Тодорхой хэмжээний айдсыг мэдэрч байх нь хүний биед ашиг тустай байдгийг батлах 8 шалтгаан

0

Ямар нэгэн зүйлээс айх айдастай хүмүүст зориулсан сэтгэлзүйн эмчилгээ бий болоод буй ажээ. Тэд компьютерийн тусламжтай бүтээсэн хиймэл орчин ашиглан хүнийг айдастайгаа нүүр тулж, даван гарах аргыг ашиглан эмчилгээ хийж байгаа аж. Гэхдээ энэ удаагийн нийтлэлээрээ бид уншигч танд бүх айдсаа даван туулж эмчилгээ хийлгэх шаардлагагүй бөгөөд тодорхой хэмжээний айдас нь хүнд ач тустай байдаг гэдгийг батлах 8 шалтгааныг толилуулж байна.

1. Айдас жин хасахад тусална

Айдас мэдрэх үед хүний бие илчлэгээ хурдан шатааж эхэлдэг байна. Ийнхүү цусны даралт нэмэгдэж эхлэх үед хүний биед адреналин ялгарч, бодисын солилцоо нэмэгдэж, чихэр болон өөх тос хурдан шатах нөхцөл бүрддэг ажээ. Уэстминстерийн Лондоны Их Сургуулийн Сэтгэлзүйн тэнхимийн явуулсан судалгаагаар хүмүүс The Shining, The Exorcist зэрэг аймшгийн кино үзэж байх үедээ хагас цаг алхсантай ижил хэмжээний буюу 113 ккал илчлэг шатааж байгааг олж тогтоожээ.

 

2. Айдас дархлааны тогтолцоог дэмждэг

Их Британийн Ковентри Их Сургуулийн судалгаагаар айдас мэдэрсэн хүмүүсийн цусны цагаан эс идэвхжиж, аливаа өвчний эсрэг илүү сайн тэмцэхүйц дархлааны тогтолцоог үүсгэж буйг олж тогтоожээ. Өөрөөр хэлбэл айдас нь дархлааны тогтолцоог дэмжиж байдаг цусны цагаан эсийн ялгарлыг нэмэгдүүлдэг аж.

 

3. Айдас хүнд урам зориг, эрч хүч өгдөг

Айх үед адреналинаас гадна серотонин гэх мэт тархины үйл ажиллагаанд нөлөө үзүүлж, эрч хүч нэмж байдаг химийн бодис ялгаралтыг нэмэгдүүлдэг байна. Жишээлбэл, та өдөр тутам гүйлт хийдэг нэгэн гэж төсөөлбөл өдөр бүр гүйдэг замаараа гүйх үедээ зам аюулгүй гэдгийг сайн мэдэх тул тархи төдийлөн ажилладаггүй байна. Харин мэдэхгүй замаар гүйх үед аюул байх магадлалтай тул хүрээлэн буй орчиндоо илүү төвлөрч, тархины үйл ажиллагаа нэмэгдэж, үүнийг дагаад эрч хүч нэмж байдаг ажээ.

 

4. Айдас таныг амьд харилцаанд оруулна

Айх үед ялгардаг окситоцин гэх гормон нь хүнийг амьд харилцаанд оруулж, эргэн тойрны хүмүүстэйгээ цагийг хамт өнгөрүүлэх нөхцлийг бүрдүүлдэг ажээ. Айсан үедээ хүн бусадтай хамтран аюулаас мултрах төрөлхийн араншинтай байдаг нь ч энэ гормонтой холбоотой юм. Түүнчлэн аймшгийн кино үзэхдээ хосууд тэврэлдэн суудаг нь ч үүнтэй холбоотой аж.

 

5. Айдас таныг аливаад илүү сайн төвлөрүүлж, хянамгай болгоно

Ирээдүйд юу болох бол гэх айдас нь адреналин ялгаруулж таныг бага зэрэг сэтгэл гутралд оруулах магадлалтай. Гэхдээ энэ айдас нь таны биед норепинефрин гэх анхаарал төвлөрөл нэмэгдүүлдэг химийн бодис ялгаруулалтыг ч мөн нэмэгдүүлдэг байна. Энэ бодис нь бодол санааг цэгцлэхэд чухал нөлөөтэй байдаг тул сэтгэл гутралын эсрэг эмэнд ч ихээр агуулагддаг ажээ.

 

6. Айдас хүнийг аливаа асуудлаас ангид байхад тусална

Харанхуй гудамжинд алхаж явтал араас тань хэн нэгэн алхаж яваа нь сонсогдвол та яах байсан бэ? Мэдээж огтхон ч эргэлзэхгүй аюулгүй газар руу аль болох хурдан очихоор явах биз ээ. Ийнхүү айдас нь хүнийг хариу үйлдэл маш хурдан үзүүлж, цаг алдалгүй аливаа асуудлыг шийдэх боломжийг олгодог байна.

 

7. Айдас биднийг эерэг өөрчлөлтөд хүргэнэ

Эрүүл мэндийн үзлэгт орж, эмчид хандах үед эмч таныг чихрийн шижинтэй болох эрсдэлтэй байна гэж хэллээ хэмээн төсөөлж үзье. Энэ үед танд айдас төрнө гэдэг нь эргэлзээгүй. Иймээс өвчин тусахгүй байх үүднээс эмчийн зөвлөгөөг дагаж чихрийн хэрэглээгээ багасгаж, эрүүл мэндээ хамгаалж хэвших нь айдас биднийг эерэг өөрчлөлт рүү хүргэдэг гэдгийн нэгэн жишээ юм.

 

8. Айдас биднийг одоо байгаагаасаа нэг алхам түрүүлж алхахад тусална

Кроносын хам шинж буюу хэн нэгнийг эсвэл ямар нэгэн зүйлийг алдахаас айх айдас хүнийг амьдралынх нь туршид дагаж явдаг ажээ. Энэ айдас нь хайр дурлал, гэр бүлийн харилцаа, ажил гэх мэт бүх зүйлстэй хамааралтай байна. Сэтгэлзүйчдийн үзэж буйгаар тодорхой хэмжээний энэ төрлийн айдас нь хүнийг хувийн амьдрал болон ажил хэргийн хувьд илүү амжилттай нэгэн болгох үндэс болдог гэнэ. Харин өөрийг нь хэн ч орлож чадахгүй гэх итгэл дүүрэн хэн нэгний хувьд аливаад хэт тайван хандах, үл тоомсорлох хандлага ажиглагддаг ажээ.

Та юунаас хамгийн ихээр айдаг вэ? Айдсаа хэрхэн даван туулдаг вэ?

14
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Sh Sukh

    Sh Sukh

    2021/01/13 at 17:10

    🤮

  2. Budka Budka

    Budka Budka

    2021/01/14 at 13:05

    Юу л бол

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *