Хөл болон гарын эврэнд баяртай гэж хэлэх цаг боллоо! Эврийг тэр дор нь арилгах эрүүл 6 арга

6

Гар болон хөлийн арьсан дээр эвэр үүсэх нь тав тухгүй мэдрэмж төрүүлэхээс гадна ихэнхдээ өвдөлт мэдрүүлдэг. Эвэр үүсэх нь арьсанд ирэх даралт эсвэл арьс үрэгдэхтэй холбоотой ба эдгээр шалтгаануудаас бий болох үрэвслийг цааш даамжруулахгүйн тулд арьс хатуурдаг байна. Хүмүүс эвэр үүсэхэд тэгтлээ ач холбогдол өгдөггүй ба энэ нь маш буруу юм.

Хэдий тийм боловч зарим аргууд эврийг арилгаж, өвдөлтийг намдаадаг. Иймд дахин эвэр үүссэн хөл, гараа бусдаас нуух гэсний хэрэггүй. Оронд нь дараах аргуудаас туршиж үзээрэй. Гэрийн нөхцөлд гар доорх материал ашиглан, эдгээр аргуудыг туршиж үзэх боломжтой. Эврэнд баяртай гэж хэлэх дэндүү амархан.

1. Дэвтээсэн талх

Цагаан цуунд дэвтээсэн талх эврийг арилгана. Тал талхыг цагаан цуунд сайтар дэвтээж, гэмтсэн арьсандаа түрхэхэд л хангалттай. Үүнийхээ дараа хөлийнхөө гаднаас оймс өмсөхөө бүү мартаарай. Эвэр дараагийн өдөр гэхэд арилах болно.

2. Нимбэг

Нимбэг олон зүйлд ач тустай – яг л ус шиг. Тэр тусмаа нимбэгийн хальсаар эврийг арилгаж болдог байна. Эвэр үүссэн арьсан дээрээ нимбэгийн хальс тавьж хонуулаарай. Энэ аргын дагуу хэдэн өдрийн турш давтаж хийх хэрэгтэй ба эцэст нь эвэр арилна.

 

3. Сонгино

Сонгиныг олон өвчинд ашигласаар ирсэн билээ. Харин эврэнд ашиглахын тулд нэг сав цагаан цуунд сонгино хийж хэдэн цагийн турш байлгана. Дараа нь шөнө унтахдаа сонгиныг гаргаж эвэр үүссэн арьсан дээр тавьж, сайн боох хэрэгтэй. Маргааш нь эвэр зөөлөрч, арилахад хялбар болсон байна.

 

4. Касторын тос

Эврийг чийгшүүлж, зөөллөж, эмчлэхийн тулд касторын тос ашиглаж болно. Эвэр үүссэн арьсан дээрээ дээрх тосноос бага зэргийг түрхэж, сайтар боогоорой. Тос гадагш асгарах ёсгүй. 7 хоногт энэ аргыг хэд хэдэн удаа тогтмол туршиж үзэх хэрэгтэй.

5. Эпсом давс

Эпсом давсанд эврээ дэвтээх нь үхэжсэн арьсыг амархан авахад тусална. Гар эсвэл хөлөө 10 минутын турш эпсом давстай халуун усанд дүрээрэй. Арьс халуун болмогц үхэжсэн арьсыг зөөлөн авна. Үр дүнгээ өгтөл нь энэ аргыг туршиж үзэж болно.

 

6. Аспирин

Найрлаганд нь байдаг салицилын хүчил эврийг арилгах үйлчилгээтэй. Аспирин биеийн алдагдсан хэмжээнүүдийг тэнцвэржүүлдэг. Эврэнд хэрэглэхдээ зуурмаг болгох ба ингэхдээ нэг ширхэг аспириныг буталж, нимбэгийн шүүс болон усанд хийж хутгана. Дараа нь бэлэн болсон зуурмагнаасаа эврэндээ түрхэж 10 минут байлгаад угаана. Хэдэн өдрийн турш энэ аргыг туршиж үзвэл үр дүнгээ өгнө.

Хэрэв танд энэ мэдээ үр өгөөжтэй санагдсан бол дотнын найз нөхөддөө дамжуулж дуулгаарай

69
ГоёГоё
27
ГайхмаарГайхмаар
20
ХөөрхөнХөөрхөн
19
Ха ХаХа Ха
18
БахархмаарБахархмаар
10
БурууБуруу
10
ТэнэглэлТэнэглэл
9
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *