Якут залуутай гэрлэсэн Нигер загвар өмсөгч бүсгүйн түүх. Төрсөн нутгаасаа хэдэн мянган километрийн холоос өөрийн аз жаргалаа олжээ

0

Хүмүүс хайр дурлалынхаа төлөө жинхэнэ баатарлаг үйл хийж чаддаг. Хайртай хүнийхээ төлөө тогтсон амьдралаа орхин өөр хот, улсад эсвэл бүр өөр тивд ирж амьдрах нэгэн ч бий. Африкт төрж, амьдарч байсан Рут Тетте хайртай залуугийнхаа төлөө хүйтэн Якутад ирсэн нэгэн. Бүсгүй хасах 50 хэмээс ч айсангүй.

Залуу хосууд Якутад хэрхэн амьдарч байгаа болон Рут хүйтнийг яаж давж байгаа тухай өөрсдөөс нь сонирхож асуулаа.

Анхны харцаар дурласан хайрынхаа төлөө хийсэн зоригтой алхам

© daymachka / Instagram

Хэдэн жилийн өмнө Дмитрий амралтаараа Санкт-Петербургд ирж зугаалжээ. Залуу гэрэл зураг сонирхдог нэгэн, тэр үед өөртөө итгэлтэй нэгэн бүсгүйг олж харангуутаа гар дор бэлэн байсан камераа гарган ирж гэрэл зургийг нь дарсан юм. Залуу хархүү бүсгүйгээс харцаа салгаж чадаагүй бөгөөд нууцаар гэрэл зургийг нь авсан байдаг. Бүсгүй ч тэр дор нь анзаарч, хэн нэгний камерт өртсөндөө дургүй байв.

Залуу улсууд ч танилцаж гэнэ: бүсгүйг Рут гэдэг, Нигериэс Санкт-Петербургд ирсэн, харин Дмитрий – Якутаас. Залуучууд бие биенээ дороо л ойлголцож. Дмитрий ч англи хэлэндээ ус цас нэгэн байсан тул харилцахад асуудал үүсээгүй юм.

© daymachka / Instagram

Ярианы явцад бүсгүй хэдэн цагийн дараа нутаг руугаа явах гэж байгаа нь тодорхой болжээ. Орост загвар өмсөгчөөр ажиллахын зэрэгцээ суралцаж байсан, Питерийг их сургуулийг эдийн засагчийн мэргэжлээр дүүргээд Нигер руугаа бүрмөсөн буцах гэж байв. Рут олон хүүхэдтэй айлд төрж өссөн, түүнийг эх оронд нь төрөл төрөгсөд нь хүлээж буй. Нутаг руугаа нисэхээс хэдхэн цагийн өмнө тохиосон гэнэтийн учрал Рутийн төлөвлөгөөг өөрчлөхөд хүргэжээ: анхны харцаар дурласан бүсгүй онгоцны тасалбараа буцааж Орост үлдсэн юм.

© daymachka / Instagram

Залуу ч Рутын бичиг баримтыг хөөцөлдөхөд нь тусалж Санкт-Петербургд хууль ёсны дагуу үлдээж чадсан. Гэхдээ Дмитрий өөрөө Якут руугаа буцах ажилтай байв. Залуу хосууд нэг улсын хоёр өнцөгт бараг таван жил тусдаа амьдарцгаажээ. Дмитрий амралтаараа хайртай бүсгүй дээрээ ирдэг, хоёр хотын хооронд нүүдэл суудлын байдалтай амьдарч байсан байна.

Нэгэн сайхан нартай өдөр Дмитрий цаашид ингэж үргэлжилж болохгүй гэж үзээд Рутад гэрлэх санал тавьжээ. Рут зөвхөн түүний эхнэр болохыг хүлээн зөвшөөрөөд зогсоогүй түүнтэй цуг Якут явахыг ч зөвшөөрчээ. Тэндээ ирээдүйн хадмуудтайгаа танилцаж, энэ үед аль аль нь л их сандарч байсан гэдэг. Азаар Дмитрийн эцэг, эх сүйт бүсгүйтэй амархан ойлголцжээ.

 

Африк бүсгүй цас мөсний орон Якутад

© daymachka / Instagram

Дмитрий эхнэрийнхээ төрсөн нутагт очиж үзээгүй байгаа, гэхдээ төлөвлөгөөнд нь аль хэдийн оржээ. Рут ч орос амьдралын хэв маягт амархан дасан зохицож чаджээ. Ямартай ч борщ шөл идэх дуртай. Бүсгүй орос шинэ гэр бүлийнхээ ёсыг чандлан дагадаг: Шинэ жилийн гацуур мод олохоор ойгоор зугаална, багт наадмын хувцсаар гоёно. Жишээ нь, Шинэ жилээр Цасан охин болсон бол хадам эцэг нь Өвлийн өвөө болжээ.

© daymachka / Instagram

Рут нөхрийн хамт загасчлах дуртай. Уулын хүйтэн голд орно, цасан дээр усны хувцастай зургаа даруулна. Нигер бүсгүйд тариан талбай, ногоо тарих ч их ойр санагдаж эхэлжээ.

© daymachka / Instagram

Якутын хүйтэн өвлийг нигер бүсгүй тун дажгүй хүлээж авсан юм. Хасах хэм, цасанд тэрээр амархан дасжээ. Якутскийн барааны үнэ л Рутэд таалагдсангүй. Түүний үзэж байгаагаар Сахагийн Бүгд найрамдах улсын барааны үнэ Санкт-Петербургийнхаас үнэтэй, сонголтын хувьд ч тааруухан ажээ.

© daymachka / Instagram

Хэдэн сарын өмнөд залуу гэр бүл хүүтэй болсон юм. Бүсгүй төрөөд л нутагтаа байгаа гэрийнхэндээ зургийг нь явуулсан бол Дмитрий зураг харахыг хүссэнгүй. Дмитрий хүүгээ эмнэлгээс гарахад нь л харахыг хүссэн гэнэ.

Хүүдээ Ярослав гэж нэр хайрлажээ. Хүйтэн, ширүүн цаг агаартай ч гэлээ залуу ээж дулаахан хувцаслаж аваад л хүүгээ салхинд гаргадаг гэнэ.

© daymachka / Instagram

Рутыг жирэмсэн байхад хүмүүс хэнтэй нь адилхан хүүхэд гарах бол гэж их сонирхдог байсан гэдэг. Орос болон нигер цуснаас гадна британи, гана-гийн цyс холилдсон хүү хайр татна.

© daymachka / Instagram

Нигер, Якут хоорондоо 10 мянган километр зайтай. Гэсэн хэдий ч Дмитрий, Рут хоёр бие биедээ өөрийн эрхгүй татагдаж нэгэн сайхан гэр бүлийг бий болгожээ.

Жирийн амьдралаа хайр дурлалынхаа төлөө орхиж байгаа хүмүүсийг та юу гэж бодож байна?

72
ГоёГоё
13
ХөөрхөнХөөрхөн
8
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *