Хоол шингэхгүй байгаа асуудлыг гэрийн нөхцөлд эмчлэх 5 арга

2

Хоол шингэхгүй байх нь ходоод гэдэс буюу хоол боловсруулах эрхтний маш түгээмэл асуудал болоод байна. Маш олон тааламжгүй шинж тэмдгээр илрэх бөгөөд асуудал хэдэн ч өдрөөр үргэлжилж мэдэх ажээ.

Хоол шингэхгүй байх явдал нь хоол боловсруулах дээд системд ихэвчлэн илэрдэг, дотор муухайрах, гэдэс ходоод хямрах, гүйлгэх, хийгээр дүүрэх эсвэл ислэг болон төмөр амт аманд амтагдана.

Хоол шингэхгүй байгаа зарим нэг шалтгаануудаас дурдвал: хүчлийн рефлюкс, шархлаа, үрэвсэл, ходоодны архаг хямрал зэрэг болно. Хоолоо хэтрүүлэн идэх, мөн хурц, тослог ихтэй хоол идэх, хийжүүлсэн ундаа, цай, кофены хэрэглээ ч нөлөөлдөг байна. Мөн хоолоо тогтсон цагт идэхгүй байх, дутуу нойр зэрэг нь ийм байдалд хүргэх томоохон хүчин зүйлс болдог талтай.

Уг таагүй мэдрэмжийг гэрийн нөхцөлд жирийн хүнсний бүтээгдэхүүний тусламжтайгаар дарах бүрэн боломжтой ажээ. Эдгээр аргууд нь өвчин болон таагүй мэдрэмжийг богино хугацаанд арилгана.

 

Хоол шингэхгүй байгаа асуудлыг гэрийн нөхцөлд дарах 5 арга

1. Алимны уксус

Хоол шингэхгүй байгаа үед алимны уксусаар эмчилж болно. Хуримтлагдсан хий хурдан гадагшилж хэхрүүлнэ, ингэснээр таагүй мэдрэмж эрс багасах юм.

1 хоолны халбага шүүгээгүй алимны уксусыг 1 стакан бүлээн усанд хийж хутгана. Өөрийнхөө хүссэнээр бага зэргийн зөгийн бал нэмж болно. Уусмалыг хоол идэхээсээ өмнө ууна – хоол шингэхгүй байх асуудал үүсэхгүй.

 

2. Цагаан гаа

Хоол шингэхгүй байгааг гэрийн нөхцөлд цагаан гаа дарж чадна. Дотор муухайрах бас гэдэс хийгээр дүүрэх үед тустай.

Цагаан гаатай цай ууж хоол шингэхгүй байгаа асуудлыг шийдээрэй. Цайг бэлдэхийн тулд нэг аяга нунтаг цагаан гааг буцалж байгаа усанд хийнэ. Таглаад 10 минут хандална. Хоол идэхээс 20 минутын өмнө уугаарай.

 

3. Сод

Мөн байгалийн гаралтай эмчилгээний хувьд сод ашиглах боломжтой.

Хүнсний сод нь байгалийн гаралтай цэвэр антацид хэмээгддэг, ходоодны хүчлийг дарах тул цээж хорсох, хоол шингэхгүй байх зэрэг таагүй мэдрэмжийг арилгадаг. Мөн өөр бусад шинж тэмдгүүдийг дарах чадалтай.

½ цайны халбага содыг тал стакан усанд хийнэ. Энэ уусмалыг ууж ходоодны хүчлийг багасгаарай. Шаардлагатай тохиолдолд 4 цагийн дараа дахин ууж болно.

Анхаар: хэрвээ цусны даралт өндөртэй бол хүнсний сод хэрэглэж болохгүй. Содны агууламжид натри байдгийг анхаараарай.

 

4. Яншуй

Яншуй нь мөн ходоодны хүчлийг багасгах үйлчилгээ үзүүлдэг.

Уг ногоо нь гэдэс ходоодны асуудлыг эмчилнэ, мөн ходоодны эрүүл орчныг дэмжиж өгдөг байна. Мөн өвчин намдаах үйлчилгээтэй тул аливаа нэг төрлийн өвчнийг намдаана, өөрөөр хэлбэл гэдэс орчмор мэдрэгдэх таагүй өвчнийг дардаг ажээ. Яншуй нь гэдэс дүүрэхээс хамгаална, дотор муухайрах, ходоодны хямрах шинж тэмдгийг арилгана.

Яншуйг хоёр цайны халбага болох хэмжээгээр жижиглээд 2 стакан усанд хийнэ. Усаа буцлангуут нь галаас авч 5 минут хандалж орхино. Цайгаа шүүгээд хөрөхөөс нь өмнө ууна.

 

5. Зуун настын шүүс

Зуун наст нь үрэвслийн эсрэг хүчтэй үзүүлдэг, үрэвсэл дарна, ходоодны шархлааг эмчилнэ. Мөн хоол шингэхгүй байгаа үед үнэнч туслах болдог.

2 хоолны халбага зуун насны шинэхэн гелийг 1 стакан ус эсвэл сахаргүй жүржийн шүүсэнд (цитрусын төрлийн өөр ямар ч жимс байж болно) хийж блендерээр хольж нэгэн жигд болгоно.

Өдөрт нэг удаа таагүй шинж тэмдэг арилтал ууна.

Анхааруулга: зуун настыг ихээр хэрэглэхийг хориглоно, яагаад гэвэл зуун наст нь гүйлгүүлдэг ажээ.

10
ГоёГоё
6
БахархмаарБахархмаар
5
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *