Хэрэв та хүсвэл өөрөө ч гэсэн хамгийн шилдэг видео тоглоомуудын жагсаалтыг гаргаж болно. Мэдээж хэрэг таны жагсаалтад “Super Mario” гарцаагүй багтана гэдэгт итгэлтэй байна.

“Metacritic” эх сурвалж шүүмжлэгчдээс хамгийн өндөр үнэлгээ авсан, бүх цаг үеийн хамгийн шилдэг 50 видео тоглоомын жагсаалтыг гаргажээ. Ингэхдээ тоглоом тус бүр дээр шүүмжлэгч болон хэрэглэгчийн оноо, ямар платформ дээр гарсан эсэх, тоглоомын үйл явдал зэрэг дээр үндэслэн дээрх жагсаалтыг гаргасан байна.

Ингээд та бүхэн “Nintendo” платформоос авахуулаад “Playstation 4” хүртэлх платформ дээр гарсан, дэлхийн бүх цаг үеийн хамгийн шилдэг 50 видео тоглоомын жагсаалттай танилцана уу.

50.Tony Hawk’s Pro Skater 4

Шүүмжлэгчдийн оноо: 94/100

Хэрэглэгчдийн оноо: 8.4/10

Тоглоомын хураангуй: Скейтээр гулгах дуртай л биз дээ? Олон шалгуур, сорилтууд таныг хүлээж байх болно. Мэргэжлийн скейтчин болох карьераа эхлүүлэхдээ бэлдээрэй.

Платформ: GameCube, Xbox, PlayStation, PlayStation 2, Game Boy Advance, Tapwave Zodiac, OS X, PC

 

49. Call of Duty: Modern Warfare 2

Шүүмжлэгчдийн оноо: 94/100

Хэрэглэгчдийн оноо: 6.4/10

Тоглоомын хураангуй: Мэргэжлийн өндөр түвшинд биелүүлэх ёстой даалгаврыг зөвхөн тусгайгийнхан, бэлтгэгдсэн цэргүүд л гүйцэтгэнэ. Та харин тэдний нэг байж чадах болов уу? Мэдээж хэрэг та сүүлийн үеийн байлдааны бүх зэвсгүүдийг ашиглаж болно.

Платформ: Xbox 360, PlayStation 3, PC, OS X

 

48. Final Fantasy IX

Шүүмжлэгчдийн оноо: 94/100

Хэрэглэгчдийн оноо: 8.9/10

Тоглоомын хураангуй: “Final Fantasy” цуврал видео тоглоомыг мэдэхгүй тун цөөхөн биз ээ. Ерөнхийдөө энэ видео тоглоомыг тулаан, адал явдалт төрлийнх гэж хэлэхэд буруудахгүй.

Платформ: PlayStation, iOS, Android, PC, PlayStation 4

 

47. BioShock Infinite

Шүүмжлэгчдийн оноо: 94/100

Хэрэглэгчдийн оноо: 8.5/10

Тоглоомын хураангуй: Алдагдсан хотоос Элизабетыг аврахын тулд олон тулаан хийж, дайтахад суралцана. Та Бүүкер ДеУиттын дүрээр тоглоно.

Платформ: PC, PlayStation 3, Xbox 360, OS X, Linux, PlayStation 4, Xbox One

 

46. World of Goo

Шүүмжлэгчдийн оноо: 94/100

Хэрэглэгчдийн оноо: 8.8/10

Тоглоомын хураангуй: Эвлүүлдэг, барьж байгуулдаг төрлийн тоглоом бөгөөд та энэ видео тоглоомыг тоглосондоо хэзээ ч харамсахгүй.

Платформ: Wii, PC, OS X, Linux, iOS, Android, BlackBerry OS, Nintendo Switch

 

45. Metal Gear Solid V: The Phantom Pain

Шүүмжлэгчдийн оноо: 95/100

Хэрэглэгчдийн оноо: 7.4/10

Тоглоомын хураангуй: Шат дараалсан олон даалгаврууд, ялахад хэцүү боссууд, чанартай зураглал гээд энэ видео тоглоомын давуу талыг дурдаад байвал дуусахгүй.

Платформ: PC, PlayStation 3, PlayStation 4, Xbox 360, Xbox One

 

44. Portal 2

Шүүмжлэгчдийн оноо: 95/100

Хэрэглэгчдийн оноо: 8.4/10

Тоглоомын хураангуй: 2007 онд “Оны шилдэг видео тоглоом” шагналыг хүртэж байсан бөгөөд тоглоомын үйл явдал, дуугарах хөгжим зэрэг нь таны сонирхлыг татах болно.

Платформ: PC, Mac, Linux, PlayStation 3, Xbox 360

 

43. Madden NFL 2003

Шүүмжлэгчдийн оноо: 95/100

Хэрэглэгчдийн оноо: 7.5/10

Тоглоомын хураангуй: Онлайнаар өөр хүмүүстэй цуг тоглох боломжтойгоор хийгдсэн гэдэг утгаараа энэ тоглоом өвөрмөц болсон.

Платформ: Game Boy Advance, PC, GameCube, PlayStation, PlayStation 2, Xbox

 

42. The Last of Us

Шүүмжлэгчдийн оноо: 95/100

Хэрэглэгчдийн оноо: 9.2/10

Тоглоомын хураангуй: Урьдынхаасаа өөр болсон дэлхий ертөнцөд амьд үлдэхийн тулд шаардлагатай гэсэн бүхнийг хийхээс өөр аргагүй.

Платформ: PlayStation 3, PlayStation 4

 

41. The Legend of Zelda: Majora’s Mask

Шүүмжлэгчдийн оноо: 95/100

Хэрэглэгчдийн оноо: 9.2/10

Тоглоомын хураангуй: Та ердөө 72 цагийн дотор нүүрлээд байгаа аюулыг үгүй хийх арга зам олох хэрэгтэй болно.

Платформ: Nintendo 64, Nintendo 3DS

 

40. The Legend of Zelda: A Link to the Past

Шүүмжлэгчдийн оноо: 95/100

Хэрэглэгчдийн оноо: 9.0/10

Тоглоомын хураангуй: Гэрэл гэгээтэй болон харанхуй хоёр ертөнцийн хооронд аялж, мангасуудтай тэмцэх бөгөөд үр дүнд нь нууцыг тайлах ёстой.

Платформ: Super Nintendo Entertainment System, Game Boy Advance, Virtual Console

 

39. Halo 2

Шүүмжлэгчдийн оноо: 95/100

Хэрэглэгчдийн оноо: 8.2/10

Тоглоомын хураангуй: Харийн хөлөг онгоц дэлхий дээр газардаж, бүх хүн төрөлхтөнд аюул заналхийлнэ. Харин сүүлийн үеийн зэр зэвсэг, техник технологиор хүчээ зузаатгасан тусгай цэргүүд эх дэлхийгээ энэ аюулаас аврах хэрэгтэй болно.

Платформ: Xbox, Xbox One

 

38. Gran Turismo 3: A-Spec

Шүүмжлэгчдийн оноо: 95/100

Хэрэглэгчдийн оноо: 8.5/10

Тоглоомын хураангуй: Салхи татуулан хурдлах уралдааны машинуудаар Токио болон Монте Карлогийн гранприд уралдаж, хэддүгээр байрт шалгарахаа сориод үзээрэй.

Платформ: PlayStation 2

 

37. Red Dead Redemption

Шүүмжлэгчдийн оноо: 95/100

Хэрэглэгчдийн оноо: 8.9/10

Тоглоомын хураангуй: “Open World” төрлийн тоглоом бөгөөд зэрлэг онгон байгалиас авахуулаад хот, суурин газруудад даалгавар биелүүлж, амьд үлдэхийн төлөө тэмцэнэ.

Платформ: Xbox 360, PlayStation 3

 

36. The Legend of Zelda: Collector’s Edition

Шүүмжлэгчдийн оноо: 95/100

Хэрэглэгчдийн оноо: 9.0/10

Тоглоомын хураангуй: Дотроо 4 төрлийн тоглоом багтаасан учир таныг уйдаахгүй.

Платформ: Nintendo Entertainment System, Virtual Console

 

35. LittleBigPlanet

Шүүмжлэгчдийн оноо: 95/100

Хэрэглэгчдийн оноо: 6.8/10

Тоглоомын хураангуй: 3D дүрслэл, дүрс эвлүүлэг, бас бус олон сонирхолтой зүйлсийг энэ тоглоомоос харж болно. Түүнчлэн та энэ тоглоомыг тоглосноор багаар ажиллах чадварт суралцах юм.

Платформ: PlayStation 3, PlayStation 4

 

34. Grand Theft Auto: Vice City

Шүүмжлэгчдийн оноо: 95/100

Хэрэглэгчдийн оноо: 8.7/10

Тоглоомын хураангуй: Тоглоом сонирхогчдын дунд “GTA” гэх нэрээр алдаршсан энэхүү тоглоомыг тоглож үзээгүй хүн цөөхөн биз ээ. Ерөнхийдөө “Open World” төрлийн тоглоом бөгөөд та олон даалгавруудыг биелүүлэхээс гадна, багагүй саад бэрхшээлүүдтэй нүүр тулгарах болно.

Платформ: PlayStation 2, Xbox, PC, Mac, iOS, Android, Fire OS

 

33. Grand Theft Auto: San Andreas

Шүүмжлэгчдийн оноо: 95/100

Хэрэглэгчдийн оноо: 9.0/10

Тоглоомын хураангуй: Хар тамхи, мансууруулах бодис, гэмт бүлэглэл гээд асуудлаар дүүрэн 90-ээд оны Сан Андреас хотод Карл Жонсон гэх өнгөт арьстай залуугийн дүрээр олон сонирхолтой даалгавруудыг биелүүлэхэд бэлэн үү?

Платформ: PlayStation 2, PC, Xbox, Xbox 360, Mac, PlayStation 3, iOS, Android, Windows Phone, Fire OS

 

32. Baldur’s Gate II: Shadows of Amn

Шүүмжлэгчдийн оноо: 95/100

Хэрэглэгчдийн оноо: 9.2/10

Тоглоомын хураангуй: Мартагдсан ертөнц болох Эмнд гол үйл явдал өрнөнө. Мангасуудаар дүүрэн энэ газарт даалгавар биелүүлэхэд амаргүй байх нь мэдээж.

Платформ: PC, Mac, Linux

 

31. Metal Gear Solid 2: Sons of Liberty

Шүүмжлэгчдийн оноо: 96/100

Хэрэглэгчдийн оноо: 8.8/10

Тоглоомын хураангуй: Та тусгайгийн бэлтгэгдсэн ажилтан шиг байж, бүрэн зэвсэглэсэн этгээдүүдийн эсрэг даалгавар биелүүлж чадах уу? Тийм бол энэ тоглоомыг санал болгоё.

Платформ: PlayStation 2, Xbox, Xbox 360, PlayStation 2, PlayStation Vita

 

30. Gran Turismo

Шүүмжлэгчдийн оноо: 96/100

Хэрэглэгчдийн оноо: 8.6/10

Тоглоомын хураангуй: 11 уралдааны зам бүхий хамгийн анхны сонирхол татам машины уралдааны тоглоомыг заавал тоглож үзээрэй.

Платформ: PlayStation

 

29. The Legend of Zelda: The Wind Waker

Шүүмжлэгчдийн оноо: 96/100

Хэрэглэгчдийн оноо: 9.0/10

Тоглоомын хураангуй: Хамгийн сонирхолтой, адал явдлаар дүүрэн аялалд гарахад бэлэн үү? Мэдээж хэрэг энэ аялал урт үргэлжлэхээс гадна олон сонирхолтой даалгавруудыг биелүүлэх болно.

Платформ: GameCube, Wii U

 

28. Half-Life

Шүүмжлэгчдийн оноо: 95/100

Хэрэглэгчдийн оноо: 9.0/10

Тоглоомын хураангуй: Энэ тоглоомд амьд гарахын тулд ухаалаг байх хэрэгтэй. Хянамгай, гярхай байж чадвал даалгавруудыг амжилттай давж гарч чадна. 1999 онд шилдэг видео тоглоом шагналыг хүртэж байсан.

Платформ: PC, Mac, Linux, PlayStation 2

 

27. The Elder Scrolls V: Skyrim

Шүүмжлэгчдийн оноо: 95/100

Хэрэглэгчдийн оноо: 8.5/10

Тоглоомын хураангуй: Энэ тоглоом танд эрх чөлөөг олгоно. Учир нь та хүссэн характераараа тоглож, хиймээр санагдсан зүйлээ хийж болно. Үүлэрхэг газар, уул хад, сүйрсэн хотууд, уудам тал болон төрөл бүрийн зэр зэвсэг бас чадваруудыг ашиглах боломжтой.

Платформ: Xbox 360, PlayStation 3, PC, Xbox One, PlayStation 4, Nintendo Switch

 

26. The Legend of Zelda: Twilight Princess

Шүүмжлэгчдийн оноо: 95/100

Хэрэглэгчдийн оноо: 9.1/10

Тоглоомын хураангуй: “The Legend of Zelda” тоглоомын дараагийн ангиудын нэг бөгөөд өмнөх хувилбаруудаасаа илүү сонирхолтой болсон гэж шүүмжлэгчид хүлээн зөвшөөрдөг байна.

Платформ: GameCube, Wii

 

25. Mass Effect 2

Шүүмжлэгчдийн оноо: 95/100

Хэрэглэгчдийн оноо: 8.9/10

Тоглоомын хураангуй: Харийнханы эсрэг хүчин мөхөстсөн дэлхийн арми, гараг ертөнцийг эрхшээгч чөтгөрийн цэргүүдийг та зогсоож чадах уу?

Платформ: PlayStation 3, Xbox 360, PC

 

24. Tekken 3

Шүүмжлэгчдийн оноо: 96/100

Хэрэглэгчдийн оноо: 9.1/10

Тоглоомын хураангуй: Дэлхийн өнцөг булан бүр дэх хамгийн шилдэг тулаанчдаас сонгон компьютер болон эсвэл хэн нэгний эсрэг тулалдах боломжийг энэ тоглоом танд олгоно.

Платформ: PlayStation, Arcade

 

23. Batman: Arkham City

Шүүмжлэгчдийн оноо: 96/100

Хэрэглэгчдийн оноо: 8.7/10

Тоглоомын хураангуй: Архам хотод гэмт хэрэг, дээрэм, хүчирхийлэл газар авчээ. Үүнийг таслан зогсоож чадах ганц арга бол Бэтмэн хотыг аврах явдал юм. Та Бэтмэний дүрээр Архам хотыг аврахдаа бэлэн үү?

Платформ: Xbox 360, PlayStation 3, PC, Mac, Wii U, PlayStation 4, Xbox One

 

22. The Orange Box

Шүүмжлэгчдийн оноо: 96/100

Хэрэглэгчдийн оноо: 9.2/10

Тоглоомын хураангуй: Харийнханд хэдийнээ эзлэгдсэн дэлхий ертөнцийг аврахаар эрдэмтэн судлаач Гордон Фриймэн эргэлт буцалтгүйгээр тэмцэхээр шийднэ. Тэр харийнханыг ялж, дэлхий ертөнцийг аюулаас аварч чадах болов уу?

Платформ: Xbox 360, PlayStation 3, PC, Linux, Mac

 

21. Resident Evil 4

Шүүмжлэгчдийн оноо: 96/100

Хэрэглэгчдийн оноо: 9.4/10

Тоглоомын хураангуй: Зомбид дурлагсдын хамгийн ихээр тоглох дуртай тоглоом гэж хэлэхэд буруудахгүй. Зомбинуудын хөлд дарагдсан Ракуун хотод АНУ-ын Засгийн газрын зүгээс өгсөн даалгаврыг биелүүлэхээр цагдаагийн шинэхэн ажилтан Леон Кеннеди ирэх болно. Түүний даалгавар ерөнхийлөгчийн охиныг аврах байлаа.

Платформ: GameCube, PlayStation 2, Microsoft Windows, Wii, Zeebo, iOS, PlayStation 3, Xbox 360, Android, PlayStation 4, Xbox One

 

20. Uncharted 2: Among Thieves

Шүүмжлэгчдийн оноо: 96/100

Хэрэглэгчдийн оноо: 8.8/10

Тоглоомын хураангуй: “Naughty Dog” студийн хөгжүүлсэн уг тоглоом нь адал явдал/байлдаан төрлийн тоглоом юм. Онц сонирхолтой олон даалгаврууд таныг хүлээж байна.

Платформ: PlayStation 3, PlayStation 4

 

19. GoldenEye 007

Шүүмжлэгчдийн оноо: 96/100

Хэрэглэгчдийн оноо: 9.1/10

Тоглоомын хураангуй: Та Жэймс Бондын дүрээр гэмт этгээдүүдтэй тэмцэх болно. Химийн нууц үйлдвэрт нэвтрэхээс авахуулаад өөр олон даалгавруудыг амжилттай биелүүлэх хэрэгтэй.

Платформ: Nintendo 64

 

18. BioShock

Шүүмжлэгчдийн оноо: 96/100

Хэрэглэгчдийн оноо: 8.9/10

Тоглоомын хураангуй: Таны сууж явсан онгоц осолдож, усанд унаснаар тоглоом эхэлнэ. Та далайн гүнд нуугдах нууц хотыг олох бөгөөд үүнээс хойш уйдахааргүй адал явдал үргэлжлэх болно.

Платформ: Xbox 360, PlayStation 3, PC, Mac, Xbox One, PlayStation 4, iOS

 

17. Half-Life 2

Шүүмжлэгчдийн оноо: 96/100

Хэрэглэгчдийн оноо: 9.2/10

Тоглоомын хураангуй: Дахиад л өнөөх харийнхан. Хүн төрөлхтөн мөхлийн ирмэг дээр иржээ. Аюулаас аврагдах, эс аврагдах үүрэг хариуцлага Гордон Фриймэний нуруун дээр бууна. Тэр хүн төрөлхтний эцсийн найдвар учир тэмцэлдэхээс өөр сонголтгүй.

Платформ: PC, Xbox, Xbox 360, PlayStation 3, Mac, Linux, Android

 

16. NFL 2K1

Шүүмжлэгчдийн оноо: 97/100

Хэрэглэгчдийн оноо: 6.3/10

Тоглоомын хураангуй: Оригинал хувилбарыг илүү дээрдүүлсэн тоглоом болсон.

Платформ: Dreamcast

 

15. Halo: Combat Evolved

Шүүмжлэгчдийн оноо: 97/100

Хэрэглэгчдийн оноо: 8.6/10

Тоглоомын хураангуй: Хүн төрөлхтөн хамгийн аймшигтай дайсантай нүүр тулгарчээ. Тэр нь олон жилийн турш байдаг болон байдаггүй талаар маргасаар ирсэн харийнхан байв. Харин тусгай бэлтгэгдсэн цэргүүд харийнханы голомт руу нууцаар ирж, ялалтыг хүн төрөлхтний талд эргүүлэхээр тэмцэх болно.

Платформ: Xbox, PC, Mac, Xbox 360, Xbox One

 

14. Super Mario Odyssey

Шүүмжлэгчдийн оноо: 97/100

Хэрэглэгчдийн оноо: 9.0/10

Тоглоомын хураангуй: Хүн бүрийн хүүхэд насандаа тоглож байсан Супер Марио тоглоом 3D орчинд тоглож болохоор болжээ. Хөлөг онгоц дээр олон олон адал явдал таныг хүлээж байна.

Платформ: Switch

 

13. Grand Theft Auto III

Шүүмжлэгчдийн оноо: 97/100

Хэрэглэгчдийн оноо: 8.5/10

Тоглоомын хураангуй: Өмнөх хувилбаруудыг бодоход 50 шинэ төрлийн машин, 3 цаг үргэлжлэх хөгжим, цоо шинэ зэвсгүүд энэ тоглоомд багтсанаараа өвөрмөц болсон юм.

Платформ: PlayStation 2, PC, Xbox, Mac, Android, iOS, Fire OS

 

12. Metroid Prime

Шүүмжлэгчдийн оноо: 97/100

Хэрэглэгчдийн оноо: 9.3/10

Тоглоомын хураангуй: Самус хананы цаадах нууцыг тайлахаар эргэн иржээ. Тэр дайснуудаа дийлэхийн тулд зэр зэвсэг, арга ухаан, хүч чадлаа зөв хуваарилж, ашиглах хэрэгтэй болно.

Платформ: GameCube, Wii

 

11. Perfect Dark

Шүүмжлэгчдийн оноо: 97/100

Хэрэглэгчдийн оноо: 9.0/10

Тоглоомын хураангуй: Хүн төрөлхтөнд аюул заналхийлэх технологийг зогсоохын тулд та бүхий л аргыг ашиглах хэрэгтэй болох бөгөөд үүний тулд олон даалгавруудыг биелүүлэхээс өөр аргагүйд хүрнэ.

Платформ: Nintendo 64, Xbox 360, Xbox One

 

10. Tony Hawk’s Pro Skater 3

Шүүмжлэгчдийн оноо: 97/100

Хэрэглэгчдийн оноо: 7.4/10

Тоглоомын хураангуй: 4 найзтайгаа хамтран онлайнаар тэмцээн зохиож болохоос гадна, скейтерийн чадвараа харуулах сайхан боломжийг бүү алдаарай.

Платформ: PlayStation 2, PlayStation, Game Boy Color, GameCube, Xbox, Game Boy Advance, PC, Nintendo 64, Mac

 

9. The Legend of Zelda: Breath of the Wild

Шүүмжлэгчдийн оноо: 97/100

Хэрэглэгчдийн оноо: 8.4/10

Тоглоомын хураангуй: Өмнөх хувилбаруудыг зүгээр л март. Цоо шинэ дүрслэл, адал явдал, даалгаврууд гээд энэ тоглоом бүхэлдээ өөрчлөгдсөн.

Платформ: Wii U, Switch

 

8. Grand Theft Auto V

Шүүмжлэгчдийн оноо: 96/100

Хэрэглэгчдийн оноо: 7.8/10

Тоглоомын хураангуй: “GTA”-ийн хувилбаруудаас хамгийн шилдэг нь болсон гэж хэлэхэд буруудахгүй байх. Энэ удаа гол үйл явдал Лос Сантос хотод өрнөнө. Гэмт бүлэглэл, хар тамхи, цагдаа, цэргийнхэн гээд танд шийдэх ёстой асуудлаад олон гарч ирнэ.

Платформ: Xbox 360, Xbox One, PlayStation 3, PlayStation 4, PC

 

7. Red Dead Redemption 2

Шүүмжлэгчдийн оноо: 97/100

Хэрэглэгчдийн оноо: 7.7/10

Тоглоомын хураангуй: Америк, 1899 он. Зэрлэг Өрнөдийн амьдрал энэ үед эхэлсэн. Энэ тоглоом таныг тухайн үед аваачих бөгөөд Артур Морган болон Ван дер Линде нарын бүлэглэлүүдийн гол тэмцлийн зангилааг олох хэрэгтэй болно.

Платформ: Xbox One, PlayStation 4

 

6. Super Mario Galaxy 2

Шүүмжлэгчдийн оноо: 97/100

Хэрэглэгчдийн оноо: 9.1/10

Тоглоомын хураангуй: Дахин шинэчлэгдэн гарсан Супер Мариогийн адал явдлын хоёрдугаар анги дээр түүний найз үлэг гүрвэл Ёши гарах болно. Тэд хамтдаа дайснуудтайгаа тэмцэж, даалгавруудыг амжилттай биелүүлж чадах болов уу?

Платформ: Wii

 

5. Super Mario Galaxy

Шүүмжлэгчдийн оноо: 97/100

Хэрэглэгчдийн оноо: 9.0/10

Тоглоомын хураангуй: Дээр дурдсан тоглоомын эхний анги юм.

Платформ: Wii

 

4. SoulCalibur

Шүүмжлэгчдийн оноо: 98/100

Хэрэглэгчдийн оноо: 8.6/10

Тоглоомын хураангуй: Шилдэг тулаанчдаас харж байгаад дуртайгаа сонгож, тулалдах боломжтой.

Платформ: Dreamcast, iOS, Arcade, Xbox 360, Xbox One

 

3. Grand Theft Auto IV

Шүүмжлэгчдийн оноо: 98/100

Хэрэглэгчдийн оноо: 7.5/10

Тоглоомын хураангуй: Үеэлийнхээ төлөө Роман Либерти хотод хийхээсээ хийхгүй хүртэлх бохир болон цэвэр олон зүйлийг хийж гүйцэтгэх хэрэгтэй болно.

Платформ: PlayStation 3, Xbox 360, PC

 

2. Tony Hawk’s Pro Skater 2

Шүүмжлэгчдийн оноо: 98/100

Хэрэглэгчдийн оноо: 7.4/10

Тоглоомын хураангуй: Скейт унах дуртай ч хараахан чаддаггүй юу? Тэгвэл энэ тоглоом танд скейт унаснаас дутахааргүй мэдрэмжийг төрүүлнэ.

Платформ: PlayStation, PC, Game Boy Color, Dreamcast, Mac, Game Boy Advance, Nintendo 64, iOS, Xbox

 

1. The Legend of Zelda: Ocarina of Time

Шүүмжлэгчдийн оноо: 99/100

Хэрэглэгчдийн оноо: 9.2/10

Тоглоомын хураангуй: Үзэсгэлэнт Хьюрулеаны газар нутаг дахь асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй болжээ. Рауригийн тусламжийг авч, 7 цэцгийг бүрдүүлэх даалгаврыг биелүүлэх хэрэгтэй.

Платформ: Nintendo 64, Nintendo DS, Virtual Console

149
ТэнэглэлТэнэглэл
26
БурууБуруу
10
Ха ХаХа Ха
7
БахархмаарБахархмаар
6
ГоёГоё
5
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Tuguldur Bat-erdene

    Tuguldur Bat-erdene

    2018/11/24 at 14:57

    Munhuu Manhuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *