансүрэн Энхбат

    2021/01/12 at 08:43

    Цаг агаарын онцлог халуун орон шүү дээ

  3. Tsetsegmaa Sodnomtseren

    Tsetsegmaa Sodnomtseren

    2021/01/12 at 10:12

    Энхцэцэг Сүхээ тэгээд ч энд хүйтэн тачигнадаг газрыг халуун оронтой зүйрлэх шаардлагагүй

  4. Энхцэцэг Сүхээ

    Энхцэцэг Сүхээ

    2021/01/12 at 10:47

    Tsetsegmaa Sodnomtseren тийм

  5. Purevdorj Ikho

    Purevdorj Ikho

    2021/01/12 at 12:30

    Mon ch saihan oron shuu dee…

  6. Van Surenkhorloo

    Van Surenkhorloo

    2021/01/12 at 12:54

    цаг агаарын хоёр ондоо нөхцөл өөр өөрийн онцлогт тохирсон онцлог доо

  7. Tsendsvren Oyun

    Tsendsvren Oyun

    2021/01/12 at 13:24

    Dandaa l gadaadig shvteh yumaa

  8. Аятхан Жанасыл

    Аятхан Жанасыл

    2021/01/12 at 13:36

    Манайд ч бас иим барьсан тохижилтай айл зондоо гайхаад байх юм байгуй

  9. Аятхан Жанасыл

    Аятхан Жанасыл

    2021/01/12 at 13:36

    2оор тивд торсноороол ялгаатай харинч сэтгэн бодох нь манай монголчууд илуу

  10. Anu Tsog

    Anu Tsog

    2021/01/12 at 14:54

    tsag agaariin l yalgaa bolhoos,husvel hen chig ingeed barichih b.lguide.😎

  11. Naraa Byambaa

    Naraa Byambaa

    2021/01/12 at 18:52

    00 tusdaa bna gedeg l mash zuv manaihan ug ni dandaa l tusdaa bsan odoo shine bairnuud butehgeieee

  12. харьцуулах шаардлага байхгүй

  13. Uka Otgoo

    Uka Otgoo

    2021/01/12 at 22:45

    haluun orniig eres tes uur amisgaltai ornoor haritsuulj bn

  14. Batsukn Dashzeveg

    Batsukn Dashzeveg

    2021/01/13 at 12:02

    Юу ве австраль чинь социолист орон юм бишүү иншэж ч болохгүй тегэж ч болохгий гээд

  15. Tomoo Demchig

    Tomoo Demchig

    2021/01/13 at 16:27

    Бид ч гэсэн өөрийн гэсэн орчинтой

  16. Bagi Bagi

    Bagi Bagi

    2021/01/13 at 16:43

    Manaih ilvv tav tyhtai

  17. А. Ундрах

    А. Ундрах

    2021/01/14 at 16:53

    Astrall bhaar yadiin

  18. Uugantsetseg Enhbat

    Uugantsetseg Enhbat

    2021/01/15 at 03:37

    Энхцэцэг Сүхээ 777охин г6669ъ⁰

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *