Яншуй, зөгийн бал, нимбэгтэй цай уувал таны бие махбодид ямар гайхалтай өөрчлөлт гарахыг хараарай!

2

Ногоон өнгөтэй, анхилуун үнэртэй ногоог та салат, хоолондоо байнга хэрэглэдэг үү? Мөн тавагласан хоолоо энэ ногоогоор чимэглэж байна уу? Энэ ногоог бид яншуй гэж нэрлэж заншсан, эрүүл мэндэд хэрэгтэй маш их шим тэжээл агуулсан ногоо юм.

Яншуйтай цай байнга ууснаар таны эрүүл мэндэд ямар эерэг өөрчлөлт гарахыг та мэдэх үү?

Хавдрыг зогсооно

Миристицин гэх нэгдэл яншуйд байдаг. Энэ нэгдэл бие махбодид тархаж байгаа хавдрын хурдыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Үүнээс гадна уушги болон ходоодонд үүссэн хавдрын ургалтыг зогсоодог ажээ. Өөрөөр хэлбэл энэ ургамал хавдрын эд эсийг дарангуйлах чадалтай.

Энэ үйлчилгээг олон удаагийн туршилтаар хулгана дээр хийсэн судалгаа шинжилгээ баталсан юм. Яншуйны навчинд агуулагдах тос нь хулганы биед хавдрын тархалтыг зогсоож байжээ. Цаашлаад судалгааг хүмүүс дээр хийж эхлэх цаг нь болсон гэж үзсэн байна. Магадгүй уушги болон ходоодны хорт хавдрыг эмчлэх аргыг олохыг ч үгүйсгэхгүй юм.

 

Гэмтсэн мэдрэлийг сэргээнэ

Мэдрэлд сөргөөр нөлөөлөх хор бидний эргэн тойронд их байдаг. Өөрөөр хэлбэл хүнд металл зэргээс хордож тархи, мэдрэлд сөрөг нөлөө үзүүлж эхэлдэг ажээ.

Эдгээр хорууд хүний биед маш аюултай, мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулна, захын мэдрэлүүдийг гэмтээдэг. Мэдрэл – тархинд боловсруулсан мэдээллийг тараах үүрэгтэй, хэрвээ мэдрэлийн хэвийн үйл ажиллагаа алдагдвал хүний бие махбодийн үйл ажиллагаа бүхэлдээ алдагдана гэсэн үг.

Яншуйны шүүс нь мэдрэлийн хордлогын үед нэн тустай болохыг саяхны нэг судалгаагаар тогтоожээ. Яншуйны шүүс ууж эхэлснээс хойш мэдрэлийн системийг дарангуйлж байсан хүнд металл болох кадми-гийн нөлөө эрс багассан байв.

 

Үрэвслийг дарна

Үе мөчний үрэвсэл, тулай – үрэвслээс үүдэлтэй өвчнүүд юм. Аз болж яншуй танд тус болно.

Яншуй нь өндөр хэмжээний С амин дэм агуулдаг тул реакц үзүүлэх уургийн түвшинг (СРБ) бууруулдаг. Уг уураг нь нэгдэлд орж үрэвсэл үүсэх шалтгаан болдог ажээ.

 

Яншуйтай цайны жор

Яншуйтай цай – зарим нэг архаг өвчнийг анагаах шийдэл болно. Та бүхэнд гэртээ амархан бэлдэж болох яншуйтай цайны жорыг танилцуулъя.

Танд хэрэгтэй зүйл:

  • Багц яншуй
  • Ус – 3 аяга
  • Нимбэг – ½ ширхэг
  • Зөгийн бал – 1 цайны халбага

Бэлдэх арга:

  • Том саванд 3 аяга ус хийнэ.
  • Усаа зөөлөн гал дээр буцалгаарай.
  • Жижиглэж хэрчсэн яншуй, ½ нимбэгийг буцалж байгаа усандаа хийнэ.
  • Галаа унтраагаад уусмалыг 5 минут орчим хутгана.
  • Уусмалыг шүүж авна.
  • 1 цайны халбага зөгийн балаа нэмээд л таны амттай цай бэлэн боллоо.

Өдөрт нэг аяга ууснаар таныг зовоож байгаа өвчнөөсөө салж чадна.

Цаг үргэлж эрүүл мэндээ дэмжих хамгийн энгийн арга энэ биш гэж үү? Ердийн цай баяртай, өдрийг яншуйтай цайгаар эхлүүлээрэй. Таны эрүүл мэнд эрс сайжирна. Та аливаа хавдрын эрсдэлээс ч өөрийгөө хамгаалах боломжтой.

8
БахархмаарБахархмаар
5
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Da Da

    Da Da

    2019/11/01 at 08:28

    Аливаа зүйлийн эсрэг заалтыг бас дурьдаж байя! Б

  2. Одн Тяа. Т.

    Одн Тяа. Т.

    2019/11/02 at 00:48

    Chimgee Chimgee heregtei yum bn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *