80 жилийн өмнө ар гэрийнхэн нь тэднийг хүлээн зөвшөөрөөгүй тул нууцаар хуримаа хийж байжээ. Өдгөө тэд хамгийн урт удаан хугацаанд хамтдаа амьдарсан хосууд болж Гиннесийн номд бичигджээ

0
  • 110 настай Хулио Цезар Мора болон түүний гэргий 104 настай Уолдрамина Макловиа Кинтерос Рейэс нар хамтын амьдралаа эхлүүлээд 79 жил болжээ.
  • Өнгөрсөн оны 7-р сард тэдний насны нийлбэр нийт 214 жил 358 өдөр болсноор “Хамгийн өндөр настай гэрлэсэн хосууд” болж Гиннесийн амжилт тогтоожээ.
  • Эквадорын хосууд өдгөө 5 хүүхэд, 11 ач, 21 ачинцар, 9 гучтай өнөр өтгөн гэр бүлтэй гэнэ.
  • Хулио болон Уолдрамина нар тэтгэвэртээ суусан ахмад багш нар бөгөөд аз жаргалтай, урт удаан гэрлэлтийн үндэс бол хүндлэл, шударга байдал юм хэмээн тодорхойлжээ.

Хулио Цезар Мора 1910 оны 3-р сарын 10-нд төрсөн бол түүний гэргий Уолдрамина Макловиа Кинтерос Рейэс 1915 оны 10-р сарын 16-нд төржээ. Тэд анх 1941 оны 2-р сарын 7-ны өдөр учирсан бөгөөд түүнээс хойш тохиолдсон бэрхшээл бүр хосуудын харилцааг улам бат бэх болгож байсан гэдэгт тэд гүнээ итгэдэг ажээ.

79 жилийн хамтын амьдралын дараа 110 настай Хулио болон 104 настай Уолдрамина нарын насны нийлбэр 214 жил 358 өдөр болсноор “Хамгийн өндөр настай гэрлэсэн хосууд” болж Гиннесийн амжилт тогтоожээ.

Хулио Цезар Мора 31 настай байхдаа насны хань Уолдрамина Макловиа Кинтерос Рейэстэйгээ учирсан юм. Тухайн үед түүний гэргий 25 настай байв

Сургуулийн амралтаар Уолдрамина эгч дээрээ ирсэн бөгөөд эгчийнх нь амьдардаг байсан байранд Хулио амьдардаг байж таарчээ. Өөрөөр хэлбэл Хулио Уолдмраминагийн хүргэн ахын үеэл байсан юм.

Уолдмрамина Times 24 Story хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хулио надтай уулзах үедээ анх намайг аавтайгаа ирэхийг харж байсан тухай, нууцаар хардаг байсан тухай, намайг ханиа болгож амьдарна гэж өөртөө амласан тухайгаа хэлж байсан юм” хэмээн ярьжээ.

Тэрээр өөрийн гоо үзэсгэлэн, итгэл даахуйц хүчтэй зан чанараараа Хулиогийн сэтгэлийг өөртөө татаж чадсан гэнэ. Харин Уолдмрамина Хулиогийн байгаа байдал, эрч хүчтэй байдал, уран зохиолын сонирхол зэрэгт нь татагдаж байсан ажээ.

7 жилийн турш болзсоны эцэст тэд Эквадорын нийслэл Кито хотын хамгийн эртний сүм болох Бэлэний сүмд нууцаар хуримаа хийжээ. Учир нь хоёр талын гэр бүлийнхэн бүгд тэдний харилцааг хүлээн зөвшөөрөхгүй байсан ажээ. Ийнхүү тэдний хуримын гэрчүүд нь гэр бүлийнхэн нь бус найз нөхөд нь болжээ.

 

Азаар тэдний харилцааг гэр бүлийнхэн нь удаан эсэргүүцэлгүй хүлээн зөвшөөрсөн бөгөөд Уолдмраминагийн хэлснээр итгэл найдвар болон цаг хугацааны эрхээр гэр бүлийнхэн маань биднийг хүлээн зөвшөөрсөн. Залуу үеийнхэнд жинхэнэ хайр ямар байдгийг харуулдаг тийм л хосууд байлаа хэмээн дурсжээ.

 

Гиннесийн амжилтын эзэд болсныхоо дараа хосууд, “Гэр бүлийн амьдрал хайр, харилцан хүндлэл, шаргуу хөдөлмөр, боловсрол дээр үндэслэн эрүүл бөгөөд урт удаан хугацаанд оршин тогтнодог юм” хэмээжээ.

“Хүндэтгэл, энэрэл хайраа хадгалж авч үлдэнэ гэдэг нь гэр бүлийн харилцаанд маш чухал. Энэ бүхэн бидний харилцаанд байсан учраас л бид хэзээ ч маргалдаж, муудалцаж байгаагүй юм. Санал нийлэхгүй зүйлс бидэнд байсан ч үр хүүхдүүд маань хэзээ ч биднийг санал зөрж байгааг харж байгаагүй юм. Учир нь тэд маань ч бас хайр хүндлэлийг хүртэх эрхтэй хүмүүс гэдгийг бид ухамсарладаг байлаа” хэмээн ярьжээ.

“Тэр намайг маш их хүндэлж харьцдаг. Ямар ч асуудал гарсан тэр хэдэн цагийн дотор л ярилцаж шийдвэрлэж чаддаг нэгэн байлаа” хэмээн Уолдмрамина Times 24 Story хэвлэлд ярьжээ.

 

79 жилийн хамтын амьдралын дараа ч тэд нэгнийгээ энхрийлэн хайрласан хэвээр л байна

“Хайр болон үнэнч шударга байдал л биднийг нэгнийгээ илүү сайн ойлгож, нэгэндээ уусч ирээдүйгээ хамтдаа төсөөлж, бүтээх боломжийг олгосон юм.”

 

Тэд 5 хүүхэдтэй болсон бөгөөд бүгдэд нь дээд боловсрол эзэмшүүлжээ

 

Хос хоёр өдгөө 5 хүүхэд, 11 ач, 21 ачинцар, 9 гучтай өнөр өтгөн гэр бүл болжээ

Тэдний охин Аура Сесилагийн хэлснээр тэд гэр бүлээрээ кино үзэх, ургамал, мод тарьж ургуулах тун дуртай бөгөөд тарьсан жимсээ тэмдэглэлт оройн зоогонд дэлгэж найз нөхөд, гэр бүлийнхнээ дайлдаг гэжээ. Харин тэдний гэр бүлд нэгэн харамсалтай явдал тохиолдсон нь Хулио болон Уолдмрамина нарын ууган хүү 58 насандаа таалал төгсчээ.

 

2020 оны 6-р сарын 23-нд тэдний насны нийлбэр нийт 214 жил 358 өдөр болсноор “Хамгийн өндөр настай гэрлэсэн хосууд” болж Гиннесийн амжилт тогтоожээ.

Тэгтгэвэртээ суусан ахмад хосуудыг Гиннесийн амжилт эвдэхээс өмнө Шарлотт болон Жон Хендерсон нарын нас нийт 212 жил 52 өдөр хэмээн дэлхийн дээд амжилтаар тооцогддог байжээ.

Гиннесийн амжилтын эзэд болсон талаараа тэд “Бидний хувьд дэлхий даяар хэн бүхний мэддэг Гиннесийн амжилт эзэмшинэ гэдэг нь нэр төрийн хэрэг юм” хэмээн ярьжээ.

15
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. Oksana Oks

    Oksana Oks

    2021/01/13 at 01:02

    Агуу хүмүүс юмаа

  2. Debora Tuya

    Debora Tuya

    2021/01/13 at 13:38

    Амьдрал ийм л сайхан..

  3. Жинхэнэ агуу хайр

  4. Gulya Nurlan

    Gulya Nurlan

    2021/01/13 at 15:02

    Goe yum aa

  5. Davaajav Oyuntsetseg

    Davaajav Oyuntsetseg

    2021/01/13 at 15:40

    Өөрийнхөөрөө амьдранаа гэж энэ дээ

  6. Г. Сарнай

    Г. Сарнай

    2021/01/13 at 18:50

    Yesko

  7. Munguu Munxtsetseg

    Munguu Munxtsetseg

    2021/01/13 at 19:06

    Hair yuma

  8. Munkhtsatsral Naidangombo

    Munkhtsatsral Naidangombo

    2021/01/13 at 19:09

    👏👏👏💞💞💞🤩🤩🤩💖💖💖💜

  9. Tsetsgee Batmonx

    Tsetsgee Batmonx

    2021/01/13 at 22:46

    yg unen jixene agui xair

  10. Goonoo Mongoo

    Goonoo Mongoo

    2021/01/14 at 10:02

    mundag agui setgel bna 🥰

  11. Altantuya Batsuuru

    Altantuya Batsuuru

    2021/01/14 at 15:07

    Saixan yumaa

  12. Ням Дэлгэр

    Ням Дэлгэр

    2021/01/15 at 06:09

    Үнэнч хайр сайхаан

  13. Tseweenee Tseweenee

    Tseweenee Tseweenee

    2021/01/15 at 18:42

    Энэ л жинхэнэ амьдрал хайр бнадаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *